Цаг үе - Nalaikh.nutag.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт (2026-03-22) ажиллаж, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Ерөнхий сайд эхлээд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцсан. Дүүргийнхээ 42 мянган хүн амд үйлчилдэг тус төв амбулатори, хэвтэн эмчлүүлэх тусламж, яаралтай тусламж, эх, барих, хүүхдийн тусламж эмчилгээ үзүүлдэг, эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын эмнэлэг юм.
1954-1987 онд баригдсан, тус тусдаа байршил бүхий хэд хэдэн барилгатай, зарим барилгад нь мэргэжлийн хяналтаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Налайх дүүрэг нь авто замын огтлолцолд байрлалтай учраас осол гэмтлийн шалтгаант тусламж багагүй хувийг эзэлдэг, яаралтай тусламжийн ачаалал өндөр ажээ. Тус дүүргийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-д хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд дүүргийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр иргэдэд ойр, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ.
Гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлан Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх” төслөөр Налайх дүүргийн хүн амын хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэ эмнэлгийн барилгыг төлөвлөн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
Мөн дулааны дулааны шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын сүлжээ барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр 2026 онд шийдэх боломжийг судлан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Дулааны станцын техник, технологи нь хуучирч, үр ашиггүй ажиллаж байгаа нь дүүргийн хамгийн том бэрхшээл болжээ.
Налайх дүүргийн Дулааны станц нь 1995 онд ашиглалтад орсон, гурван зуухтай. 46.2 Гкал/ц хүчин чадалтай бөгөөд одоо холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 48.6 Гкал/ц болж, шинээр хүлээгдэж буй хэрэглээ нь 11.9 Гкал/ц байна.
Эрчим хүчний яамнаас өгсөн мэдээллээр дулааны станцын өргөтгөл шинэчлэлт, шинэ эх үүсвэр барих ТЭЗҮ-д таван зуухтай, нийт 216 МВт-ын хүчин чадалтай дулааны станцыг 100.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих тооцоо хийгджээ. 2026 оны улсын төсөвт Налайх Дулааны шинэ эх үүсвэр барих эхний ээлжийн төсөл, арга хэмжээг 55.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсан байна.
Уулзалтын үеэр Налайх дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дүүргийн удирдлагууд танилцууллаа. Тус дүүрэг уул уурхай болон аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжтой бүс нутаг. Эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхэд дүүргийн удирдлага санаачилгатай, хамтран ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа.
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
Налайх дүүргийн хоёрдугаар хороо, 33 дугаар байрны гадаах 1579.0 ам.метр талбайд тохижилтын ажлыг хийж дуусжээ.
Тодруулбал, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган зам, авто зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг суурилуулах ажлууд болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэжээ.
ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус тохижилтын ажлыг "Тэнгэрийн модон багана ХХК" хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан аж.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
Налайх дүүрэг дэх хуучны орон сууцуудыг шинэчлэх шаардлагатай гэв
Налайх дүүрэг Улаанбаатар хотын төвөөс зүүн хэсэгт 36 километрийн зайд оршдог. Налайхын нүүрсний уурхайд түшиглэн Улаанбаатар хотыг нүүрсээр хангах зориулалтаар үүсэж хөгжсөн. Нийт 40 гаруй мянган хүн амтай ч албан бусаар 90 орчим мянган хүн суурьшсан. Найман хороотой.
Эдийн засгийн тусгай бүс, аж үйлдвэр, технологийн парктай. Улаанбаатар хот руу баруун талаас ирэх ачааллыг хуваалцах үйлдвэрлэлийн дагуул хот болж хөгжиж байгааг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцоллоо.
Харин Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “Уул уурхайг түшиглэн ажилчдын дүүрэг болж үүсэн хөгжиж буй Налайх дүүрэг нь алслагдсан гурван дүүргээс Улаанбаатар хотод хамгийн ойр оршдог. Бидний хувьд дэд бүтцийн асуудлууд тулгамдаж, анхаарч ажиллаж байна.
Тухайлбал, манай дулааны станц 69 МВт хүчин чадалтай боловч үндсэн хүчин чадалдаа хүрч чаддаггүй, нэг зуух асуудалтай буюу өвлийн улиралд эрчим хүч, дэд бүтцийн асуудал тулгардаг. Дараагийн ээлжид Налайх дүүрэгт “10 шар” гэж нэрлэдэг хуучны буюу 1980-аад оны байрнуудад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал орхигдсон” гэдгийг тодотголоо.
Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “1980-аад оны барилгуудад сонгон шалгаруулалт явуулж, шинэ орон сууц барих боломжийг холбогдох хуулийн хүрээнд судлах хэрэгтэй” гэв.
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг аж үйлдвэр, технологийн парктай холбогдуулан 32 МВт эрчим хүчний станцыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэж буйг тус дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр онцлов. Энэ хүрээнд усны асуудлаа шийдэж, цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг гаргаад байна. Эрчим хүч, дулааны асуудлыг бүрэн шийдчихвэл Улаанбаатар хотоос хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг Налайх дүүрэг рүү шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэх ч боломж байгаа зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.
Түүнчлэн Налайх дүүрэгт НОСК-иас орон сууцны төслүүд хэрэгжүүлж байна. Япон улсын “Өвсний үндэс” төслийн буцалтгүй тусламжаар цэцэрлэгийн өргөтгөл, Герман, Монголын олон улсын технологийн сургуулийн өргөтгөлийн барилга баригдсан.
Энэ хэсэгт авто замын бүтээн байгуулалт явагдаж байгаа боловч холбоос замыг гүйцээхэд санхүүжилт тулгамдаж байгаа учраас ажлыг бүрэн дуусгаж өгөхөд туслалцаа үзүүлэх хүсэлтийг уламжиллаа.
Нaлайх дүүрэгт шинээр 2240 хайлаас мод тарив
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид, тамирчид өнгөрсөн бямба гарагт Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэнд мод тарьжээ.
Мөн өмнө нь тарьсан модоо усалсан байна.
Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр спортын салбарынхан жил бүрийн тав, аравдугаар сард мод тарьдаг.
Өдгөө төгөл болтлоо үр дүнгээ өгчээ.
Мод тарих энэ үйлсэд Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн ажилтан албан хаагчид, Үндэсний шигшээ багийн болон спорт холбоодын тамирчид тэдний дасгалжуулагч оролцон, нийт 170 хүн 2240 хайлаас тарьсан байна.
Хятад ажилчдын дурсгалын цогцолборыг Налайхад барина
Өдгөөгөөс 70 жилийн тэртээ буюу 1955 оны тавдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад туслахаар Хятадын тусламжийн ажилчдын анхны ээлж Улаанбаатарт иржээ. Түүнээс хойш Хятадын 30 мянга гаруй хятад ажилчин, ажилтан манай улсад ирж, Монголын 18 аймагт бүтээн байгуулалт дээр ажиллан Улсын их дэлгүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн, Спортын ордон, Энхтайвны гүүр, Налайхын авто зам зэрэг 850 гаруй төслийг босгожээ. Тэд дунджаар 20 гаруй настай цэл залуухан хүмүүс байж. Тэдгээр хятад ажилчнаас 120 гаруй хүн энд бие баржээ.
Хятадын ЭСЯ-аас дурсгалын хүлээн авалт зохион байгууллаа
Монгол Улсад туслахаар ирсэн уг үйл явдлын 70 жилийн ойн дурсгалын хүлээн авалтыг БНХАУ-ын Элчин сайдын яамныхан зохион байгууллаа. Мөн үеэр “Зуун дамнасан найрамдал” баримтат киног дурсгалын хүлээн авалтыг хүндэтгэн ирсэн хүмүүст үзүүлэв. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Бид нэгэн дор цугларч, тавдугаар сарын 8-ны энэ онцгой өдрийг тэмдэглэж, тэдэнд гүн хүндэтгэл үзүүлж байна. 70 жилийн ойн түүхэн онцгой мөчид бид Монголын талтай зөвшилцөлд хүрч, Налайхад Монголд туслахаар ирсэн хятад ажилчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулахаар болсон баярт мэдээг дуулгахад таатай байна. Энэ бол түүхийн хамгийн хүндтэй дурсгал, хувь нэмрээ оруулсан хүмүүст үзүүлэх гүн хүндэтгэл бөгөөд Хятад, Монгол хоёр орны найрамдлыг өвлөн уламжлах утга учир юм. БНХАУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс эдгээр бүх түүхийг эрхэмлэн дээдэлж, түүхийн үнэт зүйлсийг сэргээх, хамгаалах үйлсэд хүчин  зүтгэж буй хоёр орны найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Нэг сарын өмнө, Хятад улс ХКН-ын Төв хорооны хөрш орнуудын харилцааны ажлын хурлыг зохион байгуулж, Ши Жиньпин дарга хөрш орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад анхаарлаа хандуулахыг уриалсан. Гадаад орчны эмх замбараагүй, үймээн самуунтай нүүр тулж буй энэ цаг үед, Хятад улс Монгол Улстай хамтран хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах чиглэлээр “Бүс ба зам” санаачилгыг өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтын платформд тулгуурлан, Монголд туслахаар ирсэн ажилчдын үзэл санааг дэлгэрүүлж, Хятад, Монголын найрамдлыг өвлөн уламжилж, стратегийн уялдаа холбоо, нягт хамтын ажиллагааг гүнгийрүүлэн хоёр орны ард түмэнд сайн сайхныг түгээхэд бэлэн байна” гэсэн юм.
Хаврын цас хайлж дуусаагүй хэдий ч ханш нээх өдөр өвгөдийн сэтгэлийг бүлээцүүлнэ
Үүний өмнө... Улаанбаатар хотод хүйтний эрч хэвээр, уулын цас хайлж амжаагүй байсан үеэр буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд энэ жилийн ханш нээсэн өдөр байлаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань ЭСЯ-ны ажилтнууд, Монгол дахь хятад аж ахуйн нэгжүүд болон цагаач иргэдийн төлөөллүүдийг дагуулан Далан давхарт хүрэлцэн очиж, Монголд ажиллаж байх хугацаандаа таалал төгссөн ЭСЯ-ны зөвлөх, хүндэт нөхөр Мао Жиа И болон Монголд туслахаар ирж байсан хятад ажилтнуудад хүндэтгэл үзүүлсэн юм. Тэд оршуулгын газрын зэрлэг ургамлыг цэвэрлэж, шарилын шороо тоосыг арчиж, цэцэг өргөж, тэнд оршуулсан нутаг нэгт хүмүүстээ чимээгүй хүндэтгэл үзүүлэн мөргөжээ. Цагаан цэцэгс, хайлж амжаагүй цас хоорондоо нэгдэн уусаж, эрэлхэг зоригтнуудын төлөөх гүнээ харуусал, өндөр дээд хүндэтгэлийг илэрхийлэх мэт дүр зураг гэрэл зурагнаа түүх болон буужээ. Элчин сайд Шэнь Миньжуань “Мао Жиа И зөвлөх бүх амьдралаа эх орныхоо дипломат үйл хэрэгт зориулж байсан. Харамсалтай нь хэт их ажилласны улмаас хүндээр өвдөж, ажлаа хийж байхдаа таалал төгссөн юм. Мөн 1950-1960-аад онд, ойролцоогоор 30 мянга гаруй хятад ажилчин улс орон, намынхаа уриалгыг хүлээн авч, туслахаар Монголд ирж, Монгол Улсын үндэсний бүтээн байгуулалтад арилшгүй чухал хувь нэмрийг оруулсан бөгөөд тэдгээрээс 120 гаруй хүн нандин амиа золиосолжээ. Тэдний хувь нэмэр, хичээл зүтгэл хоёр орны харилцааны хамгийн сэтгэл хөдөлгөм түүхийн хуудас юм” гэж гашуудлын үгэндээ хэлж байв.
Элчин сайд Шэнь Миньжуань мөн хэлсэн үгэндээ “Бидний өмнөх үеийн дипломат, Монголд туслахаар ирсэн ажилчдын харуусалгүй хувь нэмрээ оруулах санаа зориг, шаргуу хөдөлмөрч зан чанар, түүхэн цаг хугацааг гатлан давж, хойч үеийн дипломатууддаа урагш тэмүүлэх урам зоригийг өгсөөр байна. Бүх Хятадын ард түмний үр хойч бид амь үрэгдсэн өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэдэг энэ өдөр, тэдний хийж бүтээсэн үйл хэргийг дахин дурсан санаж, өндөр хүндэтгэл үзүүлж буй нь тэд бүгдийн оюун санааны хүч чадлыг үргэлжлүүлж, анхны хүсэл эрмэлзлээ санаж, эрхэм зорилгоо ухамсарлан, Хятад, Монголын харилцааны хөгжлийг үргэлжлүүлэн ахиулж, шинэ эриний их улсын дипломат харилцаанд өөрсдийн хүч чадлыг оруулах хэрэгтэй юм” хэмээж байв.
Хэлмэгдэгсэд шүүхийн хаалга татсаар. Хариу алга...
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт хилсээр холбогдож, олон жил шоронд хоригдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрхээ сэргээлгэхээр төрөөс хариуцлага нэхэн, шүүхэд хандсаар байна. Гэвч шүүхийн тогтолцоо тэдний дуу хоолойг сонсохоос татгалзсаар...
“Долоо” хэлээд “дүнгүй” өнгөрөв
2024 онд Т.Чимгээ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт долоон удаа нэхэмжлэл гаргасан ч шүүгчид нэхэмжлэлийн “үндэслэл тодорхойгүй” хэмээн үзэж хүлээж аваагүй байна. Долоон удаагийн оролдлогын дараа тэрбээр шүүхийн өөр нэг салбар буюу Сүхбаатар дүүрэг рүү хандахаас өөр аргагүйд хүрчээ.
2025 оны гуравдугаар сард өмгөөлөгч С.Оюунцэцэг нь шинээр нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ удаад шүүх түүнийг хүлээн авсан байна. Гэсэн ч аль шүүгч хянаж буй, хэзээ шүүх хурал болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа аж. Тодорхой мөнгөн дүнтэй нөхөн төлбөр шаардаж байгаа ч, төрийн хариу аниргүй.
Нэхэмжлэл гараад есөн сар өнгөрлөө
Б.Содномдаржаа ч мөн 2024 оны наймдугаар сарын 11-нд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд төрөөс нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Түүний хэргийг шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн хэлэлцэж буй боловч шүүх хурлын тов өнөөдрийг хүртэл гараагүй хэвээр. Шүүхийн дуугүй байдал асуулт дагуулж байна
Ийнхүү хоёр иргэний нэхэмжлэл шүүх дээр “гацаж” буй нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж эхэллээ. Шүүгч нар үүргээ биелүүлж чадахгүй байна уу? Эсвэл төрийн дээд түвшнээс чиглэл өгчихсөн үү?
Олон жил хилс хэрэгт шийтгүүлсэн, эрүүдэн шүүгдсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон эдгээр иргэд эрх зүйн хариуцлагын механизмыг ажиллуулахыг шаардаж буй. Харин тэдний энэ шаардлага хариугүй үлдсээр...
Хуулийн засаглалтай, хүний эрхийг дээдэлдэг улс гэж бид үнэхээр итгэж болох уу?
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг өнгөрсөн бямба гарагт хүлээн авч уулзжээ.
Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн явцын тухай санал, мэдээлэл солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд цаашид хийх ажлуудын талаар ярилцав.
Элчин сайд Ричард Буанган Америкийн Нэгдсэн Улсын шинэ Засаг захиргаанаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулаад, энэ хүрээнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ
Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт өнөөдөр боллоо. УИХ, Засгийн газрын гишүүд, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймаг, сум, багийн удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын болон орон нутгийн төр захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг анх 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор баталж, улсаа бүсчилж хөгжүүлэх талаар сүүлийн хорь гаруй жил яригдсан ч бодитой үр дүнд хүрээгүй юм. Харин Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан юм. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шуурхай шийдэх, бүсийн аймгуудын харилцааг илүү ойртуулж, хамтарч хөгжүүлэхээр Засгийн газраас зорьж байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгажээ. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, гадаад, дотоод улс төр, эдийн засгийн хүчин зүйлс, хангайн бүсийг хөгжүүлэх боломжуудыг танилцуулав. Тэрбээр, Бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгож хөгжүүлэх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн хүн рүү чиглэж, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх нь чухал. Бүсийн аймгууд нэг дор цуглаж тулгамдсан асуудлаа шийдэх, ямар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх вэ гэдгээ ил тод ярилцах шаардлагатай. Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрт онцгой анхаарч, газар дээр нь асуудлыг сонсож, холбогдох шийдвэр гаргахыг зорьж буйгаа илэрхийллээ. Ялангуяа, их хаанаар овоглосон баялгийн сангийн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгахын төлөө хангайн бүсийн иргэд онцгой анхаарах ёстойг хэллээ.
Мөн Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд нар хангайн бүсийн аймаг бүрийн онцлог, хөгжлийн боломж, хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг танилцуулсан. Таван салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг хангайн бүсээс УИХ-д сонгогдсон есөн гишүүн нэгтгэж хэлэлцүүлэв.
Хангайн бүсийн гурван аймагт баригдаж байгаа ДЦС-ын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах, өсөн нэмэгдэх хэрэглээтэй уялдуулж дулаан, цахилгааны эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Баянхонгороос Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур чиглэлийн 340 км авто замын төслийг эхлүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хүрээнд тус бүсийн аймаг бүр хоёроос доошгүй ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаад зах зээл, технологи, хүний нөөц, татвар, хөрөнгө оруулалтын орчны судалгаа, шинжилгээ шийдэлтэй нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны IV улиралд багтаан гаргах, Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн хилийн боомттой холбогдох 360 км автозам, Цэцэрлэг-Баянхонгор чиглэлийн 200 км автозам, Баянхонгор хот-Шинэжинст сум хүртэлх 270 км авто зам барих, Мянганы замын босоо тэнхлэгийн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 120 км хатуу хучилттай авто замын концессийн гэрээг цуцалж, гүйцэтгэгчийг шинээр шалгаруулах, УБ-Лүн чиглэлийн авто замын хоёр урсгалтай, зургаан эгнээ автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, Лүн-Хархорум хот чиглэлийн авто замын ТЭЗҮ боловсруулах, төрийн өмчийн зарим их сургууль, политехник коллежийг түшиглэн техникийн болон дээд боловсролын шаталсан тогтолцоо бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор их сургууль, төрөлжсөн коллежийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлыг эхлүүлэх, “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүх, шашин соёл, эрүүл мэндийн төрөлжсөн аялал жуулчлалын бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, сумдыг нэгтгэж засаг захиргааны реформ хийх зэрэг 30 гаруй саналыг салбар хуралдаанд оролцогчид гаргасан байна.
Эдгээр саналтай холбогдуулж иргэдийн санал, хүсэлт, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд асуулт бүрд хариулж, хангайн бүсийг хамтарч хөгжүүлэх шийдлээ ярилцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа ярилцлаа. Хангайн бүсийн анхдугаар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмж бүрийг нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар холбогдох шийдвэрийг гаргана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж хэлэхдээ Хангайн бүсийн зөвлөлийг байгуулж, албажуулахаар болсныг мэдэгдээд хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгууллатын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх саналыг Засгийн газраас онцгой дэмжихээ илэрхийллээ. Мөн татварын давуу байдлыг уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглүүлэхэд бэлэн байна. Аялал жуулчлалын тухайд байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг төрөлжүүлж хөгжүүлэх саналыг хүлээн авч байна гэлээ. Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх, улсын төсвөөр эхлүүлсэн дутуу орхисон төслүүдийг дуусгах, ирэх жилийг Засгийн газраас “Боловсролыг дэмжих жил” болгосон учраас энэ салбарт хэрэгжүүлэх төслүүдийн саналыг авах, хангайн бүсийг Шивээхүрэн боомттой авто замаар холбох зэрэг нийт 17 багц асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Э.Одбаяр нарт даалгалаа.
Хангайн бүс 90.2 мянган өрхтэй, 293.9 мянган хүн амтай, 144 мянган ажиллах хүчтэй, хүний хөгжлийн индекс 0.74 байна. Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд ДНБ нь 2.7 их наяд төгрөг, үүнийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их буюу 52.6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэл эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа 6770 аж ахуйн нэгжтэй, дундаж цалин 1.4 сая төгрөг байна.
Налайхаас нийслэлийн төв цэвэрлэх байгууламж хүрэх бохир усны "Туул-1" коллекторын шугамыг угсарч эхэлж байна
Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын шугамыг угсралтын ажил өнөөдөр эхэлжээ.
Ажлын явцын талаар Ус Сувгийн Удирдах Газрын дарга Ц.Төрхүү "Бохир усны Туул-1 коллекторын шугамыг засах ажил өнөөдөр эхэлж байна. Өмнө нь хийсэн муу шугамуудыг дан 800дм хоолойгоор сольж, газар доор зургаан метрийн гүнд суурилуулж байгаа юм.
Уг шугам нь Налайхаас Төв цэвэрлэх байгууламж хүртэл 47 километрт бохир усыг дамжуулах Улаанбаатар хотын магистраль шугам. Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усыг дамжуулах шугам хоолой гэсэн үг.
Харин хотын төв рүү шугам татахаар хүндрэлтэй байж магадгүй тул Туул-1 коллекторын трасст орсон ААН, байгууллагууд газраа чөлөөлж өгөхийг хүсэж байна. Байгууллагууд трасст орсон гэдгээ мэдэж байгаа.
Нийт 32 километр шугамыг угсрахаас энэ онд 10 километр, ирэх жил үлдсэнийг хийнэ.
2007 онд анх "Бридж" компани Туул-1 коллекторын шугамыг угсарч байсан юм билээ. Хувийн компаниуд уг шугамыг угсарч, дуусгалгүй орхисноос зогсонги байдалд орсон. Саяхан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, шугамын угсралтын ажлыг Ус Сувгийн Удирдах Газарт өгсний дагуу ажил хийгдэж байна.
Туул-1 коллекторын магистраль шугам нь шинэ цэвэрлэх байгууламжтай холбогдоно. Шинэ цэвэрлэх байгууламж бохир ус хүлээж авах эхний туршилтаа тавдугаар, дараагийн туршилтаа наймдугаар сард хийнэ. Тийм болохоор Туул-1 коллекторын магистраль шугамыг заавал хийх ёстой.
Энэ нь гэр хорооллыг орон сууцжуулахад чухал ач холбогдолтой бохир ус дамжуулах хэвтээ магистраль шугам болно" гэж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000-170,000 м.куб бохир усыг хүлээж авах хүчин чадалтай ч 210 мянган м.куб усыг авч, даац нь хэтэрсэн. Харин шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орвол хоногт 250,000 м.куб усыг хүлээж авах хүчин чадалтай болно гэв.
Засгийн газрын “40000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бохир усны Туул-1” коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргаж байжээ. Тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын  хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллекторуудаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгдсөн байна.