Дүүргийн мэдээ - Nalaikh.nutag.mn
Энэ сарын 26-наас эхэлж Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран Х:17 "Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур" чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид "Тэнгэр плаза"-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна.
Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлнэ.
Х:17 чиглэлийн автобус нь том хүн 10000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих боломжтой.
Мөн ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөжээ.
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн зэрэг төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Энэхүү хамтын ажиллагааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэн бэхжүүлэх нь хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Манай есөн дүүргээс аялал жуулчлал, үйлдвэрлэл төвлөрсөн Налайх дүүрэг БНСУ-ын Хвасон хоттой хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх өргөн боломжтой юм.
Улаанбаатар хотын зүгээс Хвасон хоттой харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ хүрээнд 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр хоёр хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг хүргүүлсэн. Хоёр хот ухаалаг засаглал, залуучуудын боловсрол, соёлын солилцооны хүрээнд, мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой юм. Түүнчлэн эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн харилцан солилцоог идэвхжүүлэх сонирхолтой байна” гэв.
Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн “Манай Хвасон хотод “Samsung Electronics Co., Ltd”-ийн үндсэн үйлдвэр байдаг. Мөн “Hyundai”, “Kia” автомашины үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл төвлөрсөн хот гэдгээрээ онцлогтой. Маш олон чиглэлийн ЖДҮ-ийг Монголын ЖДҮ-үүдтэйтэй холбох, хамтран ажиллах, хөрөнгө оруулах чиглэлээр хамтрах боломжтой юм” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ.
Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.
Дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон Гачуурт-Налайх чиглэлийн авто зам дагуу ₮5.7 тэрбумаар явган хүний гурван гүүрэн гарц барина
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ онд тус зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар болжээ.
Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд
Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд
“Ургах Наран” супермаркетын замын хойд талд тус тус явган хүний гүүрэн гарц барих юм байна.
Эдгээр гүүрэн гарцыг барихад ₮5.7 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ.Гүүрэн гарцуудын хийцлэлийн тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Гүүрэн гарцуудыг металл хийцтэйгээр барьж, хоёр талдаа явган зорчигч болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар төлөвлөсөн.
Төслийн гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК болон “Доич Роуд” компанийн түншлэл шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна. Эдгээр гурван байршил нь осол, аваар их гардаг хэсгүүд бөгөөд гүүрэн гарцууд ашиглалтад орсноор явган зорчигчид авто замтай огтлолцохгүйгээр аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт (2026-03-22) ажиллаж, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Ерөнхий сайд эхлээд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцсан. Дүүргийнхээ 42 мянган хүн амд үйлчилдэг тус төв амбулатори, хэвтэн эмчлүүлэх тусламж, яаралтай тусламж, эх, барих, хүүхдийн тусламж эмчилгээ үзүүлдэг, эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын эмнэлэг юм.
1954-1987 онд баригдсан, тус тусдаа байршил бүхий хэд хэдэн барилгатай, зарим барилгад нь мэргэжлийн хяналтаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Налайх дүүрэг нь авто замын огтлолцолд байрлалтай учраас осол гэмтлийн шалтгаант тусламж багагүй хувийг эзэлдэг, яаралтай тусламжийн ачаалал өндөр ажээ. Тус дүүргийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-д хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд дүүргийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр иргэдэд ойр, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ.
Гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлан Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх” төслөөр Налайх дүүргийн хүн амын хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэ эмнэлгийн барилгыг төлөвлөн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
Мөн дулааны дулааны шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын сүлжээ барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр 2026 онд шийдэх боломжийг судлан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Дулааны станцын техник, технологи нь хуучирч, үр ашиггүй ажиллаж байгаа нь дүүргийн хамгийн том бэрхшээл болжээ.
Налайх дүүргийн Дулааны станц нь 1995 онд ашиглалтад орсон, гурван зуухтай. 46.2 Гкал/ц хүчин чадалтай бөгөөд одоо холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 48.6 Гкал/ц болж, шинээр хүлээгдэж буй хэрэглээ нь 11.9 Гкал/ц байна.
Эрчим хүчний яамнаас өгсөн мэдээллээр дулааны станцын өргөтгөл шинэчлэлт, шинэ эх үүсвэр барих ТЭЗҮ-д таван зуухтай, нийт 216 МВт-ын хүчин чадалтай дулааны станцыг 100.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих тооцоо хийгджээ. 2026 оны улсын төсөвт Налайх Дулааны шинэ эх үүсвэр барих эхний ээлжийн төсөл, арга хэмжээг 55.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсан байна.
Уулзалтын үеэр Налайх дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дүүргийн удирдлагууд танилцууллаа. Тус дүүрэг уул уурхай болон аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжтой бүс нутаг. Эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхэд дүүргийн удирдлага санаачилгатай, хамтран ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа.
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой
“Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч, 1–5 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ” гэх мэдээлэл олон нийтийн дунд тархжээ. Үүнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас дараах албан ёсны тайлбарыг гаргасан байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 3.24.6-д “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд жил бүрийн эхнээс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс цахим болон цаасан хэлбэрээр санал авна;” заасан.
Иргэн та шинээр газар эзэмших тухай санал, хүсэлтээ цахимаар гаргах бөгөөд нийслэлийн 9 дүүргээс Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулснаар шинээр газар эзэмших боломжтой юм.
Нийслэл, дүүргийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн, нийтийн эрх ашиг болон газар эзэмших, ашиглах эрх нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн эдэлбэр газрыг газраар дүйцүүлэн эзэмшүүлэхээр тусгасан байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах зэрэг харилцаатай холбоотой хүсэлтүүдийг www.egazar.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, хуульд заасны дагуу 15 хоногийн дотор шийдвэрлэж байна" гэжээ.
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
Налайх дүүргийн хоёрдугаар хороо, 33 дугаар байрны гадаах 1579.0 ам.метр талбайд тохижилтын ажлыг хийж дуусжээ.
Тодруулбал, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган зам, авто зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг суурилуулах ажлууд болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэжээ.
ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус тохижилтын ажлыг "Тэнгэрийн модон багана ХХК" хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан аж.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
Налайх дүүрэг дэх хуучны орон сууцуудыг шинэчлэх шаардлагатай гэв
Налайх дүүрэг Улаанбаатар хотын төвөөс зүүн хэсэгт 36 километрийн зайд оршдог. Налайхын нүүрсний уурхайд түшиглэн Улаанбаатар хотыг нүүрсээр хангах зориулалтаар үүсэж хөгжсөн. Нийт 40 гаруй мянган хүн амтай ч албан бусаар 90 орчим мянган хүн суурьшсан. Найман хороотой.
Эдийн засгийн тусгай бүс, аж үйлдвэр, технологийн парктай. Улаанбаатар хот руу баруун талаас ирэх ачааллыг хуваалцах үйлдвэрлэлийн дагуул хот болж хөгжиж байгааг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцоллоо.
Харин Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “Уул уурхайг түшиглэн ажилчдын дүүрэг болж үүсэн хөгжиж буй Налайх дүүрэг нь алслагдсан гурван дүүргээс Улаанбаатар хотод хамгийн ойр оршдог. Бидний хувьд дэд бүтцийн асуудлууд тулгамдаж, анхаарч ажиллаж байна.
Тухайлбал, манай дулааны станц 69 МВт хүчин чадалтай боловч үндсэн хүчин чадалдаа хүрч чаддаггүй, нэг зуух асуудалтай буюу өвлийн улиралд эрчим хүч, дэд бүтцийн асуудал тулгардаг. Дараагийн ээлжид Налайх дүүрэгт “10 шар” гэж нэрлэдэг хуучны буюу 1980-аад оны байрнуудад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал орхигдсон” гэдгийг тодотголоо.
Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “1980-аад оны барилгуудад сонгон шалгаруулалт явуулж, шинэ орон сууц барих боломжийг холбогдох хуулийн хүрээнд судлах хэрэгтэй” гэв.
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг аж үйлдвэр, технологийн парктай холбогдуулан 32 МВт эрчим хүчний станцыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэж буйг тус дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр онцлов. Энэ хүрээнд усны асуудлаа шийдэж, цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг гаргаад байна. Эрчим хүч, дулааны асуудлыг бүрэн шийдчихвэл Улаанбаатар хотоос хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг Налайх дүүрэг рүү шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэх ч боломж байгаа зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.
Түүнчлэн Налайх дүүрэгт НОСК-иас орон сууцны төслүүд хэрэгжүүлж байна. Япон улсын “Өвсний үндэс” төслийн буцалтгүй тусламжаар цэцэрлэгийн өргөтгөл, Герман, Монголын олон улсын технологийн сургуулийн өргөтгөлийн барилга баригдсан.
Энэ хэсэгт авто замын бүтээн байгуулалт явагдаж байгаа боловч холбоос замыг гүйцээхэд санхүүжилт тулгамдаж байгаа учраас ажлыг бүрэн дуусгаж өгөхөд туслалцаа үзүүлэх хүсэлтийг уламжиллаа.
Нaлайх дүүрэгт шинээр 2240 хайлаас мод тарив
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид, тамирчид өнгөрсөн бямба гарагт Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэнд мод тарьжээ.
Мөн өмнө нь тарьсан модоо усалсан байна.
Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр спортын салбарынхан жил бүрийн тав, аравдугаар сард мод тарьдаг.
Өдгөө төгөл болтлоо үр дүнгээ өгчээ.
Мод тарих энэ үйлсэд Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн ажилтан албан хаагчид, Үндэсний шигшээ багийн болон спорт холбоодын тамирчид тэдний дасгалжуулагч оролцон, нийт 170 хүн 2240 хайлаас тарьсан байна.