Шахмал түлшийг 14 хоногийн нөөцөөр олгож эхэлнэ гэв

7

Ирэх сараас эхлэн айл, өрхөд олгодог шахмал түлшийг 14 хоногийн нөөцөөр олгож эхэлнэ.
"Шахмал түлшний хүртээмж муу, ид өвлийн хүйтэнд долоо хоногт долоон шуудай нүүрс хүрэлцдэггүй" гэх гомдлыг холбогдох хүмүүст иргэдээс их ирэх болжээ. Тэгвэл ирэх арванхоёрдугаар сараас эхлэн айл өрхөд олгодог хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг судалж буй гэдгийг онцлов.
Энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн "Өнөөдрийн байдлаар нэг өрхөд долоо хоногт долоон шуудай түлш өгч байгаа. Гэтэл иргэдийн зүгээс, айл өрхүүдэд өгч байгаа түлшнийхээ тоог нэмэгдүүлэх буюу долоо хоногт 10 шуудай түлш өгч байх саналыг гаргаж байна. Тэгэхээр айл, өрхүүдэд олгож байгаа нэг өдрийн нэг шуудай түлш гэсэн хэмжээг өөрчлөх боломжгүй байна.
Учир нь импорт болон өөрсдийн үйлдвэрээр дамжуулан 427 мянган шахмал түлшийг 172 мянган өрхөд нийлүүлнэ гэж төлөвлөсөн. Гэтэл айл өрх маань 10 мянган өрхөөр нэмэгдсэн. Тиймээс хүртээмжийг тэнцвэржүүлэхийн өрхүүдэд олгож байгаа шахмал түлшний тоог нэмэгдүүлэх боломжгүй.
Харин одоо олгож байгаа нэг удаа олгохдоо долоо хоногоор тооцож долоон шуудай түлш олгож байгааг өөрчилж 14 хоногоор тооцож нэг удаад 14 шуудай түлш өгөх боломжийг судалж байна" хэмээн ярилаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn