Ж.Чинбүрэн: Монголчуудыг хороо гэдэг даалгавар авсан юм уу, дэндэж байна
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаар бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссоны дараа гишүүд асуулт тавьж хариулт авлаа.
Түүхий нүүрс түлснээс ялгарч байгаа ди митиль сульфат дөрвөн элэгний хавдартай хүн тутмын нэгнийх нь шалтгаан болоод батлагдчихаад байна.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 19-ний 08.00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон 1988 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 38 тохиолдол нь нас баралт. Цаг гаруйн өмнө 39 дахь нас баралтын тохиолдол бүртгэгдээд цагдаагийн байгууллагад мэдээллээ шилжүүлсэн байна.
Сүүлийн 10 жилийн байдлаар нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг авч үзэхэд амьсгалын замд сөргөөр нөлөөлж байгаа гэдэг олон улсын мэдээлэл байдаг учраас харьцуулз үзэх юм бол шинээр бүртгэгдсэн уушигны хорт хавдар 2014 онд 140 тохиолдол байсан бол 2023 онд 208 тохиолдол тэгэхдээ дундаа 2008, 2020 онд 189, 191 гэсэн байдлаар огцом биш ч өсөлт явагдаж байна.
350 тэрбум төгрөгийг шахмал түлшний санхүүжилтэд олгож байгааг хийн түлш хэрэглэвэл хийн түлш хэрэглэгчдэд олгох замаар богино хугацаанд шийдвэрлэх шийдлийг оруулж ирж байгаа юм.
Олон улсын жишгээр авч үзвэл ОХУ-аас өвлийн улиралдаа шингэргүүлсэн хийг 680 ам.доллараар зундаа 420 ам.доллараар худалдаж авдаг.
Шахмал түлшний чийг 6 хувиас ихгүй гэж заадаг. Үйлдвэрээс гарч байгаа шахмал түлш стандартын шаардлага бүрэн хангаж гарч байгаа.