Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

224
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Засгийн газрын тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Экспорт 2023 оны эхний 11 сарын байдлаар 13.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Түүнчлэн нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 62.7 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 35 сая тонноор өслөө.

Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, 2023 оны эхний 11 сарын байдлаар 11.5 сая тонн нүүрс, 552 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг тус тус нээлттэй арилжаалаад байна.Улмаар, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2023 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 4,3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор өслөө.
Цаашид Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn