Америк дайныг ашиглан халаасаа дүүргэж байна гэжээ
Олон улсын хамтын нийгэмлэг геополитикийн зөрчилдөөнд санаа зовниж буй энэ үед АНУ 2023 оны төсөвтөө 238 тэрбум ам.доллорын үнэ бүхий зэвсгийг бусад улс орнуудад борлуулснаа мэдэгдэв. Энэхүү мэдээлэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн санаа зовоож буй юм. CGTN агентлагийн олон улсын сүлжээ ашиглагчдын дунд явуулсан санал асуулгаас үзэхэд, "Америк дэлхийн хэмжээнд хурцадмал байдал үүсгэж, дайныг ашиглан халаасаа дүүргэж байна" гэж санал асуулгад оролцогчдын 93.88 хувь нь үзжээ.
Аль нэг улс орон аюулгүй байдлаа баталгаажуулахдаа бусад орны аюулгүй байдлыг хохироохоор байж болохгүй, мөн цэргийн бүлэглэлийг бэхжүүлэн, өргөжүүлэх замаар бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй гэдгийг уг санал асуулгад оролцогчдын 90.31 хувь нь хүлээн зөвшөөрчээ. Мөн 89.2 хувь нь дайнд ялагч гэж байдаггүй, улс орнууд дайн үүсэхийг эсэргүүцэж, хориглох ёстой гэсэн байна.
Уг санал асуулгыг CGTN-ын англи, испани, франц, араб, орос хэлний платформууд дээр явуулсан бөгөөд 24 цагийн дотор 30 мянга 813 сүлжээ ашиглагч санал хураалтад оролцож, санал бодлоо илэрхийлжээ.