Балба Улс анхны эмэгтэй ерөнхий сайдаа томиллоо

21

Балба улсад төрийн амьдралд түүхэн үйл явдал тохиолоо. Тодруулбал тус улсын Ерөнхийлөгч Рам Чандра Пауделын шийдвэрээр Дээд шүүхийн хуучин тэргүүн шүүгч Сушила Карки Непалын түр орлох Ерөнхий сайдаар томилогджээ. Ингэснээр тэрээр Непалын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байна.
Сушила Карки нь шударга ёсны хатуу байр суурь баримталдгаараа, авлигатай тэмцэх эрмэлзэлтэйгээрээ танигдсан нэгэн. Түүний томилгоо нь сүүлийн өдрүүдэд улс даяар өрнөсөн залуусын эсэргүүцэл, хүчирхийлэл дагуулсан жагсаалын дараа гарч буй шийдвэр юм.
Өмнөх Ерөнхий сайд К.П.Шарма Оли олон нийтийн шахалт, Gen Z үеийнхний тэмцэл, сошиал медиа хязгаарлалтын асуудлаас болж огцорсон билээ.
Ерөнхийлөгч Паудел парламентыг тарааж, 2026 оны гуравдугаар сард багтаан шинэ сонгууль зохион байгуулах шийдвэр гаргасан. Харин сонгууль хүртэл Сушила Карки түр Засгийн газрыг удирдах юм.
Шинэ Ерөнхий сайдын томилгоо нь улс төрийн тогтворгүй байдалтай байгаа Непалын ардчилалд шинэ эрч хүч өгч, эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Эх сурвалж: ABC news
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn