ЭМГЭНЭЛ

479

ЖАНЧИВИЙН ОЮУНГЭРЭЛ /1955-2020/
“Петровис” группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн  дарга, Газрын тосны шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Худалдааны гавъяат ажилтан Жанчивын Оюунгэрэл 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт нөхөж баршгүй, хүнд гарз тохиосонд Алтай Холдинг групп компаниудын хамт олны зүгээс түүний гэр бүл, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Ж.Оюунгэрэл нь орчин цагийн Монгол Улсын зах зээлийн эдийн засгийг бүтээлцэхэд асар их хувь нэмэр оруулж, өөрийн гэсэн нөхөшгүй орон зайг үлдээсэн билээ. Олон мянган хүнийг ажлын байраар хангаж, Монгол орны өнцөг бүрт бүтээгдэхүүнээ түгээсэн үндэсний манлайлагч групп компанийг тэрээр хамтран зүтгэгчдийн хамт хорь гаруйхан жилийн дотор байгуулж чадсан шаргуу хөдөлмөрч, хүчирхэг, ухаалаг бизнес эрхлэгч байлаа.
Үргэлж шинийг эрэлхийлдэг байсан тэрээр газрын  тосны бүтээгдэхүүний салбараас гадна технологи, боловсрол, санхүү, уул уурхай, шатдаг хийн түгээлт зэрэг маш олон салбарт олон төслүүдийг санаачилж, амжилттай удирдаж, залуу шинэлэг бизнесүүдэд хөрөнгө оруулж, шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, цаг үеэ байнга урьдчилж харах чадвартай авъяаслаг бизнес хатагтай байсан. Түүний хөрөнгө оруулсан бизнесүүд нь салбартаа дандаа шинэ стандарт тогтоогч болж чадсан юм.
Монгол Улсын чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд тэрээр онцгой анхаарч Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч, Монголын CEO клубийн үүсгэн байгуулагч, “Хүрээ ротари” клубийн үүсгэн байгуулагч зэрэг олон байгууллагыг үүсгэн байгуулахад оролцон нэр төртэй удирдаж, үе үеийн бизнес эрхлэгч, залууст үлгэр дуурайл болсон билээ.
Ж.Оюунгэрэлтэй нэгэн үед бизнесийн салбарт ажиллаж ирсэн манай байгууллагын хувьд түүний хөдөлмөрч, бүтээлч зан чанар, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэсэн хичээл зүтгэл нь үлгэр дуурайлал болж бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Ум сайн амгалан болтугай. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.
АЛТАЙ ХОЛДИНГ ХХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БОЛОН НИЙТ ХАМТ ОЛНООС

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn