Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна

0
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” - Disaster resilient infrastructure” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг оролцож, хэлсэн үгэндээ “НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл(CDRI)-ийг байгуулсан. Эвслийн гишүүнээр 47 орон нэгдсэн байдаг ба анхлан элссэн 6 орны нэг нь Монгол Улс юм. Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвслийн зорилго нь “Ирээдүйн гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг байгуулахад системтэйгээр дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан байх” гэж тодорхойлсон байдаг. Тиймээ гамшигт тэсвэртэй дэд бүтцийг барьж байгуулах, хадгалах, эрсдэлийг дорвитой бууруулах чиглэлээр гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлагаа солилцон, цаашид тулгамдаж буй асуудлыг шийдэх чиглэлд шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой, үнэтэй санал зөвлөмж өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Олон улсын хуралд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, ОХУ, БНКС, БНПС, Итали, Япон зэрэг гадаадын улс орнууд, Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, судлаачид оролцож байна. Мөн УИХ-ын гишүүн, хот төлөвлөгч PhD, архитектор Г. Лувсанжамц зочин илтгэгчээр оролцож, “Гамшиг, онцгой байдал бол зайлсхийх боломжгүй зүйл” сэдвээр илтгэл танилцууллаа.
Хурлын эхний шатанд 49 илтгэл, өгүүлэл ирүүлснээс гамшиг судлал, аюулгүй байдал, хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн чиглэлийн эрдэмтдийн баг шүүн хэлэлцэж, 17 үндсэн илтгэл, 1 зочин илтгэл, 9 ханын илтгэлийг шалгаруулсан бөгөөд шилдэг илтгэлүүдийг энэхүү хурлаар хэлэлцүүлж байгаа юм.
Хурлыг зохион байгуулснаар байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн дэд бүтцэд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх арга замын талаар харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж, талуудын хамтын ажиллагаа сайжрах боломж бүрдэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn