Галлагаатай айл өрхүүдийн янданг дуудлагаар хөөлж, битүүмжлэлийг шалгаж эхэлсэн

262
 
Өвөлдөө эртнээс бэлдэх, ард иргэдээ болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар эхлүүлсэн. Энэхүү ажлын үргэлжлэл болгож амралтын энэ өдөр БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга болон бусад албаны хүмүүс яндан хөөлөх үйл ажиллагааг газар дээрх нь хэрхэн хийж байгаатай танилцлаа.
Эхний айл нь Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Б.Энхбаатарынх байсан юм. Эднийх 10 жил ашигласан ханан пийшингээ 2 жилийн өмнө өөрсдөө хөөлжээ. Өнгөрсөн оны өвөл нэг удаа буудаж, хааяа нэг утаа гардаг талаар хэлсэн юм. Мөн энэ удаа мэргэжлийн хүмүүсээр хөөлүүлж, зөвлөгөө мэдээлэл авсандаа их баяртай байна. Өвөлдөө айлтгүй, сэтгэл амар өвөлжихөөр боллоо. Энэ аяныг өрнүүлж байгаа бүх хүнд талархаж байгаагаа хэлмээр байна гэсэн юм.
“Таван толгой түлш” компани өнгөрсөн оны 9 сараас эхлэн галлагаатай айл өрхүүдийн янданг дуудлагаар хөөлж, битүүмжлэлийг шалгаж эхэлсэн. Өнгөрсөн онд ойролцоогоор 3000 айлд үзлэг хийж, мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn