Хөдөлгөөн эхлэхдээ нэг настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

391
 
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.07.25-07.26-ны өдрүүдэд нийт 640 дуудлага мэдээлэл хүлээн авсан 303 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
          Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  4 хүний амь нас хохирсноос 1 нь хүүхэд байна. 
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 2
  • Мөргөлдөх хэлбэрээр - 5
  • Онхолдох хэлбэрээр – 2
  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр - 2 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.07.25-ны өдрийн 07 цагийн орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Хан хошуу” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож , зорчигч 25 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон.
2020.07.25-ны өдрийн 08 цагийн орчим Говь-Алтай Бигэр сум 4-р баг Хөх хонд гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй  О-гийн амь нас хохирсон.
2020.07.24-ний 21 цагийн орчим Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ 1 нас 4 сартай эрэгтэй, хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.
2020.07.26-ны 06 цагийн орчим Хөвсгөл аймаг Ханх сум 1-р баг “Сэвсүүл” гэх газарт шороон замд Toyota-Raun маркийн автомашин жолооч, явган зорчигч 56 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироосон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54  жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.
Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn