Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх талаар иргэдээс дахин санал авч эхэллээ

78

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг зохион байгуулахаар болоод буй.
Санал асуулгыг есдүгээр сарын 2-8-ны хооронд https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар авсан ч 4,115 иргэн оролцжээ. Эдгээр иргэний дийлэнх нь 35-44 насныхан байв. Иймд өнөөдрөөс санал асуулгыг үргэлжлүүлэхээр болсон байна.
Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 600,000 орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог ч саналаа өгсөн иргэдийн тоо бага байгаа учраас санал асуулгыг нийгмийн сүлжээнд мөн явуулахаар болжээ.
Санал асуулга есдүгээр сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn