Эдийн засаг - Nalaikh.nutag.mn

Тэтгэврийн зөрүүг шийднэ
130 мянган ахмадын тэтгэврийг шинэчлэн тооцож, нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Тодруулбал шударга бус тогтоогдсон тэтгэврийг засна, инфляцтай уялдуулж нэмэхээр болжээ.

Итгэлцүүр шинэчилнэ гэдэг нь ахмадуудын тэтгэврийг дахин бодно гэсэн үг. Монголд тэтгэврийн хэмжээг тогтоохдоо тухайн хүний ажиллаж байсан үеийн цалин, тухайн үеийн эдийн засгийн нөхцөлтэй уялдуулж тодорхой коэффициент буюу итгэлцүүр ашигладаг. Гэвч өмнөх жилүүдэд энэ итгэлцүүр харилцан адилгүй байсан учраас ижил ажил хийж байсан хүмүүсийн тэтгэвэр хоорондоо зөрүүтэй тогтоогдсон тохиолдол олон бий. Иймээс одоо яригдаж буй шинэчлэл нь хуучин бага үнэлгээг засаж, тэтгэврийг өнөөгийн нөхцөлд ойртуулж дахин тооцно гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл, бага тогтоогдсон тэтгэврийг нэмэгдүүлж, авах ёстой хэмжээнд хүргэнэ гэж ойлгож болно. Мөн 130 мянган ахмад шударга бус тэтгэвэр авч байна гэдэг нь дээрх зөрүүтэй холбоотой. Зарим нь өмнө, зарим нь хожуу тэтгэвэрт гарснаас шалтгаалан адил хөдөлмөр эрхэлж байсан ч өөр өөр хэмжээний тэтгэвэр авч байгаа нь энэ асуудлын гол шалтгаан болжээ. Харин инфляцтай уялдуулна гэсэн нь тэтгэврийг цаашид тогтмол нэмэх бодлоготой холбоотой. Үнийн өсөлт нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн худалдан авах чадвар буурдаг. Тиймээс инфляцын түвшинд тохируулан тэтгэврийг үе шаттай нэмдэг тогтолцоонд шилжинэ гэсэн үг юм.

Товчхондоо, энэ бодлого хэрэгжвэл:

Бага тэтгэвэртэй ахмадуудын орлого нэмэгдэнэ

Тэтгэврийн зөрүү багасна

Цаашид үнэ өсөх бүрт тэтгэвэр дагаж нэмэгддэг тогтолцоо бүрдэнэ

Гэхдээ энэ бүхэн бодит ажил хэрэг болохын тулд хууль, төсөв, хэрэгжилтийн нарийвчилсан шийдэл шаардлагатай хэвээр байна. Одоогоор энэ нь бодлогын түвшинд яригдаж байгаа төдий бөгөөд яг хэзээнээс, ямар хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой болоогүй байгаа юм.

Сарын дотор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2,7 хувиар өсжээ
Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх долоо хоногоос 0.03 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, нэг сарын дотор 2,7 хувиар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэсэн үг.

Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг нь 19314 төгрөг, үхрийн мах кг нь 24765 төгрөг, ямааны мах кг нь 14820 төгрөг, сонгино кг нь 4329 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр гурил кг нь 2507 төгрөг, сүү /задгай, литр/ 4997 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4966 төгрөг, дотоодын төмс кг нь 2812 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байна.

Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар харвал, хонины мах кг нь 16552 төгрөг, үхрийн мах кг нь 22185 төгрөг, ямааны мах кг нь 13834 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Мөн нэгдүгээр зэргийн гурил кг нь 2816 төгрөг, сүү /задгай, литр/ 5271 төгрөг, элсэн чихэр кг нь 4208 төгрөг, цагаан будаа кг нь 4143 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2819 төгрөг, А-80 /литр/ 2432 төгрөг, дизель түлш /литр/ 3440 төгрөгийн үнэтэй байна.

Ө.Шижир: Ашиглалтад ороогүй барилгын төсөвт өртөг 10 жилийн хугацаанд 5.1 тэрбумаас 26 тэрбум болтлоо өсжээ
УИХ-ын гишүүн Ө.Шижир 2026 оны Улсын төсвийн талаарх дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ

Тэрээр “2026 оны улсын төсвийг өчигдөр хүлээж аваад өнөөдөр сууж байна. Ганцхан 2026 оны гэлтгүй сүүлийн 10 жилийн улсын төсвийн урсгал зардлын тэлэлт, хөрөнгө оруулалтын оновчгүй байдлаас үүдэж төсвийн зардал жил бүр хэдэн их наядаар нэмэгдсээр байна.

Тухайлбал сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсвөөс зөвхөн соёлын ордон, музей, театр, нэг цэгийн үйлчилгээ, ЗДТГ-н байр орон сууц, татвар, нийгмийн даатгалын барилга гээд 939 барилгын төсөлд нийтдээ 1.6 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ бүхэн нь эргээд улсын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж төсвийн хөрөнгө оруулалтыг багасгаж олсон орлогынхоо ихэнхийг зардал болгож нийгмийн суурь салбарын хөгжилд хүрэлцэхгүй явсаар өдийг хүрлээ. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, цагдаа, онцгой байдал гээд эдгээр байгууллагуудын хөрөнгө оруулалт багтаагүй болно.

Ганцхан жишээ хэлэхэд 2012 онд анхны төсөвт өртөг нь 5.1тэрбумаар батлагдаж өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байж төсөвт өртөг нь 26 тэрбум болсон жишээ ч байна.

Гарын салаагаар хяналтгүй урсаж буй улсын зардал 2016 онд 9.4 их наяд байсан бол 2025 онд 35.8 их наяд, 2026 онд 32.9 их наяд боллоо. Төрийн зардал нэмэгдэхийн хэрээр түмний амьдрал сайжирсангүй.

Иймээс төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын бодлого дээр бодит дүгнэлт хийх шаардлага нэн чухал байна. Та бүхэн УИХ-ын цахим хуудсаар орж төсөвтэй танилцаарай.

Энэ доорхи жишээ ганцхан жишээ. Энэ мэт сүүлийн 10 жилээр хийсэн дүгнэлтээ танилцуулна. Бидний мөнгө бидний мөнгө биш тэдний мөнгө байсанг харуулна. Зураг дээрхи ганцхан жишээ дээр дурдсан,анх 5.1 тэрбумаар батлагдаад 14н жилийн дараа 26 тэрбум болсон түүх… МАН засаг бариад 10 жил боллоо. Төсөв дагасан авилгал яаж явдаг тухай

Жишээ No 1

Энэ бүхэн чиний, миний, таны, та бүхний татварын мөнгө болохоос хэн нэг улстөрчийн мөнгө биш шүү дээ” гэжээ.

Ам.долларын түүхэн уналт: 2008 оноос хойш харагдаагүй муу үзүүлэлт
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эдийн засаг болон гадаад бодлого нь тогтворгүй, урьдчилж таамаглах боломжгүй байгаа нь ам.долларт нөлөөлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын сонгуульд Трамп ялалт байгуулсны дараа ам.долларын ханш, АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүлсэн. Хөрөнгө оруулагчид Трамп эдийн засгийн өсөлтийг тогтвортой барина гэж таамагласан тул ам.доллар болон хөрөнгийн зах зээл нь өсөлт үзүүлж байсан юм.

Гэвч ажлаа хүлээн авснаас хойш Трамп тогтворгүй алхмууд хийсэн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг уналтад оруулж, ам.долларын ханшийг буурахад хүргэв. Тухайлбал АНУ-ын хөрөнгийн зах зээлээс дөрвөн их наяд ам.доллар арчигдаад байгаа юм. Харин ам.долларын индекс энэ он гарснаас хойш 4.6 хувиар унав. Энэ нь 2008 оны Дэлхийн санхүүгийн хямралаас хойш харагдаагүй муу үзүүлэлт юм. 2008 онд ам.долларын индекс үүнтэй ижил хугацаанд 4.8 хувиар буурсан.

Ам.доллар индекс бол долларыг гадаад валютуудтай харьцуулсан үнийн хэмжүүр юм. Долларын ханш тэдгээр валютуудын эсрэг чангарах үед индекс өсөж, буурах үед багасдаг. Ам.долларын индекс нь долларын ханшийг европ, иен, фунт стерлинг, канад доллар, швед крон, швейцар франктай харьцуулдаг юм.

Долларын ханш сулралтын ихэнх нь сүүлийн хэдэн долоо хоногт явагдсан. Трамп энэ хугацаанд Канад, Мексикийн эсрэг татвар тавихаар төлөвлөж байснаасаа хэд хэдэн удаа буцсан. Онолын хувьд канад доллар, мексик песо ам.доллартой харьцах ханш буурах ёстой ч нэмэгдэж буй.

Канад доллар ам.доллароор арилжих ханш сүүлийн долоо хоногт 0.95 хувиар нэмэгдсэн байна.

Мексик песо ам.доллароор арилжих ханш сүүлийн долоо хоногт 1.91 хувиар нэмэгджээ.

Цагаан ордон эдийн засаг, улс төрийн чиг баримжаагаа өөрчилснөөс хамгийн их хожсон нь евро байв. Өнгөрсөн сарын хугацаанд ервогийн ханш ам.долларын эсрэг 4.02 хувиар чангарчээ. АНУ Европын холбоотой харилцаагаа хөндийрүүлж буйн улмаас Европын удирдагчид батлан хамгаалахын салбартаа төсөвлөдөг мөнгийг нэмж, эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх бодлого танилцуулсан. Еврогийн ханш чангаралтад энэ нь нөлөөлжээ.

Евро ам.доллароор арилжих ханш сүүлийн сард 4.02 хувиар нэмэгджээ.

“Capital Economics” фирмийн Жонас Голтерманн “Өнгөрсөн жил АНУ сайн өсөлт үзүүлсэн бол Европ саарч байсан. Харин одоо Европт шинэ өөдрөг үзэл дэлгэрлээ. Нөхцөл байдал ёроолдоо тулсан тул одоо үүнээс цааш эдийн засгийн салбарт сайн өөрчлөлт гарна гэх найдлага үүссэн” хэмээсэн байна.

АНУ ам.долларын ханшийг хүчтэй байлгах хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн ч ам.долларын ханш буурсаар. Тус улсын Сангийн сайд Скотт Бессент энэ сарын долоонд “CNBC” агентлагтай ярилцахдаа “Энэ захиргаа болон Ерөнхийлөгч Трамп ам.долларыг хүчирхэгжүүлэх бодлогыг тууштай баримталж байгаа” гэсэн юм.

Яагаад ам.долларын ханш унаж байна вэ?

АНУ гаалийн татвар нэмэгдэхэд доллар сулрах нь хачирхалтай санагдаж магадгүй. Онолын хувьд гаалийн татвар нь бусад валютын эрэлтийг бууруулж, тэдгээрийн ханшийг унагах ёстой. Гэвч долларын ханшийг зөвхөн худалдааны тэнцэл бус, олон хүчин зүйл тодорхойлдог. Тэдгээрийн дотроос хамгийн чухал нь АНУ-ын бодлогын хүүгийн түвшин болон бусад орнуудын хүүгийн зөрүү юм.

Өөрөөр хэлбэл, хэрэв АНУ-ын бодлогын хүүгийн түвшин бусад ижил төстэй эдийн засгуудтай харьцуулахад өндөр байвал долларын ханш бусад валютын эсрэг өсөх хандлагатай байдаг. Учир нь өндөр хүү нь АНУ-ын бондыг илүү ашигтай харагдуулж, хөрөнгө оруулагчдыг татдаг. АНУ-ын бонд доллароор илэрхийлэгддэг тул бондын эрэлт өсөхөд долларын эрэлт дагаад өснө.

“U.S. Bank Asset Management” фирмийн хөрөнгө оруулалтын стратегийн ахлах захирал Роб Хаворт “Доллар чангарах үед гадаадын мөнгө АНУ руу илүү их орж ирж байна гэсэн үг” хэмээсэн юм.

2024 оны сүүлийн улиралд доллар болон АНУ-ын засгийн газрын бондын өгөөж тогтмол өссөн. Үүний шалтгаан нь инфляцын бууралт удааширч, хөдөлмөрийн зах зээл хүлээгдэж байснаас илүү тогтвортой байгаагаас үүдэн хөрөнгө оруулагчид ирээдүйд бодлогыг хүү буурна гэх хүлээлтээ багасгасантай холбоотой. Харин дэлхийн бусад эдийн засаг, ялангуяа Европт, эсрэг хандлага ажиглагдаж эхэлсэн. Европын Төв банк хүүгээ үргэлжлүүлэн бууруулах төлөвтэй байсан нь еврогийн ханшид дарамт болж байв.

Сүүлийн хэдэн долоо хоногт Вашингтоны гаргасан шийдвэрүүд, тухайлбал гаалийн татвар, холбооны засгийн газрын төсөв, төрийн албаны ажлын байрыг их хэмжээгээр танах оролдлогууд геополитикийн тогтворгүй байдал үүсгэж АНУ-ын эдийн засгийн хүчийг сулруулж эхэллээ. Зарим эдийн засагчид эдгээр гаалийн татвар нь удаан өсөлт, өндөр инфляц бүхий стагфляц бий болгох эрсдэлтэй гэж анхааруулж байна.

“Peterson Institute for International Economics”-ийн Жозеф Гагнон “Их тодорхойгүй байдал үүссэн. Гаалийн татварууд маш их хор нөлөөтэй тул хүмүүс зардлаа танаж эхэллээ. Ялангуяа бизнесүүд томоохон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хойшлуулж байна. Энэ нь эдийн засгийн хямралын эрсдэлийг нэмэгдүүлж, зах зээлийг айлгаж буй. Мөн Холбооны нөөцийн сан бодлогын хүү бууруулахыг урилах нь нэмэгдэнэ” гэжээ.

АНУ-д эдийн засгийн уналтын эрсдэл нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагчид бодлогын хүүг бууруулна гэж дахин хүлээж эхэллээ. Хоёрдугаар сарын дунд үе хүртэл ихэнх хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн сан энэ онд дээд тал нь нэг удаа хүү бууруулна гэж тооцоолж байсан бол одоо тэд оны эцэс гэхэд гурван удаа бууруулна гэж үзэж буй.

Эх сурвалж: Investopedia, Marketplace

Б.Лхагвасүрэн: Валютын орлого багахан хэмжээгээр буурч, нөөц 4.8 тэрбум долларт хүрсэн
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Валютын нөөц их хэмжээгээр багасаагүй. Гэхдээ оны эхний хоёр сард нүүрсний үнэтэй холбоотойгоор валютын орох урсгал бага байлаа. Энэ сараас эдийн засаг идэвхжээд эхлэхээр хэвийн байдалдаа орно гэж харж байна.

Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирчихсан байгаа учраас валютын нөөц буурна гэж бодохгүй байна. 2025, 2026 онд гадагшаа төлөх томоохон төлбөр байхгүй. Засгийн газраас гаргасан бондын хугацааг сунгачихсан учраас валютын нөөц хэвийн байна.

Оны эхнээс хойш валютын орлого багахан хэмжээгээр буурч, нөөц 4.8 тэрбумд ам.долларт хүрсэн. Оны эхэнд таван тэрбум байсан.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг хоёр хувиар нэмэгдүүлсэн. Энэ бол инфляц өсөх хандлагатай байгаа учраас урьдчилан авч байгаа арга хэмжээ" гэлээ.

Суурь хүнсний багцын үнэ нэг жилийн хугацаанд 11 хувиар өсчээ
Суурь хүнсний багцын үнэ нэг жилийн хугацаанд 11 хувиар өссөн талаар МЭК ХХК танилцууллаа. 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр болон 2025 оны нэгдүгээр сарын 2-ны үнийг харьцуулж гаргажээ.

Жилийн хугацаанд хамгийн их үнэ нь өссөн бүтээгдэхүүнд жүүс, наранцэцгийн тос, хиам багтаж байна.

Үнэ нь нэмэгдээгүй бүтээгдэхүүн өндөг байгаа бол үнэ нь буурсан бүтээгдэхүүн төмс байна. 2024 оны нэгдүгээр сарын 2-нд 500 гр төмс 1245 байсан бол 2025 оны нэгдүгээр сарын 2-ны байдлаар 1047 болж үнэ нь буурчээ.

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

Diplomat: Монголын хувьд эрчим хүч бол эдийн засгийн үндэс
“The Diplomat” сайтад  “Mongolia’s Precarious Energy Security” гарчигтай нийтлэл нийтлэгджээ.

Монгол Улсын Эрчим хүчний яамны мэдээлснээр эрчим хүчний талаар баримталж буй төрийн бодлого нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, өргөтгөл, тогтвортой байдлыг хангахад ихээхэн анхаарч байгаа аж. Эрчим хүчний бодлогод хөдөө аж ахуй, уул уурхай, хүнд үйлдвэр, тээвэр, хөгжил, аюулгүй байдлын хүчин зүйлс зэрэг бусад чухал бүрэлдэхүүн хэсгүүд байхгүй байгаа нь олон нийтэд  буруу мэдээлэл өгч, улс орны үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг алдагдуулж байна. Эрчим хүчний аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар нарийн үнэлгээ хийхдээ зөвхөн дотоодын цахилгаан, дулааны үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй, эдийн засаг, гадаад бодлогын асуудлыг бүхэлд нь багтаасан байх ёстой. Монголын төр геополитикийн үүсээд буй бодит байдалд нийцүүлэн эрчим хүчний аюулгүй байдлын урт хугацааны цогц бодлогыг нэн даруй боловсруулах ёстой. Цахилгаан эрчим хүчний салбарыг нүүрснээс сэргээгдэх эрчим хүч болгон өөрчлөх, нүүрсний экспортод түшиглэхээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч экспортлогч орон болох, дэд бүтцийн гадаадын санхүүжилтийг татах зэрэг шаардлагатай алхамуудыг хийх хэрэгтэй.

Эрчим хүч бол эдийн засгийн үндэс

Монгол Улсын эдийн засгийн бодлого, эрчим хүчний бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлого нь хоорондоо гүн гүнзгий холбоотой. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2023 онд Монгол  Улсын экспортын 86 хувийг түүхий эд, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, алт эзэлж байна. Монголын экспортын талаас илүү хувийг нүүрс эзэлдэг.

Дэлхийн зах зээлээс ихээхэн хамааралтай экспортод суурилсан эдийн засгаас төрөлжсөн эдийн засагт шилжих шаардлагатай байгаа нь нууц биш. Үүнийг Монголын Засгийн газар ч хүлээн зөвшөөрч байна. Бас нэг түгшүүртэй тоо баримт дурдвал, Монголын экспортын 80 хувийг зөвхөн худалдааны түнш Хятад эзэлж байна. Өнөөгийн эдийн засгийн дүр зураг эмзэг байгаа нь Монголын үндэсний, эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна.  Урт хугацаандаа нүүрсний борлуулалт тогтвортой биш гэдгийг Монголын эдийн засаг, гадаад бодлого ухамсарлах ёстой. Уур амьсгалын онцгой байдал улам бүр хүндэрч байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг чулуужсан түлшнээс татгалзах хүсэлтэй байна. Монгол Улс эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаа нэг арга барилаар шийдвэрлэх боломжтой. Монгол Улс нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дотоодын цахилгааны хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой.

Эрчим хүч нь цахилгаан

Монгол Улсын цахилгаан, дулааны үйлдвэрлэл дийлэнх нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудад тулгуурладаг талаар Эрчим хүчний яамнаас нь  мэдээлсэн. 2018 оны байдлаар тус улсын цахилгаан станцуудын 93 орчим хувь нь нүүрсээр ажилладаг бол ердөө долоон хувь нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг байна.  Цаашилбал, Монгол Улсын хэрэгцээт цахилгаан эрчим хүчний дөнгөж 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 20 хувийг ОХУ-аас импортолдог. Одоо байгаа цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх, хөдөө орон нутагт шинээр станц барих, сэргээгдэх эрчим хүчний технологи, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, тэр дундаа нар, салхины төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан арга хэмжээнүүд үргэлжилж байна. Монгол Улсын эрчим хүчний бодлогын хувьд эрчим хүч, дулааны эрчим хүчийг чулуужсан түлшээр үйлдвэрлэсэн ч гэсэн дотоодын хэрэгцээгээ 100 хувьд хүргэх зорилт тавих нь Монгол Улсын тэргүүлэх чиглэл байх ёстой. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих зэрэг нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, арилгах талаар олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг яаралтай судалж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Газрын тосны бүтээгдэхүүн

Хэдийгээр түүхий нефтийн ордтой ч Монголын аж үйлдвэрийн болон бусад хэрэглэгчид импортын нефтийн бүтээгдэхүүнээс 95 хувь хамааралтай. Үнэхээр ч импортын үнийн дүнгээр нефтийн бүтээгдэхүүн хамгийн их хувийг эзэлдэг. Монгол Улсын 2022 онд импортолж буй барааны жагсаалтад дизель түлш, бензин шатахуун нийт импортын 35 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос нь  мэдээлсэн. Нийт импортын нефтийн бүтээгдэхүүний 90 орчим хувийг Оросоос авдаг нь геополитикийн хараат байдлыг бий болгож байна. ОХУ-ын нефтийн нийлүүлэлт үе үе тасалдаж байгааг олон нийт харж байна. Хэдийгээр Монгол Улс 43 сая тонн түүхий газрын тосны батлагдсан нөөцтэй ч дотооддоо боловсруулах үйлдвэр байхгүйгээс 1998 оноос хойш Хятад руу нефтээ экспортлож буй. Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад мэдээллийн агентлагийн мэдээлснээр Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улс өөрийн  нефть боловсруулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой барих ажил үргэлжилж байна.  2027 онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Одоогийн төлөвлөгөөгөөр  дотоодын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний 20 хүртэлх хувийг үйлдвэрлэх чадвартай байхаар байна. Төлөвлөгөө хуваарийн дагуу хэрэгжвэл Монголын засгийн газар гадаад бодлогод томоохон хөшүүрэг болно. Гэхдээ газрын тосны нөөцийн хэмжээ харьцангуй бага, 43-аас 8 сая тонныг нь олборлоод байгаа нь энэ дэд бүтцийн бүтээн байгуулалтаас гарах боломжит хөшүүрэг түр зуурынх, богино хугацаанд байх болно гэдгийг харуулж байна.  Урт хугацаандаа Монгол Улсын Засгийн газар дэлхийн улс орнуудтай нэгдэж, дотоодын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дамжуулан тээврийн салбараа цахилгаанжуулах ёстой. Хэрэв Оросын байгалийн хийн хоолой Монгол Улсыг дамжин өнгөрөх болбол нэгдсэн эрчим хүчний сүлжээ нь Монголын аюулгүй байдлыг хангах, харилцан тохиролцоонд хүрэх чухал хөшүүрэг болох юм.

Бодлогын зөвлөмжүүд

Эрчим хүчний аюулгүй байдлын асуудал зөвхөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээгээр хязгаарлагдахгүй гэдгийг Монголын бодлого боловсруулагчид, яамд, олон нийт ойлгох ёстой. Харин Монгол Улсын бараг бүх салбар, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүчний нөхцөл байдалтай гүнзгий холбоотой байдаг нь үүнийг үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл болгож байна. Иймд өнөөгийн Монгол Улсын геополитикийн бодит байдлыг нарийн үнэлж дүгнэсэн урт хугацааны эрчим хүчний аюулгүй байдлын цогц бодлогыг дэвшүүлж, хэрэгжүүлэх ёстой.

Эдгээр бодлогод Монголын цахилгаан эрчим хүчний салбарыг нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх, мөн Монголын экспортыг нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх зэрэг багтаж байна. Энэ хоёр зорилгодоо хүрэхийн тулд Монгол Улс дэд бүтцийн санхүүжилтийг гадаадаас түлхүү татах ёстой.  Монголын цахилгаан эрчим хүчний салбарт чулуужсан түлшнээс сэргээгдэх эрчим хүчний салбарт хувьсгал хийх  оролдлого нь ойрын хэдэн арван жилийн урт хугацааны зорилт байх ёстой. Монгол Улсын Засгийн газар цахилгаан дамжуулах шугам болон дотоодын хэрэглэгчдийг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хадгалахад хөрөнгө оруулах ёстой. Үүнтэй холбогдуулан Монгол Улс нүүрсэнд суурилсан эдийн засгаас татгалзаж, илүү сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх ёстой. Хятад руу экспортолж буй нүүрсний орлого тогтвортой төдийгүй найдвартай биш гэдгийг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой. Сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг санхүүжүүлэх нь өндөр өртөгтэй байх ба үр өгөөж нь тэр дороо ирэхгүй. Гэсэн хэдий ч Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг “гуравдагч хөрш”-өөс гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдгээр сорилтыг даван туулах олон арга бий. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг хөгжлийн банкууд Монголыг сурталчлах замаар сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн бусад оронд санал болгох боломжтой.  Үүнд хүрэхийн тулд Монгол Улсын эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг урьдчилан таамаглах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зайлшгүй шаардлага болоод байна.

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав
Олон улсын Фитч агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна.

Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг.

• Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулсан

• Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол сайжирсан

• Төсвийн сахилга бат сайжирсан

• Эдийн засгийн өсөлт ба хамтарсан засаглал нь улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлж, Засгийн газрын бодлого цаашид үргэлжлэх дохио болсон зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрахад голлон нөлөөлсөн гэж Фитч агентлагийн тайланд дурджээ.

Энэ нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцөлийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Fitch Upgrades Mongolia to 'B+'; Outlook Stable (fitchratings.com)

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст хоёр их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеэс 12 хувь буурав
Нийт зээлийн өрийн үлдэгдэл долдугаар сарын эцэст 33.5 их наяд болж, өмнөх жилийн мөн үеэс 32 хувиар өссөн байна.  Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 5.8 их наяд, хувийн байгууллагынх 2.1 их наядаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

90.3 хувь нь хэвийн

3.9 хувь нь анхаарал хандуулах

5.9 хувь нь чанаргүй зээл байна.

Чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөг нь хувийн салбарын аж ахуйн нэгжийнх байгаа юм.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 39 хувиар өссөн бол анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.7 хувиар, чанаргүй зээл хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.