Д.Амарбаясгалан: Малгүй болсон малчдад 5-8 сая төгрөгийг урт хугацаатай, хүүгүй зээлнэ

264

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зургаан сая орчим мал хорогдсон байна. ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг дагаад олон малчин өрх малгүй болох эрсдэлтэй байна. 20 сая мал хорогдвол 20 мянга орчим малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэлтэй. Зарим нь бүр малгүй болох нөхцөл үүснэ. Тиймээс Засгийн газраас малжуулах хөтөлбөрийг хоёр хэлбэрээр хэрэгжүүлэхээр боллоо.
Нэгдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 107 тэрбум төгрөгийн хөрөнгөнөөс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийг урт хугацаатай, хүүгүй олгоно.
Хоёрдугаарт, бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд Мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Энэ бол нэг удаагийн шинжтэй хууль. Малчдын хоршоодыг зээлээр дэмжинэ. Мөн бэлчээрийн ургамал тариалахад нь дэмжлэг үзүүлнэ" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn