Намрын "Найр тараах" налайхын зам

401


Өнгөрсөн жилийн өдийд улаан шороогоороо эргэж байсан УлаанбаатарНалайх чиглэлийн авто замын засвар 2019 оны арваннэгдүгээр сард арайхийн дуусаж, иргэдийн нурууг амрааж байв. Саадгүй, сайхан зам болсныг нь олон магтаж, тав, зургаан цаг гэлдэрч явсаар хүрэх газраа хүрдэг байсан Налайхынхан хорь, гучхан минутанд сүнгэнээд харьчихдаг болсон. Энэ бол яах аргагүй Налайх, Улаанбаатарыг холбосон гоё замын ач. Гэвч загасны мах заагтай гэгчээр бүтээн байгуулалт болсныг өнөөдөр ч харж болно.
Сүржин нээж, даржин эхэлсэн энэхүү авто зам өдгөө нэвтрэх хэсэг нь ашиглалтад орсон ч зураг төсөл дэх эх хувилбараасаа тэс өөр болчихов. Манайханд барьсан ажлаа чанартай, бүрэн гүйцэтгэлтэй дуусгачих хэмжээний сэтгэл ямархан дутдаг болохыг энэ замын өнөөдрийн дүр зургаас харж болно. Эргэн сануулбал, нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд нийтийн тээврийн зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг сайтай, дугуйн замтай байхаар тусгагдаж байв. Түүнчлэн эсрэг урсгалын машины гэрэлд гялбахаас сэргийлсэн 60 см өндөртэй хашлагатай, гурван цэгт хяналтын камер, хурд хэмжигчийг байршуулсан гэж байв. Гэвч өнөөдрийг болтол дутуу алсан могой шиг энэ замд энхэл донхол үүсэж, Улиастайн гүүр орчмоос л “халтар” нь харагдаж эхэлнэ.
Угтаа бол аливаа бүтээн байгуулалтыг бүрэн дүүрэн хийж дуусгаад хүлээлгэж өгөх ёстой. Нэгэнт хүлээлгэж өгөөд, улс хүлээж авсан бол түүнд гүйцэтгэгч компанийн амлаж буй баталгаат хугацааг хүртэл гар хүрэх юм уу, дахин ямар нэгэн дутуу дулимагийн тухай гомдол яригдах ёсгүй. Гэтэл өдгөө тус замд Улиастай руу эргэх уулзвар ч байхгүйн дээр замын хөвөө, ус зайлуулах хоолой, дугуйн зам, сургууль, цэцэрлэг орчим дахь гарц байхгүй гэхэд болно. Ийм л замыг нэг нь хүлээлгэн өгч, нөгөө нь хүлээн аваад жил хүрээгүй байна. Гэвч өнгөрсөн зуны борооноос болсон уу, гүйцэтгэл тун тааруугаас үүдсэн үү, 60 жилийн дараа хүний гар хүргэсэн өнөөх зам эвдэрч, хэд хэдэн хэсэгтээ хагарч, яг өмнөх шигээ дүр байдалтай болчихов. Муу дээр муухай, муухай дээрээ улцан гэгчээр тус замыг энэ сарын 15-наас хэсэгчлэн хааж, дахиад л баахан шороо, тоос өдүүлэн засаж, сэлбээд эхэллээ.
Өдөртөө 15-18 мянганавтомашин, нийтийнтээвэртогтмолзорчдогэнэхэс гийнзамболнийслэлийнхамгийнтом, голзам. Тийм ч учраас сүүлийн 5-10 жилийнстатистиктоонүзүүлэлтээр энэ зам дээр жилд 15-18 хүнзамтээврийнослоорнасбарж, 100 гаруйхүнхүндболонхөнгөнбэртдэггэс энбаримтбий.
Замыннийтөртөг 36 саяам. долларбөгөөд БНХАУ-ынхөнгөлөл ттэйзээлийнхөрөнгөөссанхүүжүүл жээ. Төслийнерөнхийгүйцэтгэгчээр БНХАУ-ын “СинохайдроЛимитедкорпорейшн”, зөвлөхүйлчилгээг “Мөнхадашдынзам”, туслангүйцэтгэгчээр “Тэгшплант”, “Гашууныгол”, “Дарданговь” компанийн нийт 320 хүн /Хятад ажилчид-64, Монгол ажилчид-256/, 137машинмеханизм, тоногтөхөөрө мжбайршинажиллажбайжээ. “Мөн ч дардан, тэнгэрийн замтай боллоо” хэмээн ам дүүрэн ярьж, хүлээн авч байсан төрийн дээд удирдлагууд өдгөө юу хүлээж авснаа хармаар. Байсгээд л засна, хуулна, түрнэ, нөхнө, хаана гэгдэх Улаанбаатарын замуудад үе үе мөнгө төсөвлөж байдгаа болимоор. Хаа хаанаа хариуцлагатай ханддаг сан бол энэ мэт үрэлгэн зардал үе үе гарахгүй. Харамч хүн илүү төлдөг гэх үгийн шидийг нийслэлд ашиглалтад ордог шинэ замын явц байдал, нэвтрэх ачааллаас харж болдог. Том том шороо овоолж, тоос бургиулан засварлах энэхүү хуумгай ажлаа албан тушаалтнууд даанч гоёхон үгсээр тайлбарлах нь инээд хүргэнэ.
Налайх Улаанбаатарыг холбосон энэхүү замын талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра ”Зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан хүмүүс хэзээ ашиглалтад орох вэ гэж их асууж байгаа. Налайхын замын ажил явдгаараа явна. Бид технологийн горим алдагдуулахгүйн тулд хүйтэртэл ажлаа хийнэ. Харин Налайхын авто замыг энэ сарын 15- ны өдрөөс ирэх сарын 25-ны хооронд засна. Ингэхдээ нэг үе өнгө хучилт, туузан хаалт, явган зам, дугуйн зам зэрэг ажлууд хийхээр хэсэгчилж хааж байна. Мөн урагшаа, хойшоо гарсан гүүрэн гарцын барилгын ажил хийнэ. Барилгын ажлын явцад Налайхын 20.9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас зүүн тийш хааж байгаа замынхаа урд хэсгээр, зүүн тийшээ нэг чигийн урсгалтай байсан зам эсрэг, сөрөг хоёр урсгалтайгаар 1.7 км замын зохион байгуулалт хийнэ. Үүн дээр хөдөлгөөн бүрэн хаагдахгүй эсрэг, сөрөг хоёр урсгалаараа л явах болно. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас Тэрэлж рүү шороон замаар эргэж, тунелээр гараад, Налайхын замтай нийлдэг энэ хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажил юм.
Тухайн хэсгийг л хаах учраас иргэдийн зорчиххөдөлгөөнийг хаахгүй” гэлээ. Хэдийгээр иргэдийн зорчих хэсэгт саадгүй гэж байгаа ч намрын намарт замын ажил ярьсаар, шороо овоолж, том том техникүүд сүлжилдэн байх нь улаанбаатарынхны урагшгүй тавилан юм даа. Гараас нь ажил нь гардаггүй, “гавьяат” дарга нарын балгаар жилийн жилд замын ажил гэх новширсон их бүтээн байгуулалт сунжирсаар л байх нь дээ, хөөрхий.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn