Big Loyalty хөтөлбөрийн ялагч 1 өрөө байрны түлхүүрээ гардан авлаа

111

Голомт банкнаас зохион байгуулсан тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5500ш хамтрагч байгууллагуудын купон задарч, Changan CS55 автомашин болон 1 өрөө байрны 2 азтай харилцагчийг торуулсан юм. Харин сүүлийн супер шагнал буюу 1 өрөө байрны эзнийг 2024.01.05-ны өдөр тодруулж, ялагч болсон Д.Наранцэцэгт түлхүүрийг нь гардуулан өглөө.  
-Сайн байна уу? Та бидэнд өөрийгөө танилцуулаач? 
-Сайн байна уу? Намайг Даланбаяр овогтой Наранцэцэг гэдэг. Би Интермед эмнэлэгт сувилагч хийдэг. 
-Юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач? 
-Баярлалаа. Олон жил Голомт банкны харилцагч байсны үр дүнд ингээд 1 өрөө байрны азтан болсондоо маш их баяртай байна. Аз одоороо онцгойрч авсан энэ байраа үр хүүхдэдээ өвлүүлэн амьдрах бодолтой байгаа.  
-Big Loyalty хөтөлбөрийн талаар хэрхэн мэдсэн бэ? 
-Хамгийн анх ажлынхан маань Big Loyalty хөтөлбөрийн талаар надад хэлсэн. Оноогоо цуглуулаад 1 өрөө байрны шагналтай урамшууллын эрх авъя гээд бид нар он дуусахаас өмнө амжиж хамт олноороо оноогоо урамшууллын эрх болгосон.   
-Анх азтан болсноо яаж мэдсэн бэ?  
-Азтан шалгаруулдаг өдөр манай ажлын хүн над руу залгаад та 1 өрөө байрны ялагч болжээ гээд хэлсэн. Би Голомт банкны фэйсбүүк рүү орж, тохирлын шууд дамжуулалтыг нөхөж үзээд өөрийгөө азтан болсноо мэдсэн дээ.  
-Та ямар бүтээгдэхүүнээр Big Loyalty оноо цуглуулж, урамшууллын эрхээ авсан бэ? 
-Манай ажил цалингаа Голомт банкны дансаар хүлээж авдаг. Цалингийн орлого ороход Big Loyalty оноотой болсон байсан. 
-Та хэзээнээс Голомт банкны харилцагч болсон бэ? Голомт банкны өөр ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ?
-Би анх 2008 онд Голомт банкны харилцагч болж байлаа. Цалингийн данснаас гадна сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэж, “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т нэгдээд 5 жил болж байна. Зэс картыг мөн хэрэглэдэг. Ер нь итгэл даахуйц үйлчилгээтэй гэж боддог доо. 
-Big Loyalty хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцаач? 
-Энэ хөтөлбөрийн хүрээнд ийм олон харилцагчдыг баярлуулж, урамшуулж байгаад нь баяртай байна. Цаашдаа ч бас олон хүнийг шагнаж урамшуулах байх гэж бодож байна. Энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн Голомт банкны нийт хамт олондоо маш их баярлалаа.  
Ийнхүү Голомт банкнаас зохион байгуулдаг Big Loyalty хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, энэ удаа данс, карт, хадгаламж, зээл зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг авч буй 1 сая орчим харилцагчдын үнэнч хэрэглээг урамшуулж амжсан байна. Big Loyalty хөтөлбөр 2024 онд дахин хэрэгжих тул нийт харилцагч та бүхнийг үргэлжлүүлэн идэвхтэй оролцохыг хүсэж байна.  
Тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn