Nalaikh.nutag.mn

Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэв.

Тэрээр ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна” гэв.

Мөн "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно. Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина" гэлээ. Түүнчлэн “Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй, эсвэл ачаа дарамтгүй таван жил цувуулан бүрдүүлэх сонголттой. 45 метр кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно.

Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь огт урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье. Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр олж цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид цувуулан төлөөд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой.

Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр юм. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно. Төрийн мэдлийн орон сууц руу нүүх 25,000 айлын яндан буулгана.

Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. Дотроо хоёр хэлбэртэй. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” хэмээн мэдэгдлээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр

Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг залилуулжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулсан” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

Тодруулбал, “Манай найз орон сууцны барилга барьж байгаа, чи байр авах бол урьдчилгаа төлбөрөө шилжүүлчих” гэх мэдээлэлд итгэн, тухайн барилгын байршил, барилгын ажлын явц, холбогдох бичиг баримтыг өөрийн биеэр очиж шалгалгүйгээр 2021 оны 07 дугаар сараас эхлэн 110 сая төгрөг шилжүүлж, залилуулсан гэх хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Залилах гэмт хэрэг нь иргэдийн итгэл үнэмшил, өмнө нь тогтсон танилын харилцаа, итгэлцлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг. Орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа иргэд барилгын компанийн үйл ажиллагаа, холбогдох зөвшөөрөл, гэрээний нөхцөл, төлбөр хүлээн авах дансны мэдээллийг нягталж, боломжтой бол өөрийн биеэр очиж үзэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Орон сууцын мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж батлууллаа.

Сүүлийн 2 жилд скүүтер, мопедтой холбоотой осол гэмтлийн тоо нэмэгдсэн.

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж батлууллаа.

18-аас дээш насныхан цахилгаан дугуй, мопед, скүүтер жолоодох эрхтэй байна.

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Орон сууцын мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ.

Баригдаж буй орон сууцын зөвшөөрөл, газрын асуудал, давхардуулан гэрээ хийсэн эсэх бүх мэдээллийг цахим санд нэгтгэн нээлттэй болгоно.

Мэдээллийн цахим сан энэ оны 11 дүгээр сарын 15-нд бэлэн болно.

Цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд орон сууцын залилах гэмт хэргийн шийдвэрлэлт, хохирлыг барагдуулах ажиллагааг эрчимжүүлнэ.

Мөн хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Хайгуулын есөн талбайд гэрээт хамгаалалт авах эрхийг нээж, газрын тосны салбарт гэрээт хамгаалалт хэрэгжүүлэн хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаална.

Газрын тосны салбарт гэрээт хамгаалалт хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаална.

Хайгуулын есөн талбайд гэрээт хамгаалалт авах эрх нь нээгдэж байна.

Ингэсэнээр эрэл хайгуулын ажил хэвийн явагдана.

ҮНЭ ХАНШ: Хязаалан гунан үхрийн үнэ 2 сая 900 мянган төгрөгт хүрчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.

Инфляцын түвшин 2025 оны есдүгээр сард 9 хувь байсан бол 2026 оны эн сард 12.9 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.9 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (15.9%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (34.3%) тус тус нөлөөлжээ.

Малын зах зээлийн 2026 оны есдүгээр сарын дундаж үнийн мэдээг хүргэе. Өнгөрсөн сарын байдлаар атны үнэ 2.4 сая төгрөг болж, 2025 оны мөн үеэс 900 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.8 сая төгрөг болж 500 мянган төгрөгөөр өсжээ. Тэгвэл хязаалан гунан үхрийн үнэ 2.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 сая төгрөгөөр, эр хонины үнэ 490 мянган төгрөг болж 210 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 320 мянган төгрөг болж 140 мянган төгрөгөөр тус тус өсжээ.

Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 килограмм махны дундаж үнэ 2026 оны 9 дүгээр сард 35023 төгрөг болж, 2024 оны 9 дүгээр сараас 70.0 хувиар, 2025 оны 9 дүгээр сараас 43.7 хувиар тус тус өсөж, өмнөх сараас 4.1 хувиар (1498 төгрөгөөр) буурсан байна. 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2026 оны 9 дүгээр сард 2538 төгрөг болж, 2024 оны 9 дүгээр сараас 7.4 хувиар, 2025 оны 9 дүгээр сараас 3.6 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар (16 төгрөгөөр) тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

Эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг хангасан боловсролын ТЕНДЕР!
Боловсролын чанарыг хөсөр хаяж, эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг хангасан гэх сурах бичгийн шинэчлэл асуудал маргаан дагуулсаар байна.

Учир нь, энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж буй. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан сурах бичгүүдийг шинэчилсэн. Гэтэл шинэ хичээлийн жил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрсөн ч бага ангийнхан өнөөдрийг хүртэл сурах бичиггүй, багш нарынхаа бэлдэж өгсөн гарын авлагаар хичээллэж байна. Сурах бичгийн шинэчлэлийн асуудал хэвлэгдэхээсээ эхлээд хэвлэгдсэн хойноо ч асуудал дагуулаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн сурах бичиг одоо л нэг сурагчдын гарт очих нь гэтэл номын агуулга, зураг маргаан дагуулав. Тухайлбал, "зураг алдаатай, зургийг хиймэл оюун ухаанаар хийлгэсэн байна” гэх асуудлыг зарим мэргэжлийн хүмүүс хөндөж буй. Үүний зэрэгцээ номын агуулга ч муу, логикгүй байгааг хэлж байгаа юм. Жишээ нь, шинээр хэвлэгдсэн нэгдүгээр ангийн дүрслэх урлагийн ном дээр Монгол Улсын  төрийн далбаа танайд бий юу? Гэсэн асуулт байна. Хариулт нь байгаа, байхгүй гэсэн хоёр сонголт байгаа аж.

Үүнийг мэргэжлийн хүн "Энэ асуулт нь хүүхдэд ямар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл, энэ асуултын хариуд хүүхэд бодох үйлдэл хийхгүй. Утга учир мөн чанар нь ойлгомжгүй. Хүүхэд эндээс ямар сурах үйл хийх вэ.

Асуултын  түвшин ямар байна тэр хэрээр хүүхдийн тархи сэтгэхүйн түвшин ажиллаж байдаг.

Дээрээс нь агуулгын хувьд логик байхгүй. Төрийн далбаа орж ирснээ араас нь, дэс дараалал ороод ирж байгаа юм. Энэ мэт нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиосон хоёр компани ямар ч уялдаа холбоогүй ажилласан, үүнээс үүдэж номуудын агуулгын логик дараалал алдагдсан. Ганц ижил уялдсан зүйл байгаа нь AI зураг л байна” гэж "Монсудар" хэвлэлийн газрын сургалтын хөтөлбөрийн менежер Б.Дэлгэрмаа хэлж байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, доктор, профессор Ц.Лувсандорж  “Сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж түүнийг дагаад сурах бичиг шинэчлэгдэхэд агуулга, логик гээд бүх зүйл сайжрах ёстой. Гэтэл номын агуулга сурах бичгийн чанар улам муудаж байна. Сурах бичгийн чанар муудахаар сурлагын түвшин буурна. Өөрөөр хэлбэл, боловсролын чанарт шууд нөлөөлнө” гэдгийг хэлэв.

"Сурах бичгийн эх зохиох, хэвлэх ажилд эрх ашгийн зөрчил байна" гэдэг маргаан гарч ирж байгаа нь өөрөө шат, шатандаа хүүхдийн эрх ашгийг зөрчдөг гэдгийг баталж байгаа юм.

Учир нь албаныхны зүгээс, "сурах бичгийн зургийг хиймэл оюун ухаанаар зуруулаагүй, гурван хөлтэй сурагч байхгүй" гэдгээс өөрөөр номын агуулга, логик дараалал гээд хөндөгдөж буй асуудалд дорвитой хариулт өгөхгүй байгаа нь хардах нэг үндэслэл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн шинэчлэл нэрийн дор Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар эрх бүхий компаниудад давуу байдал олгож боловсролын чанар, хүүхдүүдийн сурах эрх ашгийг орхигдуулж байгаа нь өнөөдрийн боловсролын салбарын болоод төр засгийн үнэн нүүр царайг илчлэв.

Тендерийн үйл явцын тухайд, нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх тендерийг зургадугаар сарын 11-нд зарлаж улмаар долдугаар сарын 20-нд нээсэн байна. Ингэхэд нэг ч компани шалгараагүй. Улмаар дахин тендер зарлаж, өнгөрсөн есдүгээр сарын 9-нд нээсэн. Ингэхэд дөрвөн компани материалаа ирүүлсэн бөгөөд эцэст нь тендерт "Мөнхийн үсэг", "Соёмбо пресс" гэсэн хоёр компани шалгарч, өнөөдрийн маргаан дагуулаад сурах бичгийг хэвлэжээ. Тэгвэл тус хоёр компани нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нарын хамаарал бүхий компаниуд. Өмнө нь, "Соёмбо принтинг" ХХК 2017-2020 онд нийтдээ 34 удаа тендерт шалгарч байсан бол "Мөнхийн үсэг грүпп" 2014-2020 онд 23 удаа тендерт шалгарч, ажил гүйцэтгэж байжээ.

Энэ жилийн тухайд ерөнхий боловсролын нэгдүгээр ангийн ном, багшийн ном, дасгал ажлын дэвтрийн эх зохиох, хэвлэх түгээх ажилд 3.8 тэрбум төгрөгийн төсвийг улсын төсвөөс зарцуулсан байна.

Уг нь сурах бичиг гэдэг тэр дундаа бага ангийн сурах бичиг хүүхдүүдийн сурах, хөгжих замын эхлэл, боловсролд хөтлөх, чиглүүлэх зам байх учиртай. Гэвч эрх мэдэлтнүүдэд сурах бичгийн агуулга чухал биш бизнесийг нь дэмжих чухал болж байна. Тендерийн хууль нь ч агуулга, чанарт ач холбогдол өгөхөөс илүүтэй, тавхан цаасны хямд өртөг хэлэхэд л сонгон шалгаруулахаар заасан нь боловсролын чанарыг дээшлүүлэх бодлоготойгоо уялдахгүй зөрчилдсөөр байгаа юм.

Хичээл эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хүүхдүүд нь сурах бичиггүй, багш нар нь хичээлээ заахын хажуугаар өөрсдөө гарын авлага бэлдэж  эх зохиогч, хэвлэх ажилтан хийж байгаа нь боловсролын салбар хэрхэн доройтож, хүүхдийн сурах үйл явцад сэтгэлгүй хандаж байгааг харуулж байна.

Нөхцөл байдал ийм байхад Боловсролын сайд нь аравдугаар сарын 1-нээс нэгдүгээр ангийн долоон сурах бичгийг нийслэл болон 21 аймгийн хэмжээнд түгээсэн байна гэж мэдээлсэн. Атал өнөөдрийн байдлаар 74 мянган сурагч сурах бичгээ хүлээсээр.

https://news.mn/r/2892322/

Нийслэлд махны үнэ буурсан бол орон нутагт үхрийн махны үнэ ялимгүй өсөв
Үндэсний статистикийн газраас танилцуулсан 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний  долоо хоногийн дундаж үнэ өмнөх сарын 28-ны өдөртэй харьцуулахад хэлбэлзэлтэй байна. Бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх  долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.3 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Улаанбаатар хотын зах зээлд махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тодруулбал, ястай хонины болон ястай үхрийн махны үнэ тус бүр 1.0 хувиар хямдарч, ястай хонины мах 25,674 төгрөг, ястай үхрийн мах 30,804 төгрөгт хүрчээ.

Харин үхрийн цул махны үнэ тогтвортой буюу 34,737 төгрөгийн ханштай байна. Сүү, өргөн хэрэглээний зарим барааны хувьд өсөлттэй гарлаа. "Миний Монгол" сүүний үнэ хамгийн өндөр буюу 5.6 хувиар өсөж 5,344 төгрөгт хүрсэн бол дотоодын төмс 1.1 хувиар өсөж 1,989 төгрөг, өндөгний үнэ 0.3 хувиар өсөж нэг ширхэг нь 620 төгрөг болоод байна.

Аймгийн төвүүдэд, орон нутгийн хэмжээнд хонины мах 0.4 хувиар 21,373 төгрөг, ямааны мах 0.8 хувиар 19,085 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн мах 0.3 хувиар 25,465 төгрөг бага зэрэг өсжээ. Мөн задгай сүү 1.2 хувиар өсөж 4,182 төгрөг, 1-р зэргийн гурил 0.2 хувиар өсөж 3,311 төгрөгт хүрсэн бөгөөд цагаан будаа болон элсэн чихрийн үнэ 0.02 хувиар бага зэрэг нэмэгдсэн байна.

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны дэргэд баруун жигүүрээс гарч ирсэн уурхайчидтай уулзсан юм. Тэдний бүх хувцас, нүүр нүд нь нарийн тоосонд будагдан толгойн хэсэг шалбарч, цус гоожсоныг хараад ямар нэгэн дэлбэрэлтэнд өртөж дээ гэсэн бодол надад төрж байлаа. Тэд ярихдаа бэлтгэл малталтын нэвтрэлтийн ПК-3 кобайн дээр задаргаа хийж байтал комбайны орчим гэнэт тэсэрч, хэсэгхэн хугацаанд ухаан алдаад сэргэсэн гэж байлаа. Бид хоёр цааш явж Пк-3 комбайны дэргэд очиход тэдний каск, хувийн гэрэл зад үсэрч, бутарсан сэг байв. Энэ комбайн тэсрэлтийн голомтоос 1000-аад метрийн зайтай байсан юм. Дэлбэрэлт болсон уклоны аманд 500-аад уурхайчид цэвэр агаарт сууж байлаа. Яг энэ үед уурхайн диспитчерээс нуралт үүслээ гэсэн дуудлага авлаа гэсээр аврах албаны байлдагчид уклон уруудан гүйлдэн орж байв. Эндээс бид зөвлөлдөн тэсрэлтийн дараах угаарын хий ихэссэн байхыг үгүйсгэх аргагүй гэж үзээд уурхайчидыг цааш оруулахгүй байх үүргийг Дагвабазарт өгөөд өөрөө утсаар холбоо барихаар явав. Би уурхайн удирдлагууд, диспитчер, гэрлийн тасагтай ярьж өглөөний засварын ээлжнээс буугаагүй хүмүүсийг, бүх хэсэг цехийн засварын ээлжийн ажилчдыг нэг бүрчлэн бүртгэх, тэсрэлт үүссэн байж болзошгүй, хэдэн хүн тэсрэлтэнд өртсөнийг мэдэхгүй байгаа тухайгаа мэдээлчихээд ирэхэд уклон дүүрэн уурхайчид хорт хийнд хордон уснаас гаргаж хаясан загас шиг ам нь ангалзан ухаангүй гулдайн хэвтэж тэднийг сэргээх гэж гар амьсгал хийн ноцолдож буй хүмүүс, уйлаан шавааралдан болж эмх замбараагүй байдал үүссэн байв.

Аврах албаны дайчид тэсрэлтийн дараахь голомт руу баггүй орсноос угаарийн хийнд хордож амь тэмцэн авраарай гэж орилж байгааг сонссон уурхайчид тэднийг аврах гэж гүйлдэн орсоор... Орсон уурхайчид хордон унаж тэднийг аврах гэж 80-аад хүн хордож зарим нь амь насаа алдаж байв” гэж Налайхын уурхайн удирдлагад ажиллаж байсан Лувсаншаравын Дамдинсүрэн гуай 1990 онд Налайхын уурхайд болсон дэлбэрэлтийн талаар дурсамждаа бичиж үлдээжээ.

Тодруулбал, 1990 оны арванхоёрдугаар сарын өглөөний 9:21 цагт Налайхын уурхайд дэлбэрэлт болж 19 уурхайчин амь насаа алдсан эмгэнэлт осол болсон юм. Энэ нь уурхайн баруун жигүүрийн 541 дүгээр лавны конвейерын шрехт метан хий дэлбэрснээс үүдэлтэй байв. Тухайн үед Улаанбаатар хотоос ЭМЯ, БХЯ-ны тус бүр хоёр баг, эрчимт эмчилгээ, нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн, ОХУ-аас уулын цэрэгжүүлсэн аврах ангийн аврах баг ирж ослын голомтод ажиллаж байжээ. Уурхайчдыг аврахаар ослын голомтод орж ажиллах үеэр тэднээс 44 хүн угаарын хийд хордон гэмтэл авсан байдаг. Ослыг судлах, шалтгааныг тогтоох мэргэжлийн багийн ажлын явц 10 гаруй хоног үргэлжилсний эцэст “Метан хийн дэлбэрэлт нь нүүрсний далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас үүдсэн” хэмээн дүгнэжээ. Уг ослоос дөрөв хоногийн дараа Засгийн газар тогтоол гаргаж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр тус бүрт 6000, хордлого, гэмтэлд орсон хүн тус бүрд 2000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх, орон сууцны халаалтын хөлс, нүүрсний үнийн хөнгөлөлт эдлүүлэх, эмчлүүлж байгаа хүмүүсийг амралт, рашаан сувилалд нэг удаа улсын зардлаар амруулах, Налайхын уурхайчдыг алдаршуулсан хүндэтгэлийн гэрэлт хөшөөг 1991 онд багтаан барих зэрэг шийдвэрийг гаргаж байв. Ер нь бол, тэртээх 1900-аад онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Хөл Налайхад олдсон чулуун нүүрсийг 1915 оноос гар аргаар олборлож эхэлсэн байдаг. Улмаар, 1922 оноос Налайхын суурингийн суурь тавигдсан. Учир нь тухайн үед анхны нүүрсний уурхай, улсын ууган үйлдвэр байгуулагдсан. Тэнд 1955 оныг хүртэл Улаанбаатар хотын VII хороо, Уурхайчдын хороо, 1962 оноос БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар орон нутгийн зэрэглэлтэй хот болж байжээ. Цаашлаад, 1965 оноос Улаанбаатар хотын Налайх район, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дагуу Нийслэлийн Налайх дүүрэг болон зохион байгуулагдсан.

Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсний ордоо дагаж, суурин-хот-дүүргийн статустай явсаар өдгөө 40 гаруй мянган хүн ам, 69 орчим га нутаг дэвсгэртэй Улаанбаатарын томоохон хийгээд алслагдмал дүүрэг юм.

Налайхын уурхай хаагдсан шалтгааны хоёр янзаар тайлбарлах нь бий. Эхэнд дурдсан 1990 оны арванхоёрдугаар сарын 17-ны эмгэнэлт ослоос болсон гэж үздэг. Мөн 1990-ээд оны үед Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орсноор Налайхын уурхай ч олборлолтоо явуулах боломжгүйд хүрсэн гэдэг. Уурхай санхүүгийн хямралд орсноор тухайн үеийн 1700-аад уурхайчны ахуй амьдрал дордож, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа “Уурхай цаашид ажиллах найдваргүй” гэсэн дүгнэлт гарсаар 1995 оны сүүлчээр бүрмөсөн хаасан гэдэг. Ямартай ч ийм байдлаар өнөөг хүртэл Налайхын уурхай хаагдсаны шалтгаан гэгдэг яригдсаар байгаа 1990 оны арванхоёрдугаар сарын 17-ны ослыг Налайхынхан байтугай Монгол Улс даяараа хараахан мартаагүй л байгаа юм. Гэтэл өнөөдөр Налайх дүүргийн суурьшлын бүсэд нэр бүхий компаниудын тэсрэх бодисын долоон үйлдвэр, агуулах үйл ажиллагаа явуулж байна. Тэднийг Налайх дүүрэгт тэсрэх бодис үйлдвэрлэж агуулах боломжгүй, Багахангай дүүрэг рүү шилжүүлэх шаардлагатай” гэж төр үздэг. Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын суурьшлын бүс, дэд бүтэцтэй ойрхон тул ийм өндөр эрсдэлтэй обьектыг байршуулахад иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүнд хөндөгддөг. Тиймээс, НИТХ-аас “Налайх дүүрэгт тэсрэх бодис үйлдвэрлэх, хадгалах үйл ажиллагаа явуулах нь хууль тогтоомж болон хот төлөвлөлтийн хувьд боломжгүй бөгөөд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлдэг.

Тодруулбал, 2015 онд НИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түүгээр, тус дүүргийн тэргүүлэх чиглэлд тээвэр, тэсрэх аюултай бодисын агуулах, бөөний худалдаа, хөнгөн хүнсний үйлдвэр, төмрийн үйлдвэрлэл, жижиг оврын онгоцны агаарын тээвэр, барилгын материалын үйлдвэрлэл, бөөний худалдаа, онц байдлын нөөцийн агуулах, хог хаягдал боловсруулах үйлдвэрлэлийг тодорхойлсон байдаг.

Харин Налайх дүүргийг цаашид аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалын технологийн парк чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн тул иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэсрэх бодисын үйлдвэрийг өөр байршилд гаргах шаардлага тулгарсан байдаг. Гэвч дийлдэлгүй өнөөг хүртэл эзэмшил газраа тэлж, үйлдвэрлэлээ өргөтгөсөөр байгаа юм. Гэтэл ийн Нийслэлийн ерөнхий төлөвлөлтөөр тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг Улаанбаатар хотоос зайдуу, хүн ам цөөн Багахангай төвлөрүүлэхээр анхнаас нь төлөвлөсөн байтал Налайх дүүрэгт "Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк" ОНӨААТҮГ-ыг байгуулагдах явцад тус бүсэд “Мера” ХХК тэргүүтэй тэсрэх бодисын чиглэлийн дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нь хот төлөвлөлтийн болон аюулгүйн бүсийн стандартын хувьд зөрчил үүсгэсэн. Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагууд энэ талаар байнга хөөцөлдөж, энэ оны хоёрдугаар сарын 6-нд л гэхэд АҮЭБЯ-ны дэд сайд Б.Энхтүвшинтэй уулзаж “Тэсрэх бодисын үйлдвэртэй холбоотой аюулгүйн бүсийн асуудлыг мэргэжлийн түвшинд судалж, шийдвэрлэнэ” гэдэг амлалт аваад салж байв. Хоёрдугаарт, Монгол Улсын Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд зааснаар ийм обьектууд нь заавал стандартын дагуу тогтоосон аюулгүйн бүстэй байх ёстой. Мөн аюулгүйн бүс дотор иргэдийн суурьшлын бүс, бусад үйлдвэр үйлчилгээ байрлах нь хуулиар хориглогддог. Хэрэв Налайх шиг хүн ам, барилгажилт нэмэгдэж буй дүүрэгт ийм үйлдвэр байгуулбал гэнэтийн осол, дэлбэрэлт болоход учрах хохирол нь асар өндөр болно. Гуравдугаарт, тэсрэх бодисыг үйлдвэрээс уурхайнууд руу тээвэрлэхэд Налайхын замаар буюу хотын бүсээр дамжин өнгөрөх эрсдэл нэмэгдэнэ. Тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журмын дагуу маш нарийн маршрутаар, цагдаагийн зөвшөөрөлтэй тээвэрлэдэг ч хүн ам ихтэй бүсэд эрсдэл үргэлж өндөр байдаг. Монголчуудын мартаж болохгүй бас нэг том осол нь 2024 оны нэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотын төв, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь Дүнжингаравын уулзвар дээр 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч хүний амь нас хохирч, ойр орчмын барилга, орон сууц сүйдсэн эмгэнэлтэй осол гарсан. Шөнийн 01:07 цагт НОБГ-т цагт ирсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах зургаан анги, Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь, ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагчид өртөж, хүчтэй шидэгдэн амь эрсэдсэн. Жирийн иргэд амь насаа алдсан. Мөн “Глобал” сургуулийн хажуугийн 60 айлын 207 дугаар орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарсан. Энэ хэргийн шүүх хурал саяхан болсон. Ерөөс, энэ нь Аюултай ачаа тээвэрлэхэд тавигдах шаардлага, Монгол Улсын стандарт MNS 4978: 2017-ыг зөрчсөнтэй шууд холбоотой болж таарсан. Эдгээр шалтгааны улмаас Налайх дүүрэгт тэсрэх бодисын үйлдвэр, агуулахыг үргэлжлүүлэн байршуулж ажиллуулах нь эрсдэлтэй.

Хот төлөвлөлтийн бодлогын хувьд Багахангай дүүрэг рүү шилжүүлэх, хотоос алслах чиглэлийг баримталдаг тул ийм төсөл хэрэгжих хууль эрх зүйн зөрчилд хүргэж, иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах нь зүй ёсны хэрэг юм. Нөгөө талаас, “Хуулийн зөрчил, иргэдийн эсэргүүцлийг давсан аж ахуйн нэгжүүд хөдөлмөр хамгааллын алдаа гаргаж, тэсрэх бодисын үйлдвэр, агуулахыг хамарсан дэлбэрэлт болбол юу болох вэ” гэдэг ноцтой асуулт бас тавигдана.

Хэрэв тэгвэл Налайхад 36 жилийн өмнөхөөс ч илүү гамшиг учруулах дэлбэрэлт давтагдаж магадгүй юм. Эх сурвалжуудын мэдээллээр, нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт уул уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэдэг “Мера” ХХК нь 2006 онд Налайх дүүрэгт анхны энгийн тэсрэх бодисын үйлдвэрээ ашиглалтад оруулж байсан. Түүнээс гадна тус байршилд тэсрэх материалын томоохон агуулах, үйлдвэрийн баазууд нь үйл ажиллагаа явуулдаг. Налайхад байрлах эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрүүд нь хоногт 25 тн-оос эхлэн задгай эмульсийн чиглэлээр хоногт 120 тн хүртэлх бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн өндөр хүчин чадалтай механизм, бүрэн автомат удирдлагын системээр тоноглогдсон байдаг. Харин “Бласт" ХХК нь Монгол Улсын анхны савалгаатай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг 2008 онд Налайхад байгуулсан. Тус үйлдвэр нь жилд дунджаар савалгаат эмульсийн тэсрэх бодис 7,000 тн, энгийн тэсрэх бодис 5,000 тн, чичирхийллийн тэсрэх бодис 1,000 тн, агуулахын багтаамж нь 240 тонн тэсрэх материалын багтаамжтай юм байна. Энэ үүднээсээ, 240 тн тэсрэх бодис нэгэн зэрэг дэлбэрвэл маш том хэмжээний сүйрэл дагуулах масс сүйрлийн аюул нүүрлэнэ. Энэ нь бага хэмжээний тактикийн цөмийн бөмбөгийн дэлбэрэлт буюу 0.24 килотоннтой дүйцэхүйц хүчтэй, ойр орчмын бүх зүйлийг газрын гадаргуутай тэгшлэх хэмжээний гамшиг учруулах юм байна. Налайхаас 36 км-ийн зайтай Улаанбаатарт ч нөлөөлнө гэсэн үг. Жишээлэхэд, 2020 онд Бейрутын боомтод болсон дэлбэрэлт нь ойролцоогоор 500-1100 тонн TNT-тэй тэнцэх хүчтэй байсан. Түүнээс болоод хотын талыг сүйтгэж, 200 гаруй хүний аминд хүрч, 300,000 хүнийг орох оронгүй болгож байв. Тэгэхээр 240 тн гэдэг нь үүний бараг тал хувьтай тэнцэх асар их хүч юм байна. Энэ бол мууг ёрлосон хэрэг биш бөгөөд зайлшгүй сэрэмжлэх аюул юм.

Үргэлжлэл бий…

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Даваабаяр: ОХУ-аас захиалсан АИ-92 автобензинээс 15,000 тонн нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байна
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлаа танилцуулж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр АМГТГ-ын хэлтсийн дарга Д.Даваабаяр "Манай улс өнөөдөр түлш, шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангадаг. Есдүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд нийт 57,300 тонн АИ-92 автобензин, 188,500 тонн дизель түлш, 11,000 тонн онгоцны түлш импортоор орж ирсэн.

Есдүгээр сарын 29-ны өдрийн байдлаар 140 вагон буюу 8,400 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд төмөр замаар тээвэрлэгдэж байна. Энэ бүтээгдэхүүнээс 49 вагоныг өртөөдөд байрлах агуулах дээр буулгаж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20,500 тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй байна. АИ-95 автобензин 14 хоногийн, дизель түлш 85,600 тонн буюу 21 хоногийн, онгоцны түлш 4,670 тонн буюу 23 хоногийн нөөц бий.

Есдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 168 шатахуун түгээх станц руу 1,848 тонн, орон нутгийн 78 шатахуун түгээх станц руу 1,002 тонн АИ-92 автобензиний ачилт хийсэн. Энэ сарын эхний 28 хоногийн байдлаар улсын хэмжээнд 57,000 автобензин орж ирсэн гэдэг нь АИ-92 автобензиний нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа гэсэн үг.

ОХУ-аас гадна БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин орж ирснийг Замын-Үүд өртөөн дээр шилжүүлэн ачиж, эхнээсээ Улаанбаатар хотод орж ирсэн. БНХАУ-аас шатахуун импортлоход төмөр замын өргөн, нарийн царигаас шалтгаалж шилжүүлэн ачихад удаж байна. Харин ОХУ-аас орж ирсэн бүтээгдэхүүн Сүхбаатар өртөөнөөс шууд вагонтойгоо ороод ирдэг.

Сүүлийн хэд хоногт ОХУ-аас вагоны олдоцтой холбоотой харьцангуй бага ачигдсан. Гэхдээ бид орж ирсэн вагоныг шуурхай буулгахаар ажиллаж байна. ОХУ-аас захиалсан АИ-92 автобензинээс 15,000 тонн нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа.

Дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний дутагдалтай байгаа үед Монгол Улсад нийлүүлэгдэж буй түлш шатахууныг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэх шаардлагатай тулгарч байна. Ард иргэдэд хандаж уриалахад хэрэглээндээ таарсан байдлаар автобензин аваарай. Энэ хүнд цаг үеийг хамтдаа нэгэн санаа бодолтой байж даван туулна" гэв.

Энэ сарын 26-наас эхэлж Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран Х:17 "Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур" чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид "Тэнгэр плаза"-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна.

Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлнэ.

Х:17 чиглэлийн автобус нь том хүн 10000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих боломжтой.

Мөн ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөжээ.