“Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аян эхэллээ

64



Францын нийслэл Парис нь тус улсын хамгийн их хүн амтай хот бөгөөд улс төр, эдийн засаг, соёлын төв хэмээн нэрлэж болохуйц нөлөө бүхий, түүхэн хотуудын нэг билээ. Парис хотод 1 жилд ойролцоогоор 16 сая гадны жуулчид ирдэг бөгөөд орон орны аялагчдын сонирхлыг татсан Эйфелийн цамхаг, Нотр-Дамын сүм, Луврын музей, Сена мөрөн зэрэг дэлхийн урлаг, бүтээн байгуулалт, түүх соёлын жишээ болсон алдартай газрууд цөөнгүй бий.

Голомт банкнаас үндэсний САНХҮҮГИЙН ДАРХЛААГ НЭМЭГДҮҮЛЖ, иргэдийн ХУРИМТЛУУЛАХ ЗУРШЛЫГ ДЭМЖИХ зорилгоор “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг зарлаж байна. Энэхүү аяны хүрээнд 2024.01.01-2024.04.15-ны хооронд 6 сар ба түүнээс дээш хугацаатай, төгрөгийн хадгаламж

  • Шинээр нээсэн
  • Орлого нэмсэн
  • Хугацаа сунгасан 100,000₮ бүрд 1 ширхэг сугалаа олгох болно.

Харин та өөрт үүссэн сугалаагаар Парис хот руу хосоороо аялах эрхтэй 5 ялагчийн нэг болох боломжтой.

Мөн аяны үргэлжлэх хугацаанд 2,000,000₮-өөс дээш дүнтэй, 12 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн харилцагчдад Si карт үнэ төлбөргүй захиалах эрхээр бэлэг барьж байна.

“Парист хүргэх хадгаламж” аянтай холбоотой бяцхан санамж:

  • Зөвхөн иргэдийн, төгрөгийн, хугацаатай хадгаламжид хамаарна.
  • Аяны туршид нэг харилцагчид дээд тал нь 1000 ширхэг сугалаа олгох боломжтой.
  • Хугацаатай хадгаламж хаагдсан тохиолдолд тус хадгаламжид олгосон сугалаа идэвхгүй болно.
  • Сугалаа үүсэх нөхцөл хангагдсан тохиолдолд сугалааны дугаар 2 өдрийн дараа үүснэ.
  • Харилцах, хугацаагүй хадгаламж, гадаад валютын хадгаламж, байгууллагын хадгаламж, тусгай хадгаламж болон хөрөнгө оруулалтын хадгаламж энэхүү аянд хамаарахгүй.

Харилцагч та өөрийн сугалааны тоо, сугалааны дугаар зэрэг мэдээллийг SocialPay аппликэйшн болон Loyalty.golomtbank.com вэбсайтаар хандан авах боломжтой.

Эрхэм харилцагч та хуримтлал үүсгэн өөрийн ирээдүйд хөрөнгө оруулахын зэрэгцээ Францын нийслэл Парис хотоор аялж, энэ зуныг дурсамж дүүрэн өнгөрөөх боломжоо битгий алдаарай.

“Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аянтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны лояалти шугам 7515-1111 дугаарт хандан авна уу.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn