SocialPay болон QPay QR код харилцан уншигддаг боллоо
Голомт банк “KKТТ” ХХК хамтран нийт харилцагч, үйлчлүүлэгчдэдээ QR төлбөр тооцооны сүлжээг хамгийн өргөн хүрээнд, уян хатан хүргэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр байгууллагын QR төлбөр тооцоо нь Монгол Улсад хамгийн өргөн тархсан сүлжээ бөгөөд SocialPay QR болон QPay QR нь харилцан уншдаг болсноор дотоодын QR, аппликэйшн суурьтай төлбөр тооцооны 95 хувийг хамарч байгаа юм. Ийнхүү дээрх хамтын ажиллагаа нь Монгол Улсын төлбөр тооцооны цаашдын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, дараагийн түвшинд хүргэнэ гэдэгт хоёр байгууллагын зүгээс итгэл дүүрэн байна.
“ККТТ” ХХК-ийн QPay төлбөрийн нэгдсэн экосистем нь Монголын арилжааны бүх банкнуудад цахим төлбөр тооцоо, QR төлбөр тооцоо, олон улсын төлбөр тооцооны үйлчилгээнүүдийг үзүүлдэг бөгөөд нийт 180,000 гаруй бизнесийн болон төрийн байгууллагуудын төлбөр хүлээн авах сувгийг бий болгож, 2.8 сая хэрэглэгч төлбөр тооцоогоо хялбараар гүйцэтгэж үнэт цагаа хэмнэж байна.
Голомт банкны SocialPay дижитал хэтэвч банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч бөгөөд тус аппликэйшний 3.0 шинэ хувилбар нь Qpay QR кодыг уншихаас гадна Mobile NFC /зайнаас уншиж гүйлгээ хийх/, Лояалти сүлжээ, Виртуал зээлийн карт, олон улсын UPI NFC, UPI QR, WeChat QR ашиглан төлбөр тооцоо хийх, бүх төрлийн хэрэглээний төлбөр, хамтрагч байгууллагуудын олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах, хиймэл оюун ухааны шийдэл ашиглан дуу хоолойгоор гүйлгээ хийх, зурган данс таньж гүйлгээ хийх зэрэг Монгол Улсад анхдагч цоо шинэ боломжуудыг бүрдүүлэн “SocialPay – So Smart” уриатайгаар та бүхэнд хүрч байна. Түүнчлэн SocialPay хэтэвчийг Голомт банкны харилцагчид болон бусад банкны бүх харилцагч, иргэд хэрэглэх бүрэн боломжтой юм.
SocialPay фэйсбүүк хуудас: www.facebook.com/socialpaymongolia
SocialPay аппликэйшн татах:
- Android: https://bit.ly/3ZlsVBR
- IOS: https://apple.co/3r4LzS5