Хойд Солонгос: Европын холбооныхон өөрсдийгөө л хичээ

8

Европын холбоо Хойд Солонгос дахь хүний эрхийн зөрчлийн асуудлаар НҮБ-д тогтоолын төсөл боловсруулсан. Хариуд нь Хойд Солонгос улс Европын холбоог өөрсдийнхөө асуудалд л анхаар гэж мэдэгдэв.
НҮБ болон бусад шүүмжлэгчид Хойд Солонгосыг хорих лагерь ажиллуулдаг, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон мэдээлэл авах боломжийг хатуу хязгаарладаг зэргээр олон жилийн турш шүүмжилсээр ирсэн. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблей 2005 оноос хойш жил бүр Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаасан тогтоол баталж иржээ.
Үнэхээр ч тус улсын эрүүгийн шүүхийн тогтолцооны талаар мэдээлэл хомс байдаг.
Хойд Солонгос дээрх асуудлаарх албан мэдэгдэлдээ "Европын Холбоо БНАСАУ-ын хүний эрхийн бодлого, нөхцөл байдлыг илтээр гуйвуулсан тогтоолын төслөө дахин өргөн барилаа. Энэ алхам бол жүжиг. Улс төрийн зорилготой өдөөн хатгалга. Хүний эрх гэдэг зүйл ямар ч тохиолдолд Өрнөдийнхний дангаараа эзэмших зүйл биш. Европын холбооны төв байр байрладаг Брюссель хотоос эхлээд Парис зэрэг Европын хотуудын гудамжаар нийгмийн бүхий л давхаргын хүмүүс амьд явах зэрэг наад захын эрхээ эдлэхийг шаардаж жагссаар байна. Европын холбоо зохиомол асуудлыг дэвэргэхийн оронд өөрсдийнхөө хэрэгт анхаарсан нь дээр" гэжээ.
Хойд Солонгосын хүний эрхийн асуудлаарх тогтоолын төслийг энэ сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн Гуравдугаар хороо батлахаар төлөвлөж байгаа бөгөөд дараа нь эцэслэн батлуулахаар Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдаанд шилжүүлэх юм.
ЭХ СУРВАЛЖ: EURONEWS
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn