Хэнтий, Дорнод чиглэлийн буюу Налайхын нутагт хөдөлгөөний ачаалал их байна

0

Орон нутгийн авто замын хөдөлгөөний ачааллын мэдээг Цагдаагийн байгууллагаас хүргэж байна. 19.30 цагийн байдлаар Төв аймгийн Лүн сум чиглэлийн авто замын ачаалал хэвийн болж, Хэнтий, Дорнод чиглэлийн буюу Налайхын нутагт хөдөлгөөний ачаалал их байна. 
  • Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Баянцогт, Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал их байна. Төв аймгийн Лүн сумын хөдөлгөөний ачаалал хэвийн болсон. 
  • Улаанбаатар-Хэнтий, Дорнод чиглэлийн авто зам буюу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал их байна. 
  • Улаанбаатар-Дундговь, Өмнөговь чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал хэвийн байна.
  • Одоогийн байдлаар Увс, Завхан, Говь-Алтай аймгуудад бага зэргийн бороо, Хөвсгөл аймагт ширүүн аадар бороо орж зогссон байна.
  • Мөн Хөвсгөл аймагт орсон аадар борооны улмаас Мөрөн сум Чулуутын ам гэх газар бага зэргийн үер буусан хэдий ч авто замын нөхцөл байдал хэвийн байдалд шилжсэн. 
  • Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам даваа байхгүй байна.
Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан аян замдаа аюулгүй зорчоорой. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn