ЭМЯ: Бага насны хүүхдүүдийн дунд адиновирусын халдвар нэмэгдсэн

402


Б.ДОЛЖИНЖАВ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр /2020.08.02/ 429 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Манай улсад коронавируст халдварын 293 тохиолдол бүртгэгдсэнээс 230 нь эдгэрч, ХӨСҮТ-д 63 хүн эмчлүүлж байна. Эдгэрээд гарсан 230 иргэнээс 17 хүн сувилалд, 47 хүн гэрийн ажиглалтад байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд томуу төст  өвчлөл 0.8 хувиар нэмэгдсэн байна. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад есдүгээр сарын сүүлээс эхлээд тавдугаар сарын дунд хүртэл улирлын томуугийн дэгдэлт гардаг. Энэ жил томуугийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхээр нэмэлт санхүүжилт авахаар ярилцаж байна. Бага насны хүүхдүүдийн дунд адиновирусын халдвар бага зэрэг нэмэгдсэн. Энэ вирусын халдвар авсан үед тууралт гарах, зарим үед суулгах шинж тэмдэг илэрдэг” гэж ярилаа. Дэлхийд 17.9 сая хүн халдвар авч, 689 мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагт  АНУ-д 54000, Энэтхэгт 52000, Бразилд 25000 хүн шинээр халдвар авснаар халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn