БНХАУ: Ковидын улмаас нэг сарын хугацаанд 60 мянган хүн нас барсан

164

Цар тахал эхэлснээс хойш гурван жил орчмын хугацаанд хатуу хөл хорион дунд амьдарсан БНХАУ иргэдийнхээ эсэргүүцэл, шаардлагын улмаас өнгөрсөн оны сүүлээр хатуу хязгаарлалтуудыг цуцалж эхлэн, 2023 оны нэгдүгээр сард хилээ нээсэн юм. 
 
Хатуу хязгаарлалтыг огцом сулруулснаар зорчих хөдөлгөөн сэргэж, БНХАУ даяар коронавирусийн халдварын дэгдэлт эрс нэмэгдсэн. Хятадын эрх баригчид коронавирусийн халдварын талаарх хоногийн мэдээллийг албан ёсоор өгөхөө больж, харин гадаадын судалгааны компаниуд Хятадад өдөрт л 5000 орчим хүн амиа алдаж байж болзошгүй гэж мэдээлж байв. 
 
Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын эрх баригчид коронавирусийн халдварын  улмаас нас барсан хүний тоог ердөө хэдэн арваар хэмжигдэнэ гэж мэдэгдэж байсан ч гадаадын судалгааны компаниудын таамаглаж байсанчлан нас баралт нэн өндөр байгааг анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. 
 
SCMP сонины мэдээлснээр, 2022 оны 12 дугаар сарын наймнаас 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Хятадад коронавирусийн улмаас 60 мянган хүн нас барсан гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ. 
 
Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, нийт нас баралтын 5,5 мянга нь амьсгалын дутмагшил, 54 мянга гаруй нь коронавирусийн халдвар авсны дараа хууч өвчин сэдэрсний улмаас нас барсан гэнэ. Нас барсан хүмүүсийн дундаж нас 80, 90 хувь нь 65-аас дээш насныхан байжээ. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546440
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn