Г.Дамдинням: Сурагчдын амралттай холбоотой зохицуулалтыг Боловсролын багц хуультай уялдуулан хийх хэрэгтэй

198
Хичээл сургалтын үйл ажиллагааг хот суурин газарт хэвийн хуваариар явуулаад хөдөө орон нутагт нөхцөл байдалд зохицуулан өөрчлөх боломжийг Боловсролын шинэ хуульд зохицуулжээ.  Тиймээс УИХ-ын зарим гишүүн БШУ-ын сайд Л.Энх-Амгаланд энэ асуудлаар санал хүргүүлсэн байна.   УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ талаар өөрийн цахим хуудастаа" Боловсролын сайд сурагчдын амралттай холбоотой зохицуулалтын шийдвэрийг Боловсролын багц хуультай уялдуулан яаралтай гаргах хэрэгтэй байна.

Байгалийн давагдашгүй гамшиг, зудын улмаас хөдөө, орон нутагт хүн хүч асар их дутагдалтай байна. Хичээл сургуульд явах бага насны хүүхдээ нэг нь дагаад сум суурин бараадах эсвэл мал ахуй, амжиргааны эх үүсвэрээ хамгаалж мал дээрээ үлдэх гэсэн хэцүү нөхцөл малчдад маань тулж байна.Мөн ахлах ангийн хүүхдүүд ч эцэг эхдээ туслах зайлшгүй нөхцөл байдал үүссэн байна. Бидний хэдэн гишүүд ч 2023.12.08-нд хаваржилт хүндрэхээс өмнө бэлтгэл хангах зорилгоор БШУ-ны сайдад хүүхдийн сургуулийн амралтыг зохицуулах бэлтгэл хангах тухай бичгийг явуулж байлаа.  Иймд Засгийн газар дээрх мэдээлэлдээ үндэслээд  сурагчдын амралттай холбоотой зохицуулалтыг хийх хэрэгтэй" гэжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn