Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очирыг шилжүүлэн авчирна

Интерполоор олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир нь Франц Улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан тул түүнийг шилжүүлэн авах ажиллагааг олон улсын гэрээ конвенцын дагуу явуулж байна гэж Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
- бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан,
- Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдон шалгагдаж,
- Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 17.8 дугаар зүйлийн 3.1 /Эд хөрөнгө устгах гэмтээх/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/ зааснаар яллагдагчаар татагдсан байхдаа буюу 2022 оны 7 дугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан хэргээр буруутгагдаж буй.