Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

3
Хятадын тавдугаар сарын амралтаар маш олон гадаадын жуулчид Хятад ирж жуулчиллаа. Шечэн сүлжээнд нийтэлснээр, тавдугаар сарын амралтаар Орос, Япон, Өмнөд Солонгос, Малайз, АНУ, Тайланд, Сингапур, Их Британи, Канад, Франц зэрэг улсын жуулчид Хятадад олширч, үүнд Оросын жуулчдын давхардсан тоо өмнөх оны мөн үеэс 120.1 хувиар нэмэгджээ. Хятад, Оросын хооронд визгүй зорчих бодлогын үргэлжилсэн нөлөө болон Хятадын тавдугаар сарын амралт нь Оросын амралтын өдрүүдтэй давхардсанаар Оросын жуулчдын Хятад руу аялах хүслийг бадраасан байна. Оросын жуулчдын Хятадад очих газрын сонголт хил хязгаараас эх газрын бүс нутаг руу тэлэх хандлагатай бөгөөд Чунцин, Жанжиажөү, Чэнду хотууд мэдэгдэхүйц өсөлттэй боллоо.Tongcheng Travel-ийн харьяа олон улсын аялал жуулчлалын платформ болох HopeGoo-ийн мэдээллээс харахад, тавдугаар сарын амралтын үеэр Хонконгоор дамжин Санья, Чэнду, Чанша, Ухань, Шиань болон бусад газруудаар аялах гадаадын жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Ялангуяа, Санья хотод Оросын жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Шанхай, Бээжин, Гуанжөү, Шэньжэнь, Чэнду, Чунцин, Шямэнь, Ханжөү, Кунмин, Чиндао хотууд нь хавар зууны улирлын үеэр жуулчдын таашаадаг хотууд юм. Олон улсын нислэгийн давтамж нэмэгдэж, визгүй зорчих бодлогыг өргөжүүлсний үр дүнд өнгөрсний таашаал бага газруудыг жуулчдын анхаарлын төвд оруулсан. Жанжиажөү нь 20 алдартай хотын дундаас хамгийн өндөр өсөлттэй байсан бөгөөд зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 80.3 хувиар өссөн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn