АН-ын бүлэг: Ковидын төсөв, ногоон автобусаар сонсгол хийхгүй бол Г.Занданшатар, Н.Энхболд нарыг Цэцэд өгнө

183

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар СЕХ-ны мэдээлэл сонсож, ногоон автобусны асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах тогтоолын төслийн талаар хэлэлцжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Ногоон автобусны асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж 25 гишүүн гарын үсэг зурсан ч хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна. Уг нь 19 гишүүн дэмжвэл хэлэлцэх асуудалд шууд оруулна гэж хуульд заасан байдаг. Эрх баригчид ковидын үеийн төсөв, ногоон автобусны асуудлыг аль нэг нам руу чихэх боломжгүй учраас сонсгол явуулахгүй байх хуулийн нугалаа гаргаж байна.

Өмнө нь Хөгжлийн банк, нүүрсний асуудлыг сөхөж бусад руу чихэх, улс төр хийх ажлыг л эрх баригчид хийлээ. Ирэх 7 хоногт чуулган завсарлахаас өмнө энэ хоёр асуудлыг заавал шийдэхийг АН-ын бүлэг шаардаж байна. Хэрвээ шийдэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар болон түр хороо байгуулах ёстой Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө.

УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль дээр 19-ээс дээш гишүүн дэмжсэн бол дараалал харгалзахгүйгээр нэн даруй шийдэж, түр хороог заавал байгуулах ёстой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn