Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
- “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх арга хэмжээний талаар,
- Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.