Бүрэн эрх гэх халхавчинд нуугдсан гишүүдийн нэг Ц.Мөнхбат

5

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түү­­­­­­хэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2024-2028 оны парламентад төдийлөн сайтар танигдаж ча­даагүй яваа гишүүдийн нэг бол Цагаанхүүгийн Мөнх­бат. Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард дэд сайд хэмээх албан тушаалтнуудыг томилсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Г.Зан­дан­ша­тарын тэргүүлсэн Зас­гийн газрыг огц­руулах ёстой гэ­сэн байр суурийг илэр­хийлсэн УИХ дахь АН-ын бүлгийн хурлын шийдвэрийг хэвлэлийнхэнд мэдэгдэж, нүүр царай­гаа олон ний­тэд ха­руул­сан гэ­хэд хилсдэхгүй. Үүнээс өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн байр сууриа илэрхийлж байгаагүй гэлтэй.
Дундговийн уугуул, аймгийн төв Сайн­­ цагаан сумын II арван жилийн дунд сур­­ гуу­лийг 1997 онд төгсөж, ШУТИС-ийн Ком­пь­ю­терын техник, менеж­мен­тийн сур­­ гуульд суралцан программ хан­гам­жийн ин­­ же­нер мэргэжил эзэмшсэн юм байна. Гэхдээ сургууль төгссөн оноо андуурсан уу, эсвэл үнэхээр төгсөж чадалгүй олон жил бол­сон уу, парламентын төдийгүй уу­гуул нутгийнх нь ИТХ-ын ал­бан ёсны цахим хуудаснуудад 2010 онд дээд мэргэжил эзэмш­сэн талаар бичжээ. Үүнээс хойш най­ман жилийн дараа Удирдлагын академийг дүүргэсэн аж.
2001 онд “Ньюфийл” гэх компанийн инженерээр ажлын га­раа­гаа эхэлж, хоёр жилийн дараа КЭСПА ХХК-ийн захир­­ лаар ажиллах болсон байна. 2007 онд электрон тоног төхөөрөм­жийн угсралт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажилла­­ гаа явуул­даг “Сатилайтповер” гэх компаниа байгуулж, 2012 онд Ба­рилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөр томилогдох хүртлээ удирджээ. Уг албан тушаалыг хоёр жил хашсаны дараа хувийнхаа эл аж ахуйн нэгжийн зөвлөх гэх албыг эрхлэн гурван оныг үдсэн байна. Сайдын зөвлөхөөр ажиллаж бай­хад нь 2014 онд Тэргүүний барилгачин цол тэмдгээр шагна­сан байдаг. 2017 оноос тэрбээр УИХ-ын гишүүний бие төлөө­лөгч болсны зэрэгцээ Дундговь аймгийн АН-ын даргаар ажил­лаж эхэлж. Улмаар 2020 онд тус аймгийн Засаг дарга болж, дөрвөн жилийн дараа 2024 оны сонгуулиар Говьсүмбэр, Дор­но­­ говь, Дундговь, Өмнөговь аймгийн иргэдийг төлөөлөн хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон юм.
Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа цөөнгүй зүйл хийсэн гэж нутгийнх нь дүгнэдэг. Тухайлбал, гэмт хэрэг, зөрч­лөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд чамгүй анхаарч, орон нут­­ гаа хяналтын камертай болгох, түүний удирдлагын төвийг бай­­ гуу­лахад Засаг даргын хувиар багагүй дэмжлэг үзүүлсэн аж.
Саар зүйлд ч нэр холбогдож, АТГ, шүүх, прокурорын бай­­ гуул­лагаар “үйлчлүүлсэн” ч хэргийг нь эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Дундговийн шүүхийнхэн Засаг дарга асан, төрийн түшээгийнхээ холбогдсон хэргийг үл ялих шалт­­ гаа­наар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хянал­тад буцаачихсан. Түүнээс хойш хэрэг нь хэрхэж байгаа нь тодор­­ хойгүй, бүрэн эрх гэх халхавч дор УИХ-ын гишүүдийн хэрэг “мар­тагддаг” жишгийн дагуу түдгэлзүүлчхээд буй биз.
Ц.Мөнхбатыг Засаг даргаар ажиллаж байхдаа албан ту­­ шаалаа урвуулан “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэмээн буруутгасан юм. Тэрбээр 2021 оны дө­рөвдүгээр сарын 5-нд А/129 дугаартай захирамж гар­гаж, Сайнцагаан сумын төвийн VII багийн нутаг, тус аймаг дахь Цаг­даагийн газрын дэргэд дээрх аж ахуйн нэгжид худал­даа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулал­таар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гарга­сан байдаг. “Супрема бүтик лоджес” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар өнөөгийн УИХ-ын гишүүн Ө.Ши­жир (тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын дарга байсан) 2021 онд бүртгүүлсэн гэдэг. “Супрема бүтик лод­жес” ХХК-д “Баянгол зочид буудал” ХК-иас тодорхой хэмжээ­ний хөрөнгө оруулж байсан баримт нь ч бий.
2024 оны орон нутгийн сонгуулийн дараа Засаг даргаар сонгогдсон С.Мөнхчулуун олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбаттай маргаан өрнүүлэхдээ “Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон, хууль тогтоогч атлаа хууль тог­тоомж, төрийн ажлын ямар ч ойлголтгүй яаж дөрвөн жил Засаг барьсан юм бэ. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрдээ унаад явах юм. Ийм хүнээр Засаг дарга хийлгээд, аймгаа удир­дуулахаар яаж хөгжих билээ дээ. Дөнгөж сая аудитаар ил­рүүл­сэн зөрчлийг нуун дарагдуулсангүй гэж Аудитын газрын даргыг дарамталсан пост оруулсан харагдлаа.
Женкод хүний нөөц байхгүй хулгайчийн нөөц л байгаа гэдэг шиг үнэхээр чадавхгүй, чадваргүй баг хамт олонтой юм байна. Тендерийн хулгай, авлига ашиг сонирхлын зөрчил, газ­рын наймаа, түгээмэл тархацтай нэрээр алт, зэс, жоншны дав­хардуулан олгосон талбай гэх мэдээллүүдийг нэг бүрч­лэн хуулийн байгууллагаар шалгуулах болно гэдгээ албан ёсоор мэ­дэгдье” хэмээн бичсэн байв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ги­­ шүүн гэж “цээжээ дэлддэг” Ц.Мөнхбатыг Ерөнхийлөгч асан Х.Бат­тулгын фракцынхантай “дөрөө харшуулдаг”, тэд­ний тө­­ лөөллийн хүн гэдгийг батлах мэт. Төрийн түшээ болсноосоо хойш Ц.Мөнхбатын санаачилсан, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх нээлттэй мэдээлэл хараахан алга.

https://www.unuudur.mn/a/280106
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn