Хятад ажилчдын дурсгалын цогцолборыг Налайхад барина

Өдгөөгөөс 70 жилийн тэртээ буюу 1955 оны тавдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад туслахаар Хятадын тусламжийн ажилчдын анхны ээлж Улаанбаатарт иржээ. Түүнээс хойш Хятадын 30 мянга гаруй хятад ажилчин, ажилтан манай улсад ирж, Монголын 18 аймагт бүтээн байгуулалт дээр ажиллан Улсын их дэлгүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн, Спортын ордон, Энхтайвны гүүр, Налайхын авто зам зэрэг 850 гаруй төслийг босгожээ. Тэд дунджаар 20 гаруй настай цэл залуухан хүмүүс байж. Тэдгээр хятад ажилчнаас 120 гаруй хүн энд бие баржээ.


