Уул уурхай - Nalaikh.nutag.mn

Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа
Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргах юм.

2025 оны төсөвтөө нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэсэн хэдий ч он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буураад байгаа юм.

Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боомтуудад ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувь бууруулах, Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Эдгээр арга хэмжээний үр дүн 1-2 сарын дараа мэдрэгдэж эхлэх аж.

Сангийн сайд Б.Жавхлан: Ханги, Гашуунсухайт боомт манай биржийн арилжааг нэвтрүүлж байгаа гол хилийн боомтууд. Тэнд биржийн арилжаатай холбоотой асуудлууд байна. Шивээхүрэн боомтын тухайд хувийн компаниуд нүүрсээ гаргаж байна. Тэнд нөхцөл байдал арай өөр байна. Хувийн компаниуд оролцсон боомтын бүтээн байгуулалтын ажил маш сайн явсан байна.

Нүүрсний үнэ унаад байгаа түр зуурын асуудлаас шалтгаалж экспорт багассан. Боомтын наана, цаана овоолгууд үүссэн. Тиймээс биржийн шинэ арилжаанууд хийгдэж чадахгүй болчихоод байгаа. Цаашдаа биржийн асуудлыг шат дараатай шийдээд явна. Төр төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Хамгийн нэгдүгээрт бид газар дээр нь очоод Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын Гашуунсухайт, Ханги чиглэлийн төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйцээр буурууллаа. Тухайлбал, Ханги чиглэлийн төмөр замын тээвэр 92 ам.доллар байгаа бол төмөр замынхыг 90 ам.доллар бууруулсан. Цаашдаа ч бууруулах боломжийг эрэлхийлж ажиллана.

Б.Дэлгэрсайхан: Цаашдаа экспорт нэмэгдэнэ

Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт боомтууд дээр ажиллаад ирлээ. Манай ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд хил боомтод ямар гацаа байна, хаана өртөг зардал өндөр байна вэ гэдгийг хараад, гурван боомтод ажиллалаа. Зам тээврийн яамны хувьд төмөр замын нүүрсний тээврийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт машины тээвэртэй өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Гэвч газар дээр нь очоод харахад тарифыг бууруулах олон боломж харагдаж байна. Уурхайн амнаас нүүрсийг зөөгөөд ачилтын талбайд авчирдаг зардал өндөр байна. Үүнийг хямдруулах боломж бий. Мөн хилээр гарч байгаа гарцыг нэмэгдүүлэх боломж байна.

Цаашдаа экспорт нэмэгдэнэ. Боомтуудаар явахад Ханги-Мандал боомтоор гэхэд экспорт чөлөөтэй гарч байна, боломж байна. Гашуунсухайт дээр Ганцмодны агуулах дүүрсэнтэй холбоотойгоор Хятадын талын татан авалт нэлээд багассан байна. Гэхдээ ямар ч байсан бид тээврийнхээ өртөг зардлыг хямдрууллаа. Шивээхүрэн боомт дээр нүүрс хэвийн гарч байна. Ямар нэгэн тээврийн гацаа байхгүй байна.

Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг шийдсэний дараа Сэхээ-Шивээхүрэн боомтын төмөр замыг холбоно. 300 метр л дутуу байна. 300 метр төмөр зам тавьчихад бараг Ганцмод-Гашуунсухайтаас өмнө ашиглалтад орох боломж байна.

Ц.Туваан: Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Манай улсын экспортын 93-94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буураад ирэхээр Монгол Улсын төсвийн орлого доголддог. Тиймээс манай ажлын хэсэг маш чухал байгаа юм. Нүүрсний арилжааг манай улс Уул уурхайн биржийн тухай хуулиараа явуулдаг. Бирж дээрээ зараад 3-4 сарын дотор нүүрсээ хүргэдэг байсан. Өнөөдөр манай хилээр гарч байгаа нүүрс өмнө нь зарагдсан нүүрс гэж ойлгож болно. Тэнд үндсэн гацаа үүсэж байгаа.

Манай хамгийн гол нүүрсний экспортыг гаргадаг боомт дээр Хятадын талдаа агуулах нь дүүрчихсэн байна. Тиймээс нүүрс хүлээж авах зайгүй байгаатай холбоотойгоор тээвэрлэх, борлуулах асуудал доголдоод байгаа юм. Мөн нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Яагаад гэхээр энэ хууль үнэ өсөлттэй үед батлагдсан. Унахаар хэрхэн зохицуулах асуудлыг шийдээгүй байсан учраас биржийн арилжаан дээр гацаа үүсэж байна. Тиймээс маршаагийн Засгийн газрын хуралдаан дээр Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа яриад УИХ-д өргөн барина.

Уул уурхайн бирж дээр маш олон удаагийн арилжаа амжилтгүй болоод байна. Үнэ унаад байгаа учраас өнөөдөр худалдаж авсан үнэ нь маргааш дахиад унавал яах вэ гэдэг боломжлолоос болоод арилжаанд орохгүй байна. Тиймээс хуулиараа индексжүүлж өгснөөр тодорхой хугацааны дотор үнийг буулгаж өгөх боломж бүрдүүлнэ.

Энэ жил манай улс 83 сая тонн нүүрсийг 105 ам.доллароор борлуулна гэж төсөвтөө тусгасан. Үнэ унасан учраас экспортлох хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ерөнхий сайдын түвшинд болон Хятадын Хөгжил шинэтгэлийн хороотой уулзахдаа Монгол Улсын нүүрсний экспортыг 100 сая тонноос дээш гаргах зорилготой уулзалт, хэлцэл хийгээд явж байна.

Түүнчлэн, Биржийн журамд өөрчлөлт оруулсан. Нүүрсний үнэ өндөр байх үед биржийн хатуу нөхцөлтэй худалдаа хэвийн үргэлжилж байсан бол үнэ буурсан үед үнийн хатуу нөхцөлийг урт хугацаагаар тулгах нь худалдан авагч талд их хэмжээний алдагдал үүсгэж байгаа учраас нүүрсний татан авалтууд гацаж хилийн наана болоод цаанаа хэт их овоолго үүсээ, ачаалал үүссэн. Тиймээс нүүрсний үнэ өссөн үед өсгөж, буурсан үед буулгах үнийн индексийг боловсруулж, журмаа шинэчилсэн. Үүний үр дүнд эхний ээлжинд 1 сая тонн нүүрс худалдан авах захиалга орж ирсэн талаар сайд нар мэдээллээ. Цаашид энэ байдал үргэлжилвэл богино хугацаанд биржийн арилжаа сэргэнэ гэж тооцож байгаа аж.

Хөгжлийн банканд хяналт тавих ажлын хэсгийг Л.Гантөмөр ахална
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н мэргэжлийн удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх, мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цогц реформын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглан оновчтой шийдвэр гаргах, компанийн удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 18-ны хуралдаанаарүүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга хэмжээг олон улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад даалгалаа.

-Тус компанийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар мэргэжлийн удирдлагын багаар удирдуулах чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулж, үр дүнг танилцуулах,

-Мэргэжлийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулахад олон улсын байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах,

-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай ”Улсын Их Хурлын 2024 оны тогтоолд зааснаар “иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх”-ээр даалгасныг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдэд санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг,  боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулан үндэсний хэмжээнд зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тус тогтоолоор,

-“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах,

-Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байгаа хил зааг нь тогтоогдоогүй ордуудын талбайн хил заагийг тогтоох саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгав.

Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийн орд газрыг эргэлтэд оруулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх, тэдэнд тэгш, шударга хүртээх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй үүсээд байна. Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Улсын зээлжих зэрэглэлийн талаарх ерөнхий танилцуулга болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+/Тогтвортой” болгон  нэмэгдүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө гаргах, холбогдох ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн олон хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдсэн.

Хүнд сорилттой он жилүүдэд Засгийн газрын хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэл бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн, улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+/Тогтвортой” түвшинд хүргэж чадлаа.

Товч мэдээ

·  “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·  Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ахална.

·  Хүсэлтийг нь үндэслэн Л.Бямбасүрэнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын, С.Магнайсүрэнг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь тус тус чөлөөллөө.

Баялгийн санд падлийгүй стратегийн ордууд буюу “савнаасаа холдсон сааль”
“Эрдэнэс Монгол” компанийг анх байгуулсан шалтгаан болох Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийг төлөөлөх үүргээ биелүүлж чадаж байна уу. Ер нь энэ компанийн дамжуулж ямар ямар ордоос Баялгийн санд орлог төвлөрөх вэ. Энэ маш бүрхэг харагдаж байна. Уг нь “Эрдэнэс монгол”-ын мэдэлд Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордууд бүгд байх ёстой.

УИХ-ын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай"   2007 оны 27 дугаар тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж үзсэн.

1. Тавантолгойн чулуун нүүрсний орд

2. Нарийнсухайтын нүүрсний орд

3. Багануурын хүрэн нүүрсний орд

4. Шивээ Овоогийн хүрэн нүүрсний орд

5. Мардайн ураны орд

6. Дорнодын ураны орд

7. Гурванбулагийн ураны орд

8. Төмөртэйн төмрийн хүдрийн орд

9. Оюу толгойн зэс, алтны орд

10. Цагаан суврагын зэс, молиб­дений орд

11. Эрдэнэтийн зэс, молибдений орд

12. Бүрэнхааны фосфоритын орд

13. Бороогийн алтны орд

14. Төмөртэйн овооны цайр, хар тугалганы орд

15. Асгатын мөнгөний орд

Өдгөө “Эрдэнэс Монгол” компани эдгээр 15 ордоос Эрдэнэтийн зэс, молибдений орд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Асгатын мөнгөний ордыг 100 хувь, Багануурын хүрэн нүүрсний ордын 75 хувийг, Тавантолгойн чулуун нүүрсний ордын 81.5 хувийг, Оюу толгойн зэс, алтны ордын 34 хувийг, Шивээ овоогийн хүрэн нүүрсний ордын 90 хувийг эзэмшиж байна.

Харин фосфоритын 192 сая тн-ын нөөцтэй Бүрэнхааны орд, ураны 1 948.1 тн-ын нөөцтэй Мардайн орд, ураны 28 888 тн-ын нөөцтэй Дорнод орд, ураны 8 580.3 тн-ын нөөцтэй Гурванбулагийн орд, цайрын 7.8 сая тн-ын нөөцтэй Төмөртэйн овоо орд, зэсийн 1.7 сая тн, алтны 11.1 тн, молибдений 68 мянган тн нөөцтэй Цагаан суваргын орд, чулуун нүүрсний 587 585.1 тн-ын нөөцтэй Нарийн сухайтын орд “Эрдэнэс Монгол”-д хамааралгүй байна. “Монгол орны стратегийн 15 ордыг нэгэн дээвэр дор нэгтгэж, төр эзэмшилдээ оруулсан” гэх боловч өнөөдөр хэд хэдэн стратегийн ордын лиценз хувь хүний нэр дээр байна. Өөрөөр хэлбэл, Баялгийн сангийн эх үүсвэр болох баялгийн дийлэнх нь хэдэн хүн, хэдхэн гэр бүлийн мэдэлд очжээ. Харин удахгүй батлагдах Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар байгуулагдах баялгийн санд Эрдэнэт, Төмөртэй, Асгат, Багануур, Тавантолгой, Оюу толгой, Шивээ овоогийн ордоос л тодорхой орлого орж байхаар байна. Ялсангуяа Эрдэнэт, Тавантолгой хоёроо л өөд уруугүй мөлжсөн Баялгийн сан бий болох нигууртай болоод явчихлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Цахилгаан, нүүрсний тээвэрлэлтийг бүрэн баталгаажуулна
Хятадын төмөр замын Шэньян товчоо групп нь эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг чухалчлан үзэж, тээвэрлэлтийн гол үүргийг бүрэн гүйцэтгэж, аж ахуйн нэгжийн хэрэгцээг хангах зарчмыг баримтлан, бүрэн ачаалалтай, гол баталгаатай тээврийн зохион байгуулалтыг оновчтой болгож байгаа төдийгүй ногоон сувгийг нээж, бүс нутагтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, эрчим хүчний нүүрсний хангамжийг хангахад дотоодын нүүрсний уурхай, цахилгаан станц хоорондын нягт харилцаа холбоо, зохицуулалтыг хангаж байна.

Найруулагч:

Д.МӨЧИР

Эх сурвалж:

Ардын Сайт

900 тонны хайрцаг дам нурууг амжилттай босголоо

“Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна
Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн төвөөс хойш арав хүрэхгүй км-т орших энэ нутагт хөрсөн дорхи ураны баялаг ордыг гучаад жилийн өмнө илрүүлснээс “Хайрханы” гэх энэ орд нэлээд уудам нутгийг хамран буй нь олны анхааралд өртөж эхэлсэн билээ. Уул ордыг хайгуул хийх зөвшөөрөл авсан Монголын “Гурвансайхан” компани одоо Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдаж байна.

Энэ стратегийн ордод хайгуул, олборлолт хийх зөвшөөрлийн түүхийг сонсвол, Орос, Америк, Чех улсад дамжин зарагдаж ирсэн нь Монгол улсын одоо мөрдөж буй хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм. Уран гэх химийн элемент ямар хор хөнөөлтэй билээ. Түүнийг эдийн засгийн үр ашиг талаас авч үзвэл атомын цахилгаан станцын, хүн төрөлхтөнд заналхийсэн аюул талаасаа бол цөмийн зэвсгийн үндсэн түүхий эд гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Харин энэ нутагт үе залгамжлан нутаглаж ирсэн хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж ундны ус, бэлчээр нутаг хордсоноос мал сүрэг олон цөөнөөр өвчилж үхэх, хүн амын доторхи өвчлөлд хорт хавдрын тохиолдол нэмэгдсээр байна гэсэн нутгийн иргэдийн хардлагыг буруутгах аргагүй юм.

Аль 1994 онд энэ талбайд ураны хайгуулын зөвшөөрөл олгогдсон цагаас нутгийн иргэд эсэргүүцсээр хор хөнөөл захаасаа мэдрэгдээд ирснийг хорь гаруй жил ярьж, эсэргүүцэж төр, засгийн байгууллагад удаа дараа албан бичиг, хэдэн зуун иргэнийн гарын үсэгтэй шаардлага явуулж уламжилсан ч тусыг эс олж бүр ч ашиглалтын зөвшөөрлөө авч амжсан төдийгүй, кемпдээ ажиллагсдын хэдэн арван гэр барьж ажилчдаа элсүүлэн одоо энд арван өрөмдлөг зэрэг хийн уран олборлолт үндсэндээ эхлэх нь тов тодорхой болжээ. Өрөмлөгийн өрмийн хошууг хөргөх технологийн ус хангамжийн гүний худгийг зөвшөөрөлгүй гаргасан бөгөөд технологийн ашигласан усны урсацаас хонь мал ундаалан зарим нь хордож үхээд эхэлчихэж.

Нутгийн иргэд “Цацрагт хордсон мал хоол унднаас гарч арваад хоноод үхдэг, ийнхүү хордсон малын сэг зэмийг махчин шувууд цуглаж идэхгүй, бүр ойртдогчгүй” хэмээн нотлон ярьж байна. Манай сурвалжлах баг Дундговь аймгийн Өлзийт суманд болоод байгаа "Гурван сайхан" ХХК болон иргэдийн дундах зөрчилдөөн ямархуу байр байдалтай байгааг газар дээрээс нь мэдээллээ. Биднийг очиход Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Захирамжаар ИТХ-ын дарга С.Од-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон тухайн газарт хяналт шалгалтын үйл ажиллагаа эхлүүлэн мөн иргэдтэй санал бодлоо солилцсон юм.

Энэхүү бүс нутагт Уран олборлохыг эсэргүүцэн олон жил ажиллаж байгаа “Хөрх булаг” ХХК-ий захирал Нэргүйн Батбаяр, Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж нар энэхүү тэмцлээ аль болох хуулийн хүрээнд явуулж Төр, Засагт үг, шаардлагаа соёлтойгоор хүргэн үр дүнд хүргэхийг малчдад анхаарууллаа. Тэмцэлд оролцогч малчид УИХ, Засгийн газарт хүргэх “Шаардлага”-д гарын үсгээ зурж илгээсний зэрэгцээ Улаанбаатар хотод хийх Хэвлэлийн хуралд оролцох төлөөллүүдийг сонголоо.

WWW.BOLOD.MN

“Бадрах энержи” ХХК-тай нийлж иргэдээ туршилтанд оруулж байгаа төрдөө малчид гомдолтой байна
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын экологийн асуудал сүүлийн жилүүдэд эрс доройтож, мал амьтны гаж төрөлт, үхэл хорогдол эрс ихсэж байсан бол эцэстээ ард иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учрах болжээ. Үүнийг нутгийн иргэд Бадрах энержи ХХК-ийн уран олборлолтын үйл ажиллагаатай холбон ярьдаг юм. Яг л ураны хор хохирлоос үүдсэн гамшгийг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг дээр гардаг шиг зүйл бидэнд тохиолдож байна гэж нутгийнхан учирлаж яриад олон жилийн нүүрийг үзсэн байдаг.

Гэвч тэдний нөхцөл байдлыг нүдээр үзэх байтугай зовлонг тоож сонсох албан тушаалтан, эрх баригчид ч олддоггүй гэнэ. Малчдын гомдлын сургаар “Бадрах энержи” ХХК дээр очиж баахан ажилласан “нэр зүүгээд” буцдаг бололтой. Дүр эсгэсэн хяналт шалгалтын дүн бүрхэг гарах нь тодорхой. Ийм дүр зурагтайгаар олон жилийг үдсэн улаанбадрахчуудад уранаас өөр хардах зүйл байхгүй. Тиймээс тэд гадныхантай нийлж иргэдээ туршилтанд оруулж байна гэсэн гомдлыг төр засагтаа дайж байна.

Учир нь ураныг олборлож, газрын хөрснөөс ялгаж эхэлсэн нөхцөлд аюултай болж эхэлдэг бөгөөд өөрөө хүнд металл ихтэй чулуулаг газар ихээр тааралддаг учраас уран олборлож эхэлсэн цагт уран нь биш юм аа гэхэд, бусад хүнд металлууд нь орчин тойронд хор хөнөөл үзүүлж эхэлдэг. Мөн уран олборлолтын явцад газрын гүнд олборлолт явуулж байгаа тохиолдолд гүний ус хордож, ил уурхайн олборлолт бол хортой тоосонцор болон тархах аюул маш өндөр байдаг. Уран олборлолтын үед хамгийн ихээр хордож, хамгийн ихээр хохирдог нь жирэмсэн эхчүүд ба нярай хүүхдүүд гэх мэт олон улсын олон талын мэдээллүүд байна.

Эрдэмтдийн анх тооцоолсноор Монгол Улсын газрын дор 1.5 сая орчим тонн ураны нөөц байгаа хэмээн таамаг дэвшүүлсэн байдаг аж. Нийт ураны нөөцөөр тооцвол 70.8 их наяд ам.доллар олох боломжтой, цаашид дэлхийд ураны ханш өсөх тусам энэхүү ашиг нэмэгдэнэ гэж тооцоолсон гэдэг. Тэгвэл ашгаас гадна эрсдлийг хэрхэн тооцсон бэ? Ялангуяа хүний эрүүл мэнд, амь настай холбоотой эрсдлийн талаарх судалгаа, мэдээлэл, баримт байгаа бол нутгийн иргэдэд яагаад тайлбарлаж танилцуулдаггүй, тэдэнтэй бүр нүүр тулахыг ч хүсдэггүй юм бэ? Уран малчдын амьдралд нөлөөлөөгүй гэдгийг яагаад нотолж, зоригтой дуугарч чадахгүй байна вэ?

Арева компанийн 40 жилийн турш уран олборлолт явуулж буй Нигер улсын туршлагаас үзэхэд, тус улсад хамгийн ихээр түгсэн хүүхдийн өвчин эмгэг нь удамшлын гаж төрөлт, цус багадалт, төрөл бүрийн хорт хавдар болон амьсгалын замын архаг өвчин байдаг бөгөөд үүнийг уран олборлолттой холбож үздэг байна.

Тэгвэл манайд ч үүний эхлэл байж мэдэх үйл явдал болоод байна. Цувралын өмнөх хэсгүүдэд бид ундны ус, мал амьтан, эрүүл мэндийн байгууллага зэрэг асуудлыг хөндсөн. Харин энэ удаад уран урагт нөлөөлсөн байж болзошгүй асуудлыг онцоллоо. Хэвлий дэх үрд нь тохиолдсон хүнд асуудал бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрч яваа залуу малчин бүсгүйн яриаг товч тоймлон хүргэж байна.

Цуврал№8

Эх сурвалж: BOLOD.MN

Уул уурхайн компаниудад хамтарсан хяналт шалгалт хийнэ
Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-нд хяналт шалгалт хийсэн.

Тус компани 2020 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамаар “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-г батлуулсан бөгөөд шүүрлийн усыг 80 хувь хүртэл дахин эргэлтээр ашиглахаар тусгасан.

Тодруулбал, эргэлтийн усан санд хуримтлуулж, илүүдэл усыг Заамар сумын Засаг даргын зөвшөөрөл, хяналт дор байгалийн голдиролд нийлүүлэхдээ сар тутам шинжилгээ хийлгэнэ гэсэн үүрэг хүлээсэн. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай улсын байцаагчийн албан даалгаврыг хүргүүлж ажилласан. Шүүрлийн ус, хөрснөөс шинжилгээ авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүлээд байна.

Мөн Төв аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баталсан захирамжийн дагуу ашигт малтмал олборлож буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын  үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар багтлаа.

Уг Ажлын хэсэгт Төв аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх юм.

Талийгаач З-ийн аав: Уурхайн нүхэнд унасан найзыгаа аврах гэж ороод хүү минь амиа алдчихлаа
Ашигладаггүй уурхайн нүхэнд хоёр хүн унаж, амиа алджээ. Тодруулбал, Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах хуучин уурхайн нүх цөмөрч, 16, 19 настай хоёр эрэгтэй хүүхэд унаж, нас барсан байна. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Уурхайн нүхэнд хоёр хүн ороод амьсгалж чадахгүй байна” гэх дуудлага долдугаар сарын 13-ны 19:43 цагт иржээ. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид гурван км замыг туулан 19:50 цагт очиж, 50 минут ажиллаж,  30 метрийн гүнээс цогцсыг гарган авч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

НЭГНИЙГЭЭ АВРАХ ГЭЖ БАЙГААД ХОЁУЛАА АМИА АЛДЖЭЭ

Талийгаачид хоёр найзтайгаа хамт, дөрвүүлээ явж байжээ. Тэд Налайх дүүргийн гурав, дөрөв, наймдугаар хороонд оршин суудаг байсан аж. Талийгаач 16 настай П нь ахлах сургуулиа дөнгөж төгссөн байжээ. Харин талийгаач 19 настай, З нь ажилд ороод удаагүй байсан гэнэ. Хэрэг гардаг өдөр тэд ажлаа тараад, гэр рүүгээ харьж явсан аж.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Хуучин төмөр замын хажуу талаар алхаж явсан юм билээ, тэд. Тэгээд бороо их орсны улмаас уурхайн нүх цөмөрч, 16 настай хүүхэд унасан гэсэн. Гарч ирэхгүй болохоор нь 19 настай залуу нь араас нь орсон гэсэн. Тэгээд л хоёулаа гарч ирээгүй. Хамт явсан хоёр хүүхэд нь онцгой руу дуудлага өгч, аврагчид 10 хүрэхгүй минутын дотор ирсэн ч хожимдсон байсан гэсэн. Аврагчид хүүхдүүдийн цогцсыг 30 метрийн гүнээс гаргаж авсан байна лээ. Агааргүйн улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан гэсэн” гэв.

БОРОО ОРСНЫ УЛМААС ХӨРС ЗӨӨЛӨРЧ, УУРХАЙН НҮХ ЦӨМӨРЧЭЭ

Мөн өөр нэг эх сурвалжийн хэлснээр “Талийгаачид эхний хэдэн минутад амьсгаатай байсан гэсэн. Хамт явсан хүүхдүүд чимээ сонсогдож байгаад, сураггүй болсон юм билээ. Тэгээд найзууд нь аврах бригад дуудаж, хүүхдүүдийг гаргасан ч амьсгал хураасан байсан. Нүхэн дотроо л нас барчихсан байсан учраас эмч очоод ч нэмэр байгаагүй. Найзыгаа аврах гэж байгаад л хоёр хүүхэд амьгүй болчихлоо. Манай энэ хавьд уурхайн нүх цөмөрч, хүн, мал унах тохиолдол бий. Хэдийгээр нөхөн сэргээлт хийсэн ч хөрс нь зөөлөн учраас цөмөрдөг” гэлээ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР: УУРХАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ, ХАШААЛЖ, МОД ТАРЬСАН

Налайх дүүргийн гурав, дөрөвдүгээр хороон дахь эдэлбэр газар, орхигдсон далд уурхайн ам цооногийг дарах, талбайг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг  2017 оноос эхэлжээ. Нөхөн сэргээлтийн ажлыг тус дүүргийн ЗДТГ аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулсан аж.

Бид тухайн газар нутагт амьдарч байгаа хүн, малыг аюул эрсдэлээс хамгаалдаг талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазараас тодруулсан юм. Тэрбээр “Хоёр хүүхэд уурхайн нүхэнд унаад, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хайран сайхан хүүхдүүд амиа алдаж, ар гэрийнхэнд нь хүнд байна. Бид ажлаа аваад анхны захирамжийг уурхайг цэгцлэх асуудлаар гаргасан. Энэ газарт нэг биш удаа хүний амь эрсдэх, суурьшлын бүсэд газрын хагарал үүсэх, ухсан нүхэнд хүн, мал унаж бэртэх зэрэг асуудал байсныг боломжийнхоо хэрээр шийдэж, нөхөн сэргээлтийн ажлыг 47 га талбайд хийсэн. Хэдийгээр бид нөхөн сэргээлтийн ажлыг чадлынхаа хэрээр хийсэн ч уурхай байсан газрын доод хэсэг аалзны тор шиг байна. Ухсан нүх, овоолсон шороог янзалж, ногоон байгууламж болгож байгаа. Мөн хашаалж, мод тарих ажлыг эхлүүлсэн. Бороо усны улмаас газар цөмөрч, хүн, мал эрсдэлд орж байна. Уурхайн хэсэг суурьшлын бүсэд ойрхон учраас иргэд, хүүхдүүдэд эрсдэлтэй. Талийгаач хүүхдүүд нэгнийгээ аврах гэж орсон юм билээ. Тэгээд л хоёулаа амиа алдчихсан гэсэн мэдээлэл ирсэн. Мөн урьдчилсан байдлаар уурхайн нүхнээс ямар нэгэн байдлаар хорт бодис ялгараагүй, агаарын дутагдалд орсон гэсэн” гэв.

ТАЛИЙГААЧ ӨМНӨ НЬ УУРХАЙ РУУ ОЧИЖ БАЙГААГҮЙ ГЭВ

Бид талийгаач З-ийн аавтай холбогдож, үнэн бодит мэдээллийг авах гэсэн боловч тэрбээр нөхцөл байдал хүнд байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа учирласан юм.

Тэрбээр “Талийгаач хүү минь миний том. Аав, ээж, өвөө, эмээ, дүү нартайгаа хамт амьдардаг байсан. Хүү минь ажилд ороод удаагүй байсан бөгөөд уурхай, уурхайн нүх гэж юу байдгийг ч мэдэхгүй. Өмнө нь тийшээ явж үзэж байгаагүй. Найз нь нүх рүү орж ирээд, гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон юм шиг байна лээ. Найзыгаа аврах гэж нүх рүү ороод амиа алдчихлаа. Бидэнд маш хэцүү байна. Яагаад уурхайн бүс рүү явсныг нь үнэхээр ойлгохгүй, мэдэхгүй байгаа. Нүх нь цөмөрчихсөн л гэж сонссон. Гэхдээ чухам юу болсныг хэлж мэдэхгүй байна. Хүүгээ дөнгөж хөдөөлүүлээд, ажил явдал нь өнгөрч байгаа учраас мэдээлэл өгч чадахгүй байна” гэв.

Иймд эцэг, эхчүүд та бүхнийг өсвөр насны болон бага насны хүүхдүүддээ анхаарлаа хандуулж, учирч болох аюул, ослоос авран хамгаалахыг анхааруулж байна.

https://ergelt.mn/news/59/single/23363

Улаанбадрахын малыг "алсан" гэх селений стандарт хэмжээг хэн өөрчилсөн бэ?
Монголын малд селений илүүдэл хордлого гэж урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй. Харин Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Б.Норсүрэнгийн малд хийсэн шинжилгээгээр ураны уурхайн нөлөөлөл байгааг илрүүлж, хаягдлын цэгүүдэд байх ёстой хэмжээнээс хүнд металлын хордлого болон цацрагийн хэмжээ өндөр гарсан нь малын үхэлд нөлөөлсөн, селений илүүдэл хордлого байгаа нь илэрсэн гэж 2014 онд Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторийн дэд захирал, Ерөнхий эмч МЭУхааны доктор С.Цэрэнчимэд ярьсан байдаг. Гэвч тухайн дүгнэлтээ Ерөнхий сайд Н.Алтанхуягт  танилцуулаад 3 хонож байтал гэнэт дахин комисс томилж судалгаа хийлгээд селений илүүдэл байна, гэхдээ урантай холбоогүй гэсэн мэдээлэл гаргаж байжээ. “Ер нь эрүүл мэндийн гол индикатор нь мал” гэж С.Цэрэнчимэд доктор хэлсэн байдаг.

Б.Норсүрэн малчны 20 тугал 2012 онд эмнэлзүйн тодорхой шинж тэмдэггүйгээр үрэгдсэн, түүнээс хойш улаанбадрахчуудын мал олноороо зулбах, зулбан төл гарах болсон гэх зэргээр малын өвчлөл, хорогдол эрс ихэсчээ. Улмаар тухайн үед “Бадрах-Энержи” компанийн “Хил хязгааргүй мал эмнэлэг” малаас дээж авч аймгийн мал эмнэлэгт өгч хэсэг хугацаанд дарж байгаад эцэст нь шаардлага хангахгүй байна гэх шалтгаанаар устгалд оруулж мөн л малын өвчлөлийн шалтгааныг тогтоож чадаагүй гэнэ.

Энэ мэтчилэн малчдад хардлага төрүүлэх олон шалтгаан байдгийг хэлж байна. Байгаль орчинд халтай, тодруулбал маш их хэмжээний загийг үгүй хийж ажиллагаагаа эхлүүлсэн гэх уран олборлох төслийг малчид эрс эсэргүүцэж ирсэн бөгөөд усны хомсдолд орсон говь нутгийн амьтад, тэр дундаа идэш тэжээлээс болж Улаан номонд орсон тэмээ ч устах аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй хэмээн тэд халаглаж сууна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Бадрах-Энержи” ХХК-иас эдийн засгийн дэмжлэг болгож нутаг оронд нь 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэх боловч энэ мөнгөний багахан хэсгээр сумын төвд барилгын засварын ажил хийгдсэнээс өөр нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйл хийгээгүй хэмээн нутгийн иргэд ярьж байсан юм.

Селен гэдэг элемент нь хүн, амьтны биед маш бага хэмжээгээр хэрэгтэй боловч өчүүхэн төдий ихдэхэд хор, багасвал аюултай болдгийг нэгэн судлаач тайлбарласан байдаг юм. Тэгвэл дээр дурьдсан шинжилгээгээр селений хэмжээ их гарсан гэдэг нь ураны давхарга гүний усны судлын доор байрладаг тул уран олборлотын явцад гүний ус хордсон байх өндөр магадлалтай аж.

Дорноговийн ураны орд нь геологийн талаасаа “Roll Front” гэх ангилалд багтдаг бөгөөд ийм ордын ураны хүдэр нь Ferroselit (FeSe2), Cелен (Se) зэрэг селений нэгдлүүдтэй хамт байдаг юм байна.

Эх сурвалж: bolod.mn