Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын зургаан гишүүний нэрийг зарлалаа

329

АТГ-аас нүүрсний хэргийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
"Нүүрсний гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 байна. УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан" талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өглөө. 
  1. Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт
  2. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
  3. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
  4. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
  5. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
  6. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон, хохирол учруулсан зэрэг үндэслэлээр эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татагдсан байна хэмээн гишүүдийн нэрийг зарлалаа.
Дээрх мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр өгч байгааг тэрбээр тодотгов.
Нүүрсний гэх хэрэгт гурван байгууллагын мөрдөгчид ажиллаж байгаа. Нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn