Налайхын "Голомт" цогцолбор сургуульд хордож, ухаан алдсан сурагчдын цуснаас хар тугалга, хүнцэл илэрчээ

278

Энэ сарын 17-ны /2022.11.17/ өдрийн 19:00 цагийн үед Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургуулийн ахлах ангийн 19 сурагч ухаан алдаж, эмнэлэгт хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 
Тэгвэл сурагчдын биеийн байдал ямар байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад"Ухаан алдаж эмнэлгийн тусламж авсан сурагчдын 12 нь эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд гурав, ЭХЭМҮТ-д дөрвөн сурагч хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Сурагчид анх эмнэлэгт ирснээс хойш 72 цаг болсон учир өнөөдөр давтан шинжилгээ авч, хариуг нь харж байгаад эмнэлгээс гарах эсэхийг нь шийднэ" гэлээ.
Харин өөр эх сурвалжийн мэдээлснээс "ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн цуснаас хар тугалга, хүнцэл илэрсэн" гэсэн юм. 
Ташрамд өгүүлэхэд,Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний Аврах бригадын химийн бүлгийн алба хаагчид "Голомт" цогцолбор сургуулийн хичээлийн танхим, болон агуулахад хэмжилт хийхэд химийн бодис илрээгүй аж. Мөн урьдчилсан байдлаар сурагчид хоолны хордлогоос болж ухаан алдаагүй гэх дүгнэлт гараад байгаа юм байна. 
https://isee.mn/n/43272
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn