Онцлох - Nalaikh.nutag.mn

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн зэрэг төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Энэхүү хамтын ажиллагааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэн бэхжүүлэх нь хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Манай есөн дүүргээс аялал жуулчлал, үйлдвэрлэл төвлөрсөн Налайх дүүрэг БНСУ-ын Хвасон хоттой хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх өргөн боломжтой юм.

Улаанбаатар хотын зүгээс Хвасон хоттой харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ хүрээнд 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр хоёр хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг хүргүүлсэн. Хоёр хот ухаалаг засаглал, залуучуудын боловсрол, соёлын солилцооны хүрээнд, мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой юм. Түүнчлэн эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн харилцан солилцоог идэвхжүүлэх сонирхолтой байна” гэв.

Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн “Манай Хвасон хотод “Samsung Electronics Co., Ltd”-ийн үндсэн үйлдвэр байдаг. Мөн “Hyundai”, “Kia” автомашины үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл төвлөрсөн хот гэдгээрээ онцлогтой. Маш олон чиглэлийн ЖДҮ-ийг Монголын ЖДҮ-үүдтэйтэй холбох, хамтран ажиллах, хөрөнгө оруулах чиглэлээр хамтрах боломжтой юм” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ.

Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат нар топ найдваргүй зээлдэгчид, толгой өртнүүд болоод удлаа. Тэд олон жилийн өмнө Хөгжлийн банкнаас зуу зуун тэрбум төгрөг зээлдэж аваад өнөөг хүртэл төлөөгүй байна.

Тодруулбал, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ “Монгол Улсын 120 суманд хуурай сүүний үйлдвэр барина. Үүнээс эхний ээлжид 60 үйлдвэрийг байгуулна” гээд хамаарал бүхий “Монгол драй милк” ХХК-иараа Хөгжлийн банкнаас 2017 онд жилийн 13.44 хувийн хүүтэйгээр 14 964 970 ам.долларыг зургаан жилийн хугацаатайгаар зээлсэн.

Гэвч өнөөдөр “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ хуурай сүүний үйлдвэрийн төслөө огт хэрэгжүүлээгүй байна. “Хуурай сүүний 60 үйлдвэр байгуулахаас долоон үйлдвэрийг таван суманд байгуулсан” гэх боловч үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд Монгол Улсад орж ирээгүй аж. Тэрээр 2022 оны зургадугаар сарын 13-ныг хүртэл зээлээсээ 1 005 879 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 2.9 орчим төгрөг төлөөд түүнээс хойш төлөхөө больжээ. Зээлийн хугацаа нь 2880 гаруй хоног буюу 7.9 орчим жилээр хэтрээд байна. Тиймээс шүүхийн шийдвэрээр Х.Бат-Эрдэнийг 74 002 181 476 төгрөг төлүүлэхээр болоод байгаа юм. Х.Бат-Эрдэнэ “Монгол драй милк” ХХК-иа 2016 оны наймдугаар сарын 12-нд байгуулаад ердөө жилийн дараа Хөгжлийн банкнаас дээрх зээлийг авсан байдаг. Тус компанийг Л.Ганцэцэг 100 хувь эзэмшдэг. Хамт үүсгэн байгуулсан Э.Эрдэнэбилэг 2017 онд зээл авсны дараахан хувь эзэмшигчдийн жагсаалтаас хасагдаж, 2022 оноос хойш Л.Ганцэцэг эзэмших болсон. Х.Бат-Эрдэнэ уг зээлийг авахдаа 9.7 тэрбумаар үнэлэгдсэн үйлчилгээний үл хөдлөх нэгийг, 1.1 тэрбумаар үнэлсэн газар гурвыг, 34.6 тэрбумаар үнэлэгдсэн нүүрсний лиценз нэгийг, 500 саяар үнэлсэн тоосгоны лиценз нэгийг, 16.1 тэрбумын үнэтэй ИББХ тоног төхөөрөмж, нийт 63.1 тэрбумын үнэлгээтэй, зээлийн дүнгийн 74 хувьтай тэнцэх барьцаа хөрөнгийг тавьжээ. Гэсэн хэдий ч Хөгжлийн банк төлүүлэх гэж, Х.Бат-Эрдэнэ төлөлгүй гүрийх байдлаар 2019 оноос хойш “муур хулгана” болж, шүүх-шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дунд асуудал нь бөмбөрсөөр өнөөг хүрсэн байх юм.

Хөгжлийн банкнаас зээлийг төлүүлэх, барьцаалсан нүүрсний лицензийг өр төлбөрт нь тооцож 2019 оны есдүгээр сарын 23-нд нэхэмжлэл гаргасан байна. Уг лиценз нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт байрладаг Хашаатын цавын хүрэн нүүрсний ордынх юм.

Үүнийг Хөгжлийн банк руу шилжүүлэх эсэх маргаан 2023 оны аравдугаар сарын 5 гэхэд дуусаж, “Лицензийг өр төлбөрт тооцон шилжүүлсүгэй” гэсэн гурван шатны шүүхийн эцсийн шийд гарчээ. Гэтэл 2021-2022 онд уг лицензийг барьцаалуулагч нь “Скай меридиан” ХХК-д “Меланж” ХХК-ийн лицензийг хоёр хуваагаад шилжүүлчихсэн байна. “Меланж” ХХК-ийн нэр дээрх ашиглалтын лицензтэй нүүрсний ордын борлуулалтаас зээлийн төлбөрт 58.4 төгрөгийг төлүүлэхээр 2022 онд дөрвөн талт гэрээ, хэлцлийг хийсэн байна. Гэвч талууд үүргээ биелүүлэлгүй уг гэрээ хэрэгжилгүй өнгөрчээ. Цаашлаад, 2025 оны нэгдүгээр сараас Хашаатын цавын хүрэн нүүрсний ордын уурхайн үнэлгээтэй маргаан эхэлж, шүүх хурал нь ирэх сарын 16-ны хүртэл хойшлоод байна. Улмаар, ШШГЕГ-аас 2024 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлж барьцааны дөрвөн тооны хөрөнгийг албан дуудлага худалдаагаар оруулжээ. Гэсэн ч борлогдоогүй байна. Эсвэл барьцаа хөрөнгийн “жинхэнэ эзэн” гарч ирээд дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргаад гацаадаг байна. Гэхдээ 2026 оны тавдугаар сарын 6-нд дээрх лицензээс бусад барьцаа хөрөнгөд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болсон. Товчхондоо, “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнийн 74 тэрбумын өрт төлбөрийн асуудлын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, гол барьцаатай холбоотой маргаан үүссэн байдалтай байна. “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат “Жилд 150 мянган м.куб бетон эдлэл буюу 5000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл-олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах “Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1” төсөл хэрэгжүүлье” гээд 2013 онд жилийн 8.76 хувийн хүүтэй 14 сая ам.долларыг найман жилийн хугацаатай, 2014 онд жилийн 7.81 хувийн хүүтэй 13 047 124 еврог таван жилийн хугацаатай, 2015 онд жилийн 8.76 хувийн хүүтэй есөн сая ам.долларыг долоон жилийн хугацаатайгаар тус тус “Эрэл” ХХК-ийнхаа нэр дээр зээлжээ. Өдгөө “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаттай холбогдох 173 888 671 221 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэл байна.

Зээлийн хугацаа нь хэтрээд 12 жил болж байгаа аж. Тэрээр 2017 оны долдугаар сарын 5-ныг хшртэл 718 856 ам.доллар, 7 565 евро, тухайн үеийн ханшаар нийт 1 253 667 776 төгрөг төлөөд дахиж төлөлт хийгээгүй байна.

Өдгөө “Эрэл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Сэргэлэн, өдөр тутмын үйл ажиллагааг Э.Жаргалан удирдаж, бодлогын шийдвэрийг ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат гаргадаг. Төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ухахад, “БҮК-1” үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон ч эргэлтийн хөрөнгөгүй, захиалгагүй учир зогсонги байдалд орсон. ЗГХЭГ-аас 2019 онд ажлын хэсэг гарч ажиллаад “67:33-аар хамтраад явъя” гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй, мөн 2024 онд НЗДТГ-т “90:10-аар хамтаръя” гэдэг санал тавиад хүлээж аваагүй байна. Б.Эрдэнэбат барьцаанд 42.9 тэрбумаар үнэлсэн “БҮК-1” үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, газар тоног төхөөрөмж зэрэг таван зүйл тавьжээ. Гэвч энэ нь хангалтгүй бөгөөд маапаантай нь илэрчээ. Үйлдвэрийн гаднах түүхий эдийн агуулах, зам талбайн газрууд нь өөр банкны барьцаанд байдаг. “Барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулъя” гэсэн хүсэлтийг ШШГЕГ-т тавиад зохион байгуулсан ч хэн ч дуудлага худалдаанд оролцоогүй зэргээр Хөгжлийн банкнаас өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Тус банкнаас 2020 оны аравдугаар сарын 16-нд 154.4 тэрбум, улмаар 2023 оын хоёрлугаар сарын 10, 2023 оны тавдугаар сарын 12, 2023 оны зургадугаар сарын 29 гэж хүү, алдагдал зэргээр нэхэмжлэлийн дүн өссөөр 173.9 тэрбум төгрөгт хүрчээ.

Ер нь бол, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатын өр төлбөрийн асуудал “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийнхтэй адилхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, гол барьцаатай холбоотой гацаа маргаан үүсээд байгаа аж.

Гэтэл тэдний Хөгжлийн банканд учруулсан өр төлбөрийн хохирлыг татвар төлөгчид нуруундаа үүрч байна. Тодруулбал, Хөгжлийн банкны чанаргүй, найдваргүй зээлийн хохирлыг эцсийн дүндээ Монгол Улсын төр буюу татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцаж төлдөг. Учир нь тус банк нь 100 хувь төрийн өмчит банк юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлдэг. Хэрэв зээл авсан хувийн компаниуд мөнгөө төлөхгүй чанаргүй зээл болговол гадаад өрийг Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр, эсвэл Засгийн газар улсын төсвөөс төлж барагдуулдаг. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгөөр төлдөг. Тиймээс Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа гэсэн үг. Гэтэл тэд энэ бүхнийг үл тоохын зэрэгцээ, хуулийг ч дэвсэлж байгаа нь хэн нэгэн, эсвэл ямар нэг “далдын хүч”-д найдаад явна уу гэлтэй.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

13 аймгийн баяр наадмыг урагшлуулж, зохион байгуулна
Засгийн Газрын хуралдаанаар "Дэлхийн адууны өдөр"-тэй холбогдуулан 13 аймгийн наадмын хуваарийг шинэчлэн тогтоол гаргасан байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2026 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 245 дугаар тогтоолоор нийт 13 аймгийн наадмын товыг шинэчлэн баталсан байна.

Уг шийдвэрийн дагуу Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл болон Хэнтий зэрэг 12 аймгийн баяр наадмыг 2026 оны долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.

Харин Дорноговь аймгийн баяр наадмыг ирэх долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд түрүүлж тэмдэглэхээр тус тогтоолд тусгасан байна.

Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургадугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэж жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолыг баталсан байдаг. Энэ жилийн “Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээ нь өнцөг булан бүрээс оролцох морин холбоод, морин заслын төвүүд, төрийн байгууллагууд, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор энэхүү арга хэмжээ нь улс хоорондын бодлогын уялдаа холбоог сайжруулах, сайн туршлага хуваалцах, адууны өв соёл, морин спорт, морин заслын хөгжлийг дэмжих, дэлхийн хэмжээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг ач холбогдол бүхий  олон улсын платформ болж ажиллах юм.

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол болно
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх зорилт бүхий Малчны тухай хуулийг УИХ 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан. УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үеэр малчдаас дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотой санал олон гарч, төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд анхаарал хандуулахыг хүсэж байгаа тул УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү ерөнхий хяналтын сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Боловсролын, Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Монголбанк тэргүүтэй холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой мэдээллүүд танилцуулна.

Малчны хүүхдийг сургуульд сургах, малчны мэдлэгийг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд цахим шилжилт нэвтрүүлэх, бүтээмжийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх зохицуулалт болон Малчны хөгжлийн сангийн асуудал, эдгээрийн санхүүжилтийн талаар ерөнхий хяналтын сонсголын үеэр хэлэлцэж, холбогдох албан тушаалтан, байгууллагуудын тайлан, илтгэлийг сонсож, холбогдох лавлагаа, мэдээллийг нээлттэй авах боломжтой.

Малчны тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа хэдий ч хуулийг дагалдан батлагдах ёстой 11 журмын ердөө хоёр нь л батлагдаад байгаа юм. Тухайлбал, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн асуудал холбогдох журам батлагдаагүйгээс хэрэгжих хугацаатай холбоотой маргаан үүсээд байгаа аж. Ерөнхий хяналтын сонсголоор энэ мэт олон асуудлыг нээлттэй ярилцах юм.

Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах зохицуулалтыг хуульчилсан. Үүнд малын эмч, эм зүйч гэх зэрэг мал аж ахуйн чиглэлээрх бусад мэргэжлийг оруулаагүйгээс өнгөрсөн хичээлийн жилээс эхэлсэн энэхүү зохицуулалтын хүрээнд ердөө 50 оюутан суралцаж байгаа аж.

Ерөнхий хяналтын сонсголоор хуулийн дээрх зохицуулалтын талаарх нөхцөл байдал, шаардлагын талаар сонсож, өргөжүүлэх шаардлага, хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм байна.

Малчны тухай хуулийн “… малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх” зохицуулалтын хүрээнд ердөө хоёр малчин ипотекийн зээлд хамрагджээ. Энэ мэт малчдыг дэмжих, боломж олгох 7-8 төрлийн арга хэмжээний хэрэгжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг хангах гарц шийдлийн талаар нээлттэй ярилцахаар төлөвлөжээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээсэн. Тэр цагаас хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор 23 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ. Бид БНӨСУ-д Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багт Төлөвлөлтийн офицероор үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Энхийг дэмжих ажиллагаанд хэзээ явахаар шийдвэр гаргасан бэ?

-Миний бие 2024-2025 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн. Би 2024 он гаргаад өөртөө зорилго тавьсан. Мэргэжлийн цэргийн хүн юм чинь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж цэргийн ур чадвар, туршлага, дадлагаа ахиулах зорилго тээж, эхний сараасаа өөрийгөө ажиллагааны сонгон шалгаруулалтад бэлдсэн. Биеийн тамир, эрүүл мэнд, сэтгэл зүйгээ хангаж эхэлсэн. Тэгээд сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх бэлтгэлдээ гарсан даа.

-Үүрэг гүйцэтгэхээс өмнөх ажиллагааны бэлтгэл их чанга даваа гэж ярьдаг?

-Ер нь бол ажиллагааны өмнөх бэлтгэл дээр бид газар орон дээр гүйцэтгэх үүрэг гүйцэтгэлийнхээ бэлтгэлийг урьдчилан бүрэн хангаж байна гэсэн үг. Энэ бэлтгэл дээр цэргийн алба хаагчид өөрийн мэргэжлийн ур чадвараа чадваржуулж авдаг. Зэвсэгт хүчин байхгүй бол эх орон байхгүй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинтэй шууд холбоотой байдаг. Тийм ч учраас энэ салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч бид мэргэжлийн, мэргэшсэн байх учиртай. Тиймээс энэ бэлтгэл дээр хүн нэг бүр хичээдэг болов уу. Тухайлбал, Энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлийн үеэр 30 км-ийн маршийг 30 кг ачаа үүрч 3-4 удаа үйлддэг. Энэ нь цэргийн алба хаагчдын тэсвэр тэвчээр, сургалт бэлтгэлийг шалгасан амаргүй даваа байдаг. Энэ мэтээр бид ажиллагааны өмнөх бэлтгэлээ сайн хангаж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болж бэлтгэгддэг.

-Тухайн газар оронд та бүхний гүйцэтгэх үүргийн талаар тодруулбал?

-НҮБ-ын мандатад заасан үүргүүд байдаг. Хамгийн гол үүрэг бол энгийн иргэдийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, мөн НҮБ-ын ажилтнуудыг хамгаалах, эд хөрөнгийг хамгаалах, хүмүүнлэгийн ажлуудыг явахад дэмжлэг үзүүлэх гэсэн гол үүргүүдээ бид биелүүлдэг. Бидний өдөр тутмын үүрэг бол байнгын эргүүл цувааны үйл ажиллагааг явуулах юм. Ингэснээрээ орон нутгийн иргэд маань НҮБбиднийг хамгаалж байгаа юм байна. НҮБэнд байгаа юм байна гэсэн итгэл үнэмшлийг тэдэнд өгч байдаг

Алба хаагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ цагийн тогтворгүй байдал, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай гүйцэтгэсэн.Үүрэг гүйцэтгэх хугацаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, цэргийн зөвлөх бригадын генерал Г.Болор, мөн Батлан хамгаалахын сайд асан С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга тэргүүтэй ажлын хэсэг ажиллагааны газар оронд ирж, цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэй танилцаж байсан.

-Танай цэргийн багийн ээлжин дээр зэвсэгт мөргөлдөөн болсон гэж сонссон?

-Тухайн оны 4,5 дугаар сар манай цэргийн багийнхны хувьд их ачаалалтай, бас хүнд гэж хэлж болох сарууд байсан. Тухайн нутаг оронд цагийн байдал тогтворгүй болсон. Монгол Улсын батальон нийт таван байрлалд бие даан үүрэг гүйцэтгэдэг. Үүний нэг болох Абьемном сууринд Сүбээдэй түр ажиллагааны баазад үүрэг гүйцэтгэж буй манай бие бүрэлдэхүүний ойр орчимд хоёр аймгуудын хооронд малын хулгайнаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн 4 дүгээр сард гарч эхэлсэн. Энэ мөргөлдөөнөөс үүдэлтэй олон арван хүний амь эрсэдсэн. Иймээс орон нутгийн удирдлага, энгийн иргэд НҮБ руу хандаж, манай хариуцлагын бүс дэх алба хаагчдаас тусламж хүсч ирсэн. Мөргөлдөөн ойролцоогоор 10-аад хоног үргэлжилсэн. “Зэвсэгт мөргөлдөөн боллоо. Буун дуу гарлаа” гэсэн мэдээгээр манай Монбаттын захирагчийн шийдвэрээр штабын даргаар ахлуулсан хүч нэмэгдүүлсэн бүлгийг томилгоожуулж хүч нэмэгдүүлсэн. Юнити мужид болсон энэ зэвсэгт мөргөлдөөний үеэр хүч нэмэгдүүлж очсон бүлэг маань энгийн иргэдийг түр хамгаалах хэсэг буюу байрыг байгуулаад тэндээ 1500 орчим иргэн, НҮБ-ын ажилчдыг бүрэн хамгаалалтад авч ажилласан. Энэ үед өмнөд хэсгийн удирдлага, орон нутгийн удирдлага, НҮБ-ын хүчний командлалын удирдлагатай байнгын холбоотой, байнгын үүрэг чиглэл авч ажиллаж байсан. Мөн давхар Монгол Улсынхаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ дээд удирдлагуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мэдээллээ шуурхай хүргэж ажиллаж байсан.

-Энэ мөргөлдөөн малын хулгайнаас үүдэлтэй гэж байна. Энгийн иргэдийг бодохгүйгээр зэвсэгт мөргөлдөөн болж байна гэдэг нь харамсалтай юм?

-Энэ бол дотоодын зөрчил.Омог хоорондын зөрчил байсан. Абьемном суурингийн иргэд өөрийн газар нутагт малаа маллаад явж байхад нь Маяом аймгийн иргэд ирээд малыг нь эхлээд дээрэмдсэн байгаа юм. Дээрэмдүүлсэн хүүхдүүд буцаж гэртээ ирээд томчууддаа хэлсэн. Ингээд Маяом руу очоод ганц нэг хүнийг хороосон юм билээ. Тэгээд өс хонзонгийн сэдэлтэйгээр маргааш нь Абьемном руу дайраад замдаа тааралдсан юм бүхнийг нь сүйтгэж шатаагаад, хүмүүсийг буудаад зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн. Үүнээс үүдээд энэ суурин буцаад хөл дээрээ босоход урт хугацаа зарцуулсан байдаг. Бид тэнд тайван байдлыг хангаж ажилладаг байсан болохоор нутгийн удирдлагууд болон энгийн иргэд нь манай батальоныхныг хүндэлж найрсгаар хандаж талархал хэлдэг байсан. Би ч гэсэн цувааны хамгаалалтад явж байхад монгол цэргүүдийг хүндэлж байнга сайхан үгс хэлж байхыг сонсож явлаа. Монголчууд байгаа цагт их тайван, энх тайван байна гэж тэд итгэж найдаж явдаг хүмүүс. Тэр ч утгаараа тайван бус тогтворгүй цагийн байдал үүсэнгүүт хамгийн түрүүнд манай батальонд хандаж, энгийн иргэд аврал гуйгаад ирдэг. Тэр үед манай энхийг сахиулагчид түргэн шуурхай ажиллаж, соргогоор аливаад хандаж, энгийн иргэдийг аюулгүй байдалд хамгаалалтад авсан даа.

-Ийм зэвсэгт мөргөлдөөнүүд гэнэт болдог уу?

-Тийм. Энэ зэвсэгт мөргөлдөөн бол эртнээс төлөвлөсөн биш, малын хулгайнаас үүдэлтэй учраас гэнэт л үйл явдал нь өрнөж байгаа юм. Нэг өглөө босоод ирэхэд л ийм болсон. Бид бүх баазуудтайгаа 24 цагаар холбоотой байдаг.Тэндээсээ үүрэг гүйцэтгэлийн мэдээлэл, цагийн байдлын мэдээлэл тогтмол авч ажилладаг. Гэнэт л нэг өглөө Сүбээдэй баазаас “Энд ийм буун дуу гарлаа”, “Буудалцаан болж байна”, “Энгийн иргэд нүдэн дээр нэгнийгээ буудаад яваад байна” гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу секторын командлагчаас үүрэг аваад батальоны удирдлага шуурхай арга хэмжээ авч, чиглүүлээд хурдтайгаар бид ажилласан.

Тэнд ямар ч хамаагүй албан бус шалганууд байж байдаг. Тэр хүмүүс НҮБ-ын ажилтнууд, энгийн иргэдэд өс хонзонгоор халдах, довтлох орчин нөхцөлийг гаргах боломжтой байдаг. Ер нь тэнд нэг минут сонор сэрэмжээ алдаж болохгүй, байнгын л 360 хяналтан дотор үүргээ гүйцэтгэж байдаг. Хаанаас, хэзээ, хэн халдахыг эс мэднэ. Тиймээс маш эрсдэлтэй, хариуцлагатай албанд монгол цэргүүд үүрэг гүйцэтгэдэг. Бидний үүрэг гүйцэтгэх үед мөн 5 дугаар сард хойд Суданаас дүрвэгсэд олноор орж ирсэн үйл явдал болсон. Бид тэдний аюулгүй байдлыг нь ханган, 800 орчим дүрвэгч бүхий цувааны хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулсныг одоо эргээд ярихад бас том ажил байсныг дурдмаар байна.

-Яагаад дотооддоо зөрчил, мөргөлдөөнүүд гараад байна вэ?

-Ер нь зөрчилдөөний шалтгаан гэх юм уу даа. Аль омог нь Засгийн газрын эрхийг гартаа барих вэ гэдгээс үүдэлтэй байдаг гэж хэлж болно. Үүнээс үүдэлтэйгээр удирдлага гартаа авах зорилгоор хоорондоо зөрчилдөж байгаа. Үүнээс гадна ядуу буурай орон, тэнд ямар ч хөгжил байхгүй, иргэд дотроо эв нэгдэлгүй зөрчилдөөд ирэх юм бол улс орон ямар амархан сүйрч болдгийг шууд харж болно. Тэгэхээр эндээс бид хоорондын эв нэгдэл гэдэг ямар чухал юм бэ гэдгийг хараад ойлгоно. Хоорондоо эв нэгдэлгүй, хөгжилгүй байдлаас болоод хоорондоо зөрчилдөж байгаа юм. Дээр нь өлсгөлөнд нэрвэгдсэн газар орон. Малын хулгай гэдэг бол хоолоо олж идэхийн төлөөх л тэмцэл. Иймэрхүү байдлаас болж тэнд зөрчил мөргөлдөөнүүд гарч байдаг.

-Энгийн иргэд нь чөлөөтэй буу зэвсэг бариад явж байдаг юм уу?

-Тэнд хууль бус зэвсгийн наймаа явагдаж байдаг. Хууль бусаар зэвсэг олж аваад өөрсдөө эзэмшдэг. Мөнгөтэй л бол хэн ч, хаанаас галт зэвсэг худалдаж авах боломжтой. Энэ нь нэг талаар хэвийн харагдах хэрнээ хууль бус. Орон нутгийн иргэд нь хаа ч явсан хүн болгон шахуу буутай явж байдаг. Бүр сургуулийн насны хүүхэд хүртэл автомат үүрчихсэн малаа хариулаад, эсвэл гудамжаар явж байдаг. Тэнд ямар үед гал нээх вэ, ямар нөхцөлд буугаа дүрмийн дагуу ашиглах вэ гэсэн мэдлэг огт байхгүй хэрнээ амиа хамгаалах үүднээс барьчихсан явж байдаг гэж хэлж болох юм. Тэдгээр хүмүүс НҮБ-ын алба хаагчид болон ер нь хэн ч бай өөдөөс нь гал нээх эрсдэл бий гэсэн үг. Ийм эрсдэлтэй газар оронд энхийг сахиулагчид өдөр тутамдаа үүрэг гүйцэтгэнэ.

-Засгийн газраас нь энэхүү байдал дээр хяналт тавьдаг юм болов уу?

-Биднийг үүрэг гүйцэтгэх үед буюу нөгөө зэвсэгт мөргөлдөөний дараагаар Засгийн газраас нь хууль бус зэвсэг эзэмшиж байгаа иргэдийг зэвсгээ хураалгах ажиллагааг эхлүүлсэн. Ерөнхийдөө гурван үе шатаар хураах ажиллагаа явагдсан. Эхнийх нь аймаг, сумдын иргэдийг сайн дураар өөрсдийн хүсэл сонирхлоор зэвсгээ хураалгах ажлыг эхлүүлсэн. Зэвсгээ хураалгаснаар ямар нэг зөрчил, мөргөлдөөн болохгүй. Та бүхний аюулгүй байдлыг хамгаална гэж ухуулж байсан. Дараа нь сектор, бүс нутгийн хэмжээнд явагдсан. Сайн дураар зэвсгээ хураалгахгүй бол хүчээр хураана гэсэн ажлыг явуулсан. Манай батальонаас энэ үйл ажиллагааны аюулгүй байдлыг бас хангаж ажиллаж байсан.

-Тэнд дээрх зөрчил, мөргөлдөөнийг олон бүлэглэлүүд гаргадаг уу?

-Өмнөд Суданд хоёр бүлэглэл байдаг л даа. Хоёр нам гэсэн үг. Хоёр нам хоорондоо өрсөлддөг.Энэ нь энхийн биш, зэвсэгт мөргөлдөөн байдлаар өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Хоёр намын тогтолцоо л өрсөлддөг. Хэн нь Засгийн газраа барих вэ, удирдах вэ гэдэг дээр үйл ажиллагаа явагддаг. Өөрсдийнх нь өрсөлдөөнд энгийн иргэд нэрвэгдэж үрэгдэж байдаг. Энэ бүхнээс хараад дүгнэхэд, хоорондоо эв нэгдэлгүй байхын хор уршгийг л энэ улс харуулж байгаа гэж бодож байна. Энэхүү улс 2001 онд тусгаар тогтнолоо зарласан хамгийн залуу улс. Байгалийн баялагтай ч улс орондоо ашиглаж чадаагүй, энгийн иргэд нь туйлдаж ядуурсан, өрөвдөлтэй улс орон. Зэвсэгт мөргөлдөөний үед энгийн иргэдийн гэдсийг хүүлээд орхисон зэрлэг балмад, нүд халтирам хэцүү дүр зургийг хүртэл хардаг. Монголд бид аюулгүй байдалдаа, цаг үеийн тогтворгүй байдалд санаа зовдоггүй. Харин амь амьдрал, ажил үйлс, ар гэр, хамт олон, өнөөдөр ба ирээдүйг төлөвлөж төсөөлж амар тайван амьдарч байна. Гэтэл зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаардаж байдаг. Ганц өдөр биш, нэг жилийн хугацаанд тэнд үүрэг гүйцэтгэж байна. Нэг жил гэдэг бол маш богино хугацаа хэрнээ урт, урт хэрнээ богино хугацаа байдаг юм билээ.

-Энхийн үйлсэд хамт зүтгэж байгаа цэргийн алба хаагчдаа хараад юу бодогддог байсан бэ?

-Манай улс 1996 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзлээ илэрхийлж байжээ. Ингээд 1999 онд Монгол Улсын Засгийн газар, НҮБ харилцан ойлголцлын бичгийг байгуулснаар Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эрх зүйн үндэс тавигдсан юм билээ. 2002 онд анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээснээр өнөөдөр бид энэ ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэх боломж гарсан гэсэн үг. Өнөөдөр Монголын энхийг сахиулагчид мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр болон ямар ч цагийн байдалд дасан зохицох чадвартай талаар НҮБ болон бусад үүрэг гүйцэтгэсэн дэлхийн цэргийнхний дунд яригдаж, үнэлэгдэж ирснээс харахад цэргийн алба хаагчдаараа бахархдаг. Жил бүр үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо явдаг батальонууд өмнөх жилүүдийнхээ амжилтуудыг бататгаж, чадварлаг үүргээ гүйцэтгэж байгааг харах сайхан байдаг.

Б.Нандинцэцэг

ӨДРИЙН СОНИН

Шуурхай: Манай улс энэ жил анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна ШУА-ийн Элчин сайдын Индэр цуврал лекцэд БНЭУ-ын Элчин сай
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Энхмаатай “Амьтны тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд Зөрчлийн тухай хуульд заасан Амьтны тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Амьтны тухай хууль зөрчих зөрчлөөс ямар төрлийн зөрчлүүд Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байна вэ?

-Нийслэлийн прокурорын газраас 2026 оны эхний 4 сарын байдлаар Нийслэлийн Байгаль орчны газрын эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасан “Амьтны тухай хууль зөрчих” зөрчлийг шалгасан 163 хэрэг, материалд хяналт тавьсан. Энэ нь өнгөрсөн оноос 69 буюу 73.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Дээрх 163 зөрчлөөс  агнуурын бүс нутгаас бусад газарт, амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн зөрчил 110 буюу зонхилон үйлдэгдсэн байна.

Ихэнх тохиолдолд зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг учраас зөрчлийг ажлын 5 хоногт багтаан хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулж шийдвэрлэдэг бөгөөд 147 зөрчлийг хялбаршуулж шийдсэн байна. Харин 13 зөрчилд зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулсан.

Он гарснаас хойш дээрх зөрчлийн хэрэг, материалд холбогдсон иргэдээс 262 тарвага, 602 загас, 14 чоно, ятуу 4, зэрлэг гахай, үнэг тус бүр 3, хярс, шар шувуу тус бүр 2, дорго 1 бодгаль, 1 ширхэг бугын эвэр зэргийг хураан авсан байна.

-Амьтны тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн бол хүлээлгэх хуулийн хариуцлага ямар байдаг вэ?  Зөрчлийн улмаас байгаль орчинд учирсан хохиролд хэчнээн төгрөгийг нөхөн төлүүлсэн бэ?

-Амьтны тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдэхдээ ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаас гадна Зөрчлийн тухай хуульд заасан хэмжээгээр торгох шийтгэл оногдуулдаг. Ер нь бол Амьтны тухай хууль зөрчих зөрчилд үйлдсэн зөрчлөөс нь хамаараад хүнд 150 мянган төгрөгөөс 1 сая төгрөг, хуулийн этгээдэд 1,5 саяас 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн заалттай.

Түүнээс гадна амьтны аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар тухайн амьтны экологи– эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлдэг.

Жишээлбэл 1 бодгаль тарваганы экологи-эдийн үнэлгээ 410 мянган төгрөг байдаг. Үүнийг 2 дахин нэмэгдүүлж тооцвол 820 мянган төгрөг болдог.

Та бүхэн мэдэж байгаа байх энэ оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богд-Хан уулын дархан цаазат газар, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч хуулийн этгээд нь стандартад нийцээгүй хашаа барьснаас халиу буга зоогдож үхсэн зөрчил үйлдэгдсэн. Энэ зөрчлийн улмаас амьтны аймагт 25,4 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд стандартын бус хашааг буулгаж, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, тухайн стандартын бус хашаа барьсан хуулийн этгээдээр хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

2026 оны эхний 4 сард Амьтны тухай хууль зөрчих зөрчлийн улмаас 258 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөр учирснаас 127,7 сая төгрөг буюу 49.4 хувь нөхөн төлөгдсөн байна.

-Хуулийн зохицуулалт байдаг ч иргэд яагаад энэ төрлийн зөрчлийн хэрэгт холбогдож байна вэ?

-Нэг үеэ бодвол иргэд ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөлгүйгээр амьтныг агнах, ашиглах, барих нь хууль бус гэдгийг мэддэг болсон. Гэсэн хэдий ч энэ төрлийн зөрчил буурахгүй байгаа нь зөрчилд холбогдсон иргэдийн ухамсартай шууд холбоотой байна. Агнуурын бүс нутгаас бусад газарт буюу хот суурин газарт тарвага, зурмын түүхий мах, нойтон арьсыг оруулахыг хориглодог. Гэтэл Амьтны тухай хууль зөрчсөн зөрчлийн дийлэнх нь нийслэл хот руу тарвага тээвэрлэсэн зөрчил байдаг. Энэ төрлийн зөрчилд холбогдсон иргэд “хүн бэлэглэсэн, эмчилгээнд хэрэглэх гэж байсан, эсхүл идэх зорилгоор авч явсан” гэдэг бол зарим хэсэг нь “хүний дайвар ачааг авсан, тарвага гэж мэдээгүй” гэх зэргээр тайлбарласан байдаг.

-Иргэд дээрх зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-Амьтны тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх нь загас, тарвага хууль бусаар хот, суурин газарт оруулж ирэх зөрчил байна. Ялангуяа үржлийн үед нь загас агнасан тохиолдол гарч байна.

Амьтны тухай хуульд амьтдыг агнах, барихгүй байх хугацааг тодорхой заасан байдаг. Тухайлбал, бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахайг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, булга, суусар, элбэнх, үнэг, мануул чандага туулай, бор туулайг жил бүрийн 02 дугаар сарын 11- ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл; зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл; Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд тус тус ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглосон байдаг тул дээрх хугацаанд амьтныг агнахгүй, барихгүй байхад анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн бусдын дайвар ачаанд хориглосон амьтан болон бусад хориотой эд зүйл байгаа бол тээвэрлэхгүй байх, ачаа дайж байгаа болон ачааг хүлээн авах иргэний холбогдох мэдээллийг тэмдэглэж авах зэргээр зөрчилд холбогдохоос зайлсхийх шаардлагатай байна. Мөн амьтны түүхий эд, эрхтнийг эмчилгээнд хэрэглэх нь шинжлэх ухааны үндэслэлтэй юу гэдгийг бас бодолцох хэрэгтэй.

Нэмж хэлэхэд энэ дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй гэдгийг ойлгож амьтны эрхийг хамгаалах үйлсэд гар бие оролцоосой гэж уриалж байна.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон Гачуурт-Налайх чиглэлийн авто зам дагуу ₮5.7 тэрбумаар явган хүний гурван гүүрэн гарц барина
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ онд тус зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар болжээ.

Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд

Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд

“Ургах Наран” супермаркетын замын хойд талд тус тус явган хүний гүүрэн гарц барих юм байна.

Эдгээр гүүрэн гарцыг барихад ₮5.7 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ.Гүүрэн гарцуудын хийцлэлийн тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Гүүрэн гарцуудыг металл хийцтэйгээр барьж, хоёр талдаа явган зорчигч болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар төлөвлөсөн.

Төслийн гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК болон “Доич Роуд” компанийн түншлэл шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна. Эдгээр гурван байршил нь осол, аваар их гардаг хэсгүүд бөгөөд гүүрэн гарцууд ашиглалтад орсноор явган зорчигчид авто замтай огтлолцохгүйгээр аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

Ардчилсан нам хоёр талд хуралдав
АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэнд Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Баттулга агсныг дурсаж, түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, ардчиллын төлөөх үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэхээ илэрхийлэв.

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдааныг нээж,  АН-ын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв.

Тэрээр “Ардчилсан Намын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэн авснаас хойш гурван сарын хугацаанд бид бүх шатандаа “Нээлттэй, Цэгцтэй” шинэчлэлийг өрнүүлж дотоод зохион байгуулалтаа бүрэн шинэчиллээ. Ардчилсан Намын бодлогыг зангидах Үндэсний бодлогын хорооны 378 гишүүд та бүхэнд амжилт хүсье. Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно. Хувийн ашиг сонирхлоос илүү нийтлэг үнэт зүйл, зарчмыг дээдэлж чадвал нам жинхэнэ институт болж төлөвшинө. Институт болсон нам л тогтвортой бодлого хэрэгжүүлж, улс орны хөгжлийг урт хугацаанд чиглүүлж чадна.  Түүнчлэн хөдөлмөрлөсөнд илүү боломж олгодог нам байх болно. Хүчээ зориулсан, зарцуулсанд нь илүү боломж олгодог байна. Иргэдийнхээ итгэлийг олсон, даасанд нь илүү эрх, боломж өгдөг нам байх болно. Ардчиллын шинэ тэмүүллээр жигүүрлэсэн анд нөхөд та бүхэндээ амжилт, ялалт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Давхар ялалтын төлөө хамтдаа хичээцгээе” гэжээ.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар даргалан явуулав.  Хурлаар ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг батламжилж, Улс төрийн зөвлөлийн 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн хурлаас санал болгосон ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулав.  Дугаар шилжих мөчид АН-ын ҮБХ-ны хурал Төрийн ордонд үргэлжилж томилгоотой холбоотой асуудлаа хэлэлцэж байв. Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонгох бөгөөд дэд дарга нарыг сонгох үйл явц өрнөж байсан юм. АН-ын дэд даргад УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Ч.Лодойсамбуу нарын хүмүүс өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ЗГХЭГ-ын дарга асан Сэлэнгэ аймгийн АН-ын дарга С.Баярцогтыг сонгохоор талууд тохирсон гэх мэдээлэл ч байсан юм.  ҮБХ-ны хуралдаан хаалттай болсон юм.

АН-ын дарга О.Цогтгэрэлийг огцруулав

Тэгвэл нөгөө талд АН-ын зарим гишүүд Онц их хурал зарлан хуралдуулав. Тус хурлаар нийт гурван асуудлыг хэлэлцэхээр батлав.

1. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах

2. Ардчилсан намын дотоод сонгууль бүхэлдээ хүчингүй болох хуулийн үндэслэл бий болсон. Хуулийн, ёс зүйн давж үл болох улаан шугам давсан. Мөнгөөр бороо орсон, тролл армиар санал өгүүлсэн, хүч түрсэн, хулгай луйвраар дүүрэн сонгууль болж өндөрлөсөн учир энэхүү хулгайн сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох

3. АН-ын дотоод сонгуулийг ҮБХ, Нийслэлийн намын хороо, дүүргийн намын хорооны гишүүдээс авсан хандив, хураамжийг хууль бус зарцуулж, хууль бусаар ашигласныг хүчингүй болгож буцаан олгох асуудлыг хэлэлцсэн юм.

Улмаар  жагсаалтын эхэнд багтсан, намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах асуудлыг гишүүд хэлэлцэж, хуралд оролцогчдын 95 хувийн саналаар огцруулах шийдвэрийг дэмжлээ. Ингэснээр Ардчилсан намын удирдлагын түвшинд томоохон өөрчлөлт хийх шийдвэр “Онц их хурал”-аас гарч байгаа бөгөөд цаашид намын дотоод зохион байгуулалт, удирдлагын асуудал хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж байна.

Уг хурлыг хуралдуулах болсон шалтгаан нь "Ардчилсан намын дотоод сонгууль бүхэлдээ хүчингүй болох хуулийн үндэслэл бий болсон. Хуулийн, ёс зүйн давж үл болох улаан шугам давсан. Мөнгөөр бороо орсон, тролл армаар санал өгүүлсэн, хүч түрсэн, хулгай луйвраар дүүрэн сонгууль болж өндөрлөсөн” гэж үзсэн юм.

Мөн АН УИХ-ын бүлгийн болоод намын анхан шатны үүр хүртлээ бүх шатандаа хоёр тал болон хуваагдсан. Энэ хуваагдал ирэх хоёр сонгуулийн үр дүнг шууд илтгэж байгаа нь ойлгомжтой. Тиймээс Ардчилсан намын гишүүд Онц их хурлаа хийж энэхүү хулгайн сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох, улмаар намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах зэрэг асуудлыг хөндсөн бшэд. Тэд О.Цогтгэрэлийг ҮБХ-ийн бүрэлдэхүүнд ноцтой зөрчил гарсан гэж үзсэн гэжээ. Тодруулбал, ҮБХ-ийг 378 гишүүнтэй бүрдүүлэхдээ өөрт ойр хүмүүсийг давамгай оруулсан, улмаар дотоод ардчиллыг алдагдуулсан гэлээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 68 (7810)

Тэтгэврийн зөрүүг шийднэ
130 мянган ахмадын тэтгэврийг шинэчлэн тооцож, нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Тодруулбал шударга бус тогтоогдсон тэтгэврийг засна, инфляцтай уялдуулж нэмэхээр болжээ.

Итгэлцүүр шинэчилнэ гэдэг нь ахмадуудын тэтгэврийг дахин бодно гэсэн үг. Монголд тэтгэврийн хэмжээг тогтоохдоо тухайн хүний ажиллаж байсан үеийн цалин, тухайн үеийн эдийн засгийн нөхцөлтэй уялдуулж тодорхой коэффициент буюу итгэлцүүр ашигладаг. Гэвч өмнөх жилүүдэд энэ итгэлцүүр харилцан адилгүй байсан учраас ижил ажил хийж байсан хүмүүсийн тэтгэвэр хоорондоо зөрүүтэй тогтоогдсон тохиолдол олон бий. Иймээс одоо яригдаж буй шинэчлэл нь хуучин бага үнэлгээг засаж, тэтгэврийг өнөөгийн нөхцөлд ойртуулж дахин тооцно гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл, бага тогтоогдсон тэтгэврийг нэмэгдүүлж, авах ёстой хэмжээнд хүргэнэ гэж ойлгож болно. Мөн 130 мянган ахмад шударга бус тэтгэвэр авч байна гэдэг нь дээрх зөрүүтэй холбоотой. Зарим нь өмнө, зарим нь хожуу тэтгэвэрт гарснаас шалтгаалан адил хөдөлмөр эрхэлж байсан ч өөр өөр хэмжээний тэтгэвэр авч байгаа нь энэ асуудлын гол шалтгаан болжээ. Харин инфляцтай уялдуулна гэсэн нь тэтгэврийг цаашид тогтмол нэмэх бодлоготой холбоотой. Үнийн өсөлт нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн худалдан авах чадвар буурдаг. Тиймээс инфляцын түвшинд тохируулан тэтгэврийг үе шаттай нэмдэг тогтолцоонд шилжинэ гэсэн үг юм.

Товчхондоо, энэ бодлого хэрэгжвэл:

Бага тэтгэвэртэй ахмадуудын орлого нэмэгдэнэ

Тэтгэврийн зөрүү багасна

Цаашид үнэ өсөх бүрт тэтгэвэр дагаж нэмэгддэг тогтолцоо бүрдэнэ

Гэхдээ энэ бүхэн бодит ажил хэрэг болохын тулд хууль, төсөв, хэрэгжилтийн нарийвчилсан шийдэл шаардлагатай хэвээр байна. Одоогоор энэ нь бодлогын түвшинд яригдаж байгаа төдий бөгөөд яг хэзээнээс, ямар хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой болоогүй байгаа юм.