Вагон депогийн удирдах ажилтан хахууль авсан хэргийг Прокурорт хүргүүлжээ

98

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны есдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж,доогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа ажээ. 
Түүнчлэн эрүүгийн 947 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 920 хэрэг шалгагдаж байна.
Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн албан тушаалтан Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх, Баянгол дүүргийн ...-р сургуулийн удирдах албан тушаалтан Б нь төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэх, Ховд аймаг дахь нисэх буудлын удирдах албан тушаалтан Ж, Ч нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Зорчигчийн вагон депогийн удирдах албан тушаалтан З нь хахууль авсан гэх, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан Г нь хахууль авсан гэх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан тушаалтан Б, С, Т нар иргэдийн ачаа барааг хууль бусаар саатуулж, хясан боогдуулах замаар хахууль авсан байж болзошгүй гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. 
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn