Ж.Мягмар: Улсын хэмжээнд 1475 цэцэрлэгт 500 сая төгрөгөөр ариутгал хийлгэсэн

504


ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр БШУЯ-ны СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.  Тэрбээр "Улс даяар өчигдөр хичээлийн шинэ жилээ эхэлж, улсын хэмжээнд 1475 цэцэрлэгт 199 мянга гаруй хүүхэд хамрагдлаа.  Бид хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд суралцуулах бэлтгэл ажлыг сүүлийн нэг сар гаруйн хугацаанд тасралтгүй хийсэн.  Цэцэрлэгийн удирдлагууд, багш нар, эцэг, эхчүүд БШУ-ны сайдын баталсан журмыг ягштал мөрдөж, хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 
Цэцэрлэгийн үүдээр ороход л ямар байгаа нь мэдэгдэж буй байх. Эцэг, эхчүүд ч харсан болов уу. Хүүхдүүдийн халууныг хэмжээд, амны хаалтыг нь зүүлгээд оруулж байгаа. Анги танхимын тэмдэг, тэмдэглэгээг нарийн хийсэн, хоорондын зайг бариулж байна. Хүүхэд хүргэж өгөх, тарахад нь авах дүрэм, журмыг ч маш сайн хэрэгжүүлж байгаа. Эцэг, эхчүүд цаашид ч тасралтгүйгээр үүрэг, хариуцлагаа биелүүлж чадвал бид хүүхдүүдээ ханиад, томуугаас сэргийлж, цэцэрлэгийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулах боломж бүрдэнэ. 
Улсын хэмжээнд 1475 цэцэрлэгт 500 сая төгрөгөөр ариутгал хийлгэсэн. Таны хүүхэд цэцэрлэгт ороход, орчны талаасаа аюулгүй байх боломжийг бүрдүүлсэн. Бүх багш нар халдварт өвчний шинжилгээнд хамрагдсан. Хүүхдүүдийн дунд ханиад, томуу бага байвал цэцэрлэгийн үйл ажиллагаа тасралтгүй явах боломж бүрдсэн гэдгийг хэлье" хэмээлээ. скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn