Налайх дүүргийн харьяаны бус иргэдийг PCR шинжилгээ өгөөгүй бол нэвтрүүлэхгүй
Налайх дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Оргил Налайхын хэсэгт авто тээврийн шалган нэвтрүүлэх пост ажиллаж, иргэдийн бүртгэл хөдөлгөөнд хяналт тавьж байна.
Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт зорчиж байгаа зөвшөөрөгдсөн чиглэлийн тээврийн хэрэгслээр нэвтэрч байгаа Налайх дүүргийн харьяат, дүүрэгт ажилладаг иргэд иргэний бичиг баримт, ажлын үнэмлэхээрээ нэвтрэх бол, хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын харьяат иргэд заавал ПСР шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон бусад дүүргүүдэд ковид-19 халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавих юм.
Иймд иргэд та бүхнийг Улаанбаатар-Налайх чиглэлд аль болох зорчих хөдөлгөөн хийхгүй байх, албан хаагчдын шаардлагыг хэрэгжүүлэн, халдвараас өөрийгөө болон гэр бүлээ, дүүргийн нийт иргэдээ хамгаалахад иргэний үүргээ биелүүлэн, гэртээ байхыг уриалж байна.
Налайх дүүргийн Шуурхай штаб