Дэлхий дахинд - Nalaikh.nutag.mn
Хиймэл оюун ухаан хяналтаас гарах эрсдэлтэйг анхааруулав
Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааныг хянах чадвараа алдаж болзошгүйг "Meta" компанийн хиймэл оюун ухаан хариуцсан захирал Александер Ван анхааруулжээ. Тэрбээр хүний оюун ухаанаас хол давсан хиймэл оюун ухаан бий болох цаг ойртсон гэж үзэж байна. Энэхүү мэдэгдэл гарахаас өмнө хиймэл оюун ухааны "Claude" загвар математикийн хамгийн хүнд бодлогуудын нэг болох Риманы таамаглалыг бодож чадсан тухай "Anthropic" компанийн нэгэн ажилтан мэдээлсэн юм. Ван уг үйл явдлыг хүний оюун ухааны бүтээсэн ямар ч зүйлээс хавь илүү, том дэвшил гэж үзэж байна.
Цаашид хиймэл оюун ухаан өөрийгөө сайжруулах чадвараараа хүнээс илт давуу болж, биологи, зэвсэглэл, эдийн засаг зэрэг салбарын судалгааг асар хурдасгана гэж тэрбээр хэлжээ. Ван Ням гаригт (2026.11.22) "X" платформд “Хэт өндөр түвшний хиймэл оюун ухаан бий болох цаг ирж байна. Ирэх нэг жилийн хугацаанд хүн төрөлхтний гаргах шийдвэр ирээдүйд бид ямар нийгэмд амьдрахыг тодорхойлоход асар их нөлөө үзүүлнэ” гэж бичжээ.
Мөн хиймэл оюун ухаан хүний оролцоогүйгээр өөрийгөө дахин дахин сайжруулдаг болж, бүх салбарт 1,000 дахин илүү ухаалаг, чадвартай болсон тохиолдолд хүн төрөлхтөн үүнийг хянаж чадахгүй байх магадлалтайг анхааруулсан байна.
Тиймээс хиймэл оюун ухааныг улам хөгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдал, хяналт, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг яаралтай боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Хиймэл оюун ухаан өөрийгөө хүний оролцоогүйгээр хөгжүүлэх чадвартай болох нь хүн төрөлхтөн уг технологид тавих хяналтаа алдах аюултай үе шат гэж судлаачид үздэг. Гэвч энэ технологийн ашиг тусыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ учирч болзошгүй томоохон эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар технологийн компаниуд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.
"Meta" компанийн үүсгэн байгуулагч, захирал Марк Зукерберг хиймэл оюун ухааны хөгжлийг удаашруулахын оронд хөгжүүлэх нь хүн бүрийн амьдралыг сайжруулах боломж гэж үздэг. Харин "Anthropic" компанийн захирал Дарио Амодей, "OpenAI" компанийн захирал Сэм Алтман нар эрсдэлийг бууруулахын тулд хөгжлийг тодорхой хэмжээнд сааруулах хэрэгтэй гэж үзэж ирсэн юм.
Ван хиймэл оюун ухаан заавал хүнээс давна гэж үзээд зүгээр хүлээж суух нь буруу гэж онцолжээ. Түүний хэлснээр, хиймэл оюун ухаан хүн төрөлхтний амьдралыг сайжруулж, хүмүүс өөрсдийн амьдралд илүү их сонголт, боломжтой болоход туслах ёстой бөгөөд нийгмийг энэ технологид бүрэн даатгаж болохгүй аж.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA
Хойд Солонгос: Европын холбооныхон өөрсдийгөө л хичээ
Европын холбоо Хойд Солонгос дахь хүний эрхийн зөрчлийн асуудлаар НҮБ-д тогтоолын төсөл боловсруулсан. Хариуд нь Хойд Солонгос улс Европын холбоог өөрсдийнхөө асуудалд л анхаар гэж мэдэгдэв.
НҮБ болон бусад шүүмжлэгчид Хойд Солонгосыг хорих лагерь ажиллуулдаг, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон мэдээлэл авах боломжийг хатуу хязгаарладаг зэргээр олон жилийн турш шүүмжилсээр ирсэн. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблей 2005 оноос хойш жил бүр Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаасан тогтоол баталж иржээ.
Үнэхээр ч тус улсын эрүүгийн шүүхийн тогтолцооны талаар мэдээлэл хомс байдаг.
Хойд Солонгос дээрх асуудлаарх албан мэдэгдэлдээ "Европын Холбоо БНАСАУ-ын хүний эрхийн бодлого, нөхцөл байдлыг илтээр гуйвуулсан тогтоолын төслөө дахин өргөн барилаа. Энэ алхам бол жүжиг. Улс төрийн зорилготой өдөөн хатгалга. Хүний эрх гэдэг зүйл ямар ч тохиолдолд Өрнөдийнхний дангаараа эзэмших зүйл биш. Европын холбооны төв байр байрладаг Брюссель хотоос эхлээд Парис зэрэг Европын хотуудын гудамжаар нийгмийн бүхий л давхаргын хүмүүс амьд явах зэрэг наад захын эрхээ эдлэхийг шаардаж жагссаар байна. Европын холбоо зохиомол асуудлыг дэвэргэхийн оронд өөрсдийнхөө хэрэгт анхаарсан нь дээр" гэжээ.
Хойд Солонгосын хүний эрхийн асуудлаарх тогтоолын төслийг энэ сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн Гуравдугаар хороо батлахаар төлөвлөж байгаа бөгөөд дараа нь эцэслэн батлуулахаар Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдаанд шилжүүлэх юм.
ЭХ СУРВАЛЖ: EURONEWS
Япон улс гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний агентлаг байгууллаа
Япон улс газар хөдлөлт, үер, галт уулын дэлбэрэлт зэрэг томоохон гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл хангах, хариу арга хэмжээ болон сэргээн босголтыг нэгдсэн удирдлагаар зохицуулах Үндэсний гамшгийн удирдлагын агентлаг байгууллаа. Тус агентлаг арваннэгдүгээр сарын 2-ноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 350 гаруй ажилтантай байна. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи агентлагийг удирдах бол Сэргээн босголтын сайд Гоши Хосоно өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах аж.
Шинэ агентлагийг байгуулах болсон гол шалтгаан нь Японд ирээдүйд тохиолдож болзошгүй хүчтэй газар хөдлөлт, цунами болон Фүжи уулын дэлбэрэлт зэрэг гамшгийн бэлтгэлийг сайжруулах явдал юм. Тус улс 2011 оны газар хөдлөлт, цунами, Фүкүшимагийн цөмийн ослын дараа гамшгийн үед олон яам, байгууллага тус тусдаа ажилладаг тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж үзжээ.
Агентлаг нь гамшгаас өмнөх бэлтгэл, гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээ, хохирсон иргэдэд тусламж хүргэх, гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн босгох ажлыг уялдуулна. Мөн орон нутгийн захиргаатай хамтран ажиллаж, нүүлгэн шилжүүлэх байрны нөхцөлийг сайжруулах, гамшгийн улмаас хүний амь нас хохирох эрсдэлийг бууруулахад анхаарах юм.
Японы эрх баригчид Нанкай тэвшийн бүсэд үүсэж болзошгүй хүчтэй газар хөдлөлт, Токио орчмын газар хөдлөлт, Фүжи уулын дэлбэрэлт зэрэг эрсдэлийг онцгойлон авч үзэж байна. Засгийн газрын тооцоогоор Нанкай тэвшийн хүчтэй газар хөдлөлт 298 мянга хүртэл хүний амь нас хохироох эрсдэлтэй. Харин Фүжи уул дэлбэрвэл 790 мянга орчим хүний амьдрал, орон байр өртөж болзошгүй гэж үзжээ.
Агентлаг байгуулагдсантай холбогдуулан иргэдийг гэрийнхээ газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг шалгах, тавилга хэрэгслээ бэхлэх, нүүлгэн шилжүүлэх байрны байршлыг мэдэх, дор хаяж гурав хоногийн ус, хүнсний нөөц бэлтгэхийг уриалсан байна.
Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна
Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе
Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа （1）
Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа （1）
Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог
“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо
Хуралд Хятад, Оросын холбогдох байгууллага, их дээд сургууль, соёл, аялал жуулчлалын холбоо, эмэгтэйчүүдийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийн нийт 500 орчим хүн оролцлоо.
Хятад, Оросын харилцаа өнөөгийн тогтворгүй ертөнцөд тогтвортой байдлын тулгын чулуу болсон гэж хуралд оролцогчид тэмдэглээд, хоёр тал улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, өндөр чанартай харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, хүмүүс хоорондын харилцааг идэвхжүүлэн, чансаатай олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэхээр дамжуулан Хятад, Оросын харилцааг илүү чансаатай хөгжилд хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Дурсгалын хурлаас гадна тухайн өдөр мөн Хятад, Оросын орон нутгийн найрсаг хамтын ажиллагааны гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг холбогдох арга хэмжээнүүд зохион байгууллаа.
Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай
Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө