Туул голд живсэн 11 настай хүүгийн эрэл үргэлжилж байна

483
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад 11 настай хүү Т Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт ирснээр онцгойгийнхон 14-24-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул наймдугаар сарын 19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өчигдрийн /2020.09.06/ байдлаар 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэл үргэлжилж байна.

Мөн тус дүүргийн 6 дугаар хороо, "Тэнгэрийн энерги" бясалгалын төвөөс долдугаар сарын 31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 25 настай, эмэгтэй О сураггүй болсон. Маргааш өглөө нь энэ талаар дуудлага авсан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид мөн өчигдрийн /2020.09.06/ байдлаар 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn