Хүүхдийнхээ бие даах гэсэн хүслийг хүндэтгээрэй
10-13 насны хүүхдийг амьдралд алхам алхмаар бэлтгэхэд анхаараарай. Тухайлбал, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх нь бие даасан байдлыг хөгжүүлэхэд тустай дараах зөвлөгөөг хүргэж байна.
Зөв бурууг ялгах чадвараа хөгжүүлэхэд нь туслаарай.
– Эрсдэлтэй, аюултай үйлдлийн талаар тухайлбал, тамхи татах, архи уух, мансууруулах бодис хэрэглэхээс яагаад зайлсхийх хэрэгтэйг тайлбарла;
– Өөрийн эрхэмлэдэг, үнэлдэг зүйлсийн тухай ярилцан мөн түүнийхийг сонс
– Бэлгийн хөгжлийн үед хүүхдийн бие махбод болон сэтгэл санаанд гарч болох өөрчлөлтүүдийн талаар ярилцах, зөвлөх
– Үеийн нөхдийн зүгээс ямар дарамт шахалт үзүүлж болох тухай, ийм тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах, хэнд хэрхэн хандах, уг дарамт шахалтыг зайлуулах, түүнд тохирсон арга замыг олоход нь тусал
Хариуцлагатай, аливаа зүйлд чадварлаг байх чанарыг нь хөгжүүлээрэй.
– Гэр бүлдээ ажил үүргийн хуваарийг бий болгон, хүүхдэд өөрт нь тохирсон ажлыг даалган өгч зөвлөн тусалж гүйцэтгүүлэхийг эрхэмлээрэй.
– Өрхийн төсвийн зохистой зарцуулалт ба хуримтлалд сургах, үүний тулд гэр бүлийн төсвийн төлөвлөгөөг хүүхэдтэйгээ ярилцан ойлгуулж байгаарай
Бусад хүнийг ойлгож, хүндэтгэн харилцахад сургаарай.
– Хүмүүст хэрэгтэй үед нь туслахыг дэмж
– Бусад хүн эелдэг бус байх тохиолдолд юу хийх хэрэгтэй талаар ярилцан зөвлөлд
Ирээдүйнхээ талаар бодоход нь түүнд туслаарай.
– Өөрийн гэсэн зорилгоо тодорхойлоход нь хүүхдэдээ тусал.
– Өсөж том болсон хойно хэрэг болох мэдлэг чадварын талаар ярилц.
– Ирээдүйн амьдралын тухай хүсэл мөрөөдөл, зорилго чиглэлтэй болохыг нь дэмж.
– Тавьсан зорилгодоо хүрэх арга замаа олоход нь зөвлөн туслаарай
Эцэг эхчүүд дээрх зүйлийг хийж чадсанаараа хүүхдээ аливаа зүйлд итгэлтэй, өөдрөг үзэлтэй, бие даасан хүн болон төлөвшихөд нь туслах болно.
Эх сурвалж: Хүүхдийг ивээх сан