"Peaky Blinders" шиг хувцасласан 4 залууг Талибан зэмлэжээ

14

"Peaky Blinders" олон ангит киноны дүрүүдийг дуурайн хувцасласан дөрвөн залууд Талибан анхааруулга өгчээ. Тодруулбал, цахим сүлжээнд нийтлэгдсэн видео бичлэгт дөрвөн афган залуу тус киноны гол дүр болох Шелбигийн бүлэглэлийн дүр шиг хар костюм, пальто, хавтгай малгай өмссөн байв.
Хэдийгээр тухайн залуус ямар нэгэн хэрэг үйлдээгүй ч Талибан бүлэглэл тэднийг Афганистан болон Исламын үнэт зүйлстэй  зөрчилдсөн хувцас өмссөн гэж буруутгажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, видео бичлэгээ цахим сүлжээнд нийтэлсэн дөрвөн залуу нь баруун Херат мужийн Жебраел хотын оршин суугчид аж. Талибан дэглэмийн Буяныг түгээх, ёс бус явдлаас урьдчилан сэргийлэх яамны хэвлэлийн төлөөлөгч Сайфул Ислам Хайбер энэ хэргийн талаар тайлбарлахдаа, "Барууны загвартай хувцас өмссөн дөрвөн залуу Херат хотод дэлгэцийн соёлыг сурталчилж, кино жүжигчдийг дуурайж байгаад баригдсан.
Улмаар тэднийг шинэчлэлийн хөтөлбөрт хамруулах болсон" гэж мэдэгджээ.
Мөн "Бурханд талархъя, мусульман болон афганчууд бид өөрсдийн гэсэн шашин шүтлэг, соёл, үнэт зүйлстэй. Бид энэ улсыг муу зүйлсийг сурталчилгаанд автуулахгүй байхад асар их золиос гаргасан бөгөөд одоо үүнийг хамгаалж байна" гэжээ. Тэрбээр дараа нь тухайн дөрвөн залууг баривчлаагүй болохыг дурдаж, зөвхөн дуудаж уулзан, зөвлөгөө өгснийхөө дараа сулласан гэж онцлон тэмдэглэжээ.  Төрөлх хотынхоо гудамжаар киноны дүр мэт хувцаслан алхаж буй дөрвөн залуугийн бичлэг "TikTok" дээр сая гаруй үзэлтэй болжээ. Тэдний нэг нь Силлиан Мерфигийн тоглосон гол дүр болох Томас Шелбигийн нэрээр цахим хаяг нээж, видео бичлэгээ хуваалцсан байжээ.
ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn