Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

38

Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The Banker сэтгүүлээс Голомт банкийг 2024 оны Монгол Улсын Шилдэг банкаар өргөмжиллөө. Ийнхүү Голомт банк Bank of The Year Awards-г 9 дэх удаагаа хүртээд байна.
The Financial Times сонины салбар The Banker сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд “Bank of The Year Awards”-ыг жил бүр олон улсын банкнуудын төлөөллүүдийг оролцуулан шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк 1995 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
2024 онд Голомт банкны тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтээр манлайлан ажиллаж буйг үнэлэн “Онцлох ТоС Банк”-аар тодруулсан бол Capital Finance International (CFI) олон улсын медиа байгууллагаас 2024 оны “Монгол Улсын Шилдэг Банк” болон Global Finance сэтгүүлээс 2024 оны “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар тус тус шалгарууллаа
Түүнчлэн бид 2012 оноос хойш тасраад байсан Монголын арилжааны банкуудын олон улсын зах зээл дэх санхүүжилт татах үйл ажиллагааг идэвхжүүлж, олон улсын зах зээлд Засгийн Газрын баталгаагүй 300 сая ам.долларын бонд гаргасан нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөө үзүүлснээс гадна олон улсад Монголын эдийн засаг, бизнесийн орчныг эергээр харах чухал ач холбогдолтой алхам болсон юм.
Үүгээр зогсохгүй бид хөнгөлөлттэй, тогтвортой, ногоон зээлийн бүтээгдэхүүн зэрэг зургаан төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгож буй. Түүнчлэн эрчим хүч хэмнэсэн бүтээн байгуулалтын төслүүдэд нийт 42 тэрбум төгрөг буюу 12.3 сая ам.долларын ногоон зээлийн хөрөнгө оруулалтыг олгосон бөгөөд бид 2030 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон болон тогтвортой зээлээх бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn