Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа
Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилгоор Global Gender Smart Fund байгууллагаас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа. Тус санхүүжилт нь Голомт банкны хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийн шинэ санаачилга, инновацыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн салбарт жендерийн тэгш байдлыг хангахад чухал алхам боллоо.