“Эх оронд минь иргэн бүхэн үнэтэй” гэж У.Хүрэлсүх хэлсэн

204


Монгол төрийн жолоо атгагч, гурван сая ард түмнийхээ язгуур эрх ашиг, аз жаргал, сайн сайхны төлөө сэтгэл оюунаа зориулагч, тэдний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгчөө сонгох сонгууль хаяанд ирлээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох эрхээ эдлэхдээ эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүн ардынхаа тэгш зөв амьдралын төлөө, засаг төрийн нэгдмэл үйл ажиллагааны төлөө чин үнэнч, эх оронч халуун сэтгэлээр ажиллаж чадах хүнийг олон талаас нь тунгаан бодож саналаа өгөх нь иргэн бүр үүргээ зөв ухамсарлаж, мэргэн ухаанаар шийдэх болно.Төрт ёсны мянгаар хэмжигдэх баялаг түүхтэй, уламжлал, эх орны хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө Монголын ард түмнийг залуурдагч удирдан жолоодож, дэлхийд данстай бүрэн эрхт тусгаар улс болгосон XX зууны манлай улс төрийн хүчин МАН-аас нэр дэвшсэн Монгол Улсын 30, 31 дүгээр Ерөнхий сайд асан Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийг ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлж чадах, Монголоо гэсэн итгэл сэтгэл, мэдлэг чадвартай хүн гэж үзэж дэмжиж байна.У.Хүрэлсүх нь засаг төрийн өндөр албан тушаалыг олон жил хашсаны дотор Монгол Улсын Шадар сайд, Ерөнхий сайдаар тус бүр хоёр удаа томилогдож, 10 шахам жил ажиллахдаа улс, эх орон, ард түмнийхээ төлөө шинээр ямар их бүтээн байгуулалтын ажил хийснийг, шударга ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд эрх зүйн орчныг бүрдүүлэхэд асар их хувь нэмэр оруулсныг ард түмэн бэлхнээ мэдэж байгаа.Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн шударга ёсны тэмцэл, баялгийн тэгш хуваарилалт, нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжил, монгол хүн эх орондоо эзэн болж, чөлөөтэй сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд цаашдаа ч оруулна.
У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогд-вол Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эрх барьж байгаа нам, ерөнхийлөгчтэй хамтарч эв нэгдлээ бэхжүүлэн, санаа нэгдэн нэг зүгт тууштай харж ажиллаж чадваас эх орны минь хөгжил дэвшил богино хугацаанд урагшилж, нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлт гарна гэж бодож суудаг.
У.Хүрэлсүхийг ард түмэн маань эр зоригтой, эрч хүчтэй, санаачилгатай, бүтээгч, эв нэгдлийг илэрхийлэгч ерөнхийлөгч болж чадна гэж дуу нэгтэй дэмжиж байгаа нь илтэд мэдрэгдэж байна. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш ард түмний сайн сайхны төлөө нэг ч сайн зүйл хийгээгүй гэж өөрийнх нь дэвшүүлсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэгэнтээ хэлж билээ. 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдмогц бүх аймгаар явахдаа УИХ-ыг тараах тухай ярьж явсан, 2021 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас хоёр сарын өмнө, хууль бус захирамж гаргаж, Засгийн эрх барьж байгаа МАН-ыг тараах тухай дагаж мөрдөгдөж байгаа олон хуулийг зөрчин Улсын дээд шүүхэд захирамжаа хүргүүлсэн, бас болоогүй хууль бус шийдвэр, болчимгүй үйлдлээ батлах гэж ард түмэнд илгээлт гэж бичиг гарган өөрөө уншиж байгаа юм.
Хууль бус зөндөө үйлдэл хийснээс зөвхөн хоёрхныг хэлэхэд Ерөнхийлөгч ямар хүн бэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэж заасныг үл огоорон эв нэгдлийг эвдэн бусниулагчийн үүргийг хангалттай гүйцэтгэж байна.
У.Хүрэлсүх “Ардын намын Монгол Улс, Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй шүү. Нэг л Монгол Улс байгаа. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, эв нэгдлийг илэрхийлэгч байх болно” гэж хэлсэн. Энэ бол Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн үүрэг юм.
Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх ажиллахдаа олон аймаг, суманд очиж, ард иргэдтэй биечлэн уулзаж, тэдний санал хүсэлтийг анхааралтай сонсож, байдлыг өөрөө биечлэн танилцаж, иргэдийн саналыг судлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Түүний үр дүнд сүүлийн дөрвөн жилд улсын хэмжээнд 177 сургуулийг шинээр барьсан болон өргөтгөж, олон жил шийдвэрлэж чадаагүй байсан гурван ээлжийн сургуулийн хичээллэлтийг хоёр ээлж болгож чадсан хүн. Энэ нь олон мянган эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн.
Сургуулийн өмнөх насны хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэхэд онцгой анхаарч хүүхдийн цэцэрлэг 287 ашиглалтад оруулсан. Соёлын салбарт онцгой анхаарч төрийн захиргааны төв байгууллага Соёлын яамыг шинээр байгуулж, орон нутагт олон тооны соёлын төв, нийслэлд төв номын сан, Чингисийн музей, театрын барилга барих боллоо.
Сүүлийн 20, 30 жил ажилласан 10 гаруй Ерөнхий сайдын удирдсан Засгийн газар хэлж, ярьж байсан болохоос биш жинхэнэ зөв шийдлийг гаргаж, мэргэн ухаан зарж бодит ажил хэрэг болгож чадаагүй томоохон ажлуудыг эхлүүлж, одоо хэрэгжүүлж байна.
“Зориг эс хүрвээс ухаан үл хүрнэ” гэсэн ардын мэргэн үг бий. Тиймээс У.Хүрэлсүх зориг, ухаан хоёрыг хослуулж улсын өмчийг хууль бус зальт аргаар авсан этгээдээс төр, ард түмэн өмчөө буцааж авсан үйл ажиллагааг У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэрлэж, хэрэгжүүлсэн.
-Гаднын хүний болон хэдхэн олигархуудын нэр дээр олон зуун лиценз авчихсан байсныг, цадигаа алдсан газар шороо, үнэт баялгийн төлөө эрэлхэг зориг гарган тэмцэж, аливаа хүнд эрсдэлийг давж 938 лицензийг хүчингүй болгож, төр, ард түмнийхээ мэдэлд авч ирсэн хүн бол Ухнаагийн Хүрэлсүх. Энэ 938 лицензийг хүчингүй болгосноор 7.2 сая га газар төр, иргэдийн өмчлөлд ирж, нэг айлд 0.07 га газар ногдвол 227000 айлын хашааны газар юм.
Эрдэнэтийн 49 хувийг төр, ард түмний мэдэлд авчрах томоохон шийдвэрийг зоригтойгоор гаргасан ард түмэн үр шимийг нь хүртэж эхэллээ. Коронавирусийн хүндрэл бэрхшээлтэй цаг үед иргэдийн орлого багасаж буй нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэх шийдвэрийг Ерөнхий сайд байхдаа гаргасан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн олж буй ашгаас нийт айл, өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын тог цахилгаан, дулааны төлбөрийг долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл тэглэсэн шийдвэр нь Монголын ард түмэн нэн хүнд цаг үеийг эрсдэл багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа олон том бүтээн байгуулалтын ажлыг хөдөлгөж, тулгамдсан асуудлыг шийдэж чадсан. Үүгээрээ тэр хамгийн бүтээлч Ерөнхий сайд болсон юм. 2016 оныг хүртэл улсын эдийн засагт учирсан уналт, саад бэрхшээлийг эхний ээлжид тогтворжуулах, цаашлаад богино хугацаанд огцом өсөлтийг бий болгох зорилт тавин ажилласан нь өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгсөн. Энэ хүрээнд нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж, төмөр зам, автозамын шинэчлэлийн бүтээн байгуулалт зэрэг томоохон ажлыг амжилттай эхлүүлэн үргэлжлүүлж байгаа билээ. Цаашдаа гэрийн эзэн ажилтай байваас тэр айл өнгөтэй, өөдтэй байдагтай нэгэн адил төрийн тэргүүн ажилсаг, санаачилгатай бүтээлч байвал улс орон улам хөгжинө.
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “У.Хүрэлсүхийн нэг давуу чанар нь хэлсэндээ байдаг хүн” гэж онож хэлсэн байна. Тийм ээ, хийсэн ажилтай хэлэх үгтэй, цаашид хийх ажлаа санаж сэдэж, бодож тунгаасан хүний хараа дээгүүр, сэтгэл өег, ухаан саруул байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газар Дэлхий нийтийг нөмөрсөн аймшигт цар тахлыг эх орондоо дэлгэрүүлэхгүйн тулд бүтэн 10 сар барьж чадсан. Энэ хугацаанд Улаанбаатар хотод томоохон эмнэлгүүдийг ашиглалтад оруулж, улс даяар эмнэлгийн ажилтнуудыг сургалтад хамарч, болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд эмнэлгийн шинэ тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг хийснийг бид мартах ёсгүй.
Бас нэг чухал ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 311 дүгээр тогтоолын дагуу Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү том бүтээн байгуулалтын ажлыг энэ онд 55 хувийг хийхээр ажиллаж байна.
Аймгуудын цэвэрлэх байгууламжийг орчин үеийн технологиор шинэчилж байна. Архангай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг нийт есөн аймгийн төвд хоногт 310 шоо метр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд хоногт 310 шоо метр бохир ус хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. 20, 30 жил ярихаас цаашгүй байсан ажлыг эхлүүлж чадсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт ард түмэн талархаж байна. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа хэдэн мянгаар тоологдох айл өрхийн утааны асуудлыг жинхэнэ бодит ёсоор шийдвэрлэж, сайжруулсан түлшний хоёр үйлдвэр байгуулж түлшний үнийг 70 хувиар хямдруулж үнэхээр чухал ажлыг хэрэгжүүлж чадсан. У.Хүрэлсүхээс өөр ямар ч Ерөнхий сайд энэ ажлыг хийж чадаагүй юм. Утааг сүүлийн хоёр жилд 50 хувь багасгасан. 2021-2022 оны өвөл хавар 80 хувь багасгана гэж байгаа. Ийм чухал нүдэнд харагдаж, гарт баригдсан хүн бүрийн эрүүл мэнд, эдийн засагт үр ашгаа өгсөн ажил хийсэн хүнийг үнэлэхгүй яах юм бэ?
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрох үед олон хүн яагаад огцорчихов, иргэдийнхээ язгуур эрх ашгийн төлөө ажиллаж чаддаг хүн гэж гомдоллож байсан шүү. У.Хүрэлсүхийн хийсэн ажил хүнд хүрч чадаж байсны нотолгоо юм.
Дэлхий даяар аюулт цар тахал тарж айдас хүйдэс бий болоход дэлхийн олон улсад ажиллаж, амьдарч байсан монголчууд эх орон, аав ээж, ахан дүүс элгэн саднаа санагалзан нутагтаа ирэх хүсэлт гаргасан. У.Хүрэлсүхийн Засгийн газар нутаг нэгт монголчуудаа тусгай үүргийн онгоцоор ээлж дараатай татан авч эхэлсэн. Тэр үед сөрөг хүчний намын дарга нь гадаадаас өвчин зөөвөрлөн авчирч ард түмэндээ өвчин тараах гэж байна гэж дургүйцлээ илэрхийлж байхад У.Хүрэлсүх хариуд нь гадаадад амьдарч байгаа монголчууд жаргал хөөж яваагүй, өөрийнхөө амьдрал болон аав ээж, ах дүүсээ тэжээх гэж харийн оронд очиж ядрахыг үл тоон ажиллаж, амьдарч байгаа. Монголын төр иргэдээ татан авах ёстой. Эх орон нь иргэнээ ядарч явахад нь анхаарч үзэх нь Үндсэн хуульд заасан үүрэгтэй гэж хэлж байсан. Олон удаагийн нислэгээр 30000 хүнээ эх орондоо авчирсан, “Өргөө” амаржих газар дөнгөж төрсөн эх коронавирусээр өвчлөхөд нь нялх биетэй, нярай хүүхэдтэй эхийг өвлийн хүйтэнд нимгэн хувцастай ХӨСҮТ-д аваачсанд “Хүрэлсүх даанч яав даа” гэж халаглан, гэм бурууг бусдад тохолгүй өөртөө хүлээж, хариуцлага алдсан гэж албан тушаалаасаа огцрохдоо “Эх оронд минь иргэн бүхэн үнэтэй” бид иргэн бүхнээ хайрлаж тэдний аз жаргал, сайн сайхны төлөө ажиллах ёстой” гэж хэлж байсан билээ.
Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, иргэдээ элбэг баян, аз жаргалтай амьдруулах элгэмсэг сэтгэлтэй У.Хүрэлсүх шиг Ерөнхийлөгчтэй болохыг, түүнд төрийн жолоог атгуулахыг түмэн олон хүсэж байна. Тиймээс эх оронд минь иргэн бүхэн үнэтэй гэдэг үгийг У.Хүрэлсүх хэлсэн. Ийм хүн эв нэгдлийг илэрхийлэгч байж чадна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдвол:
-Монгол оронд шударга ёсны хувьсгал өргөжиж, улс төрийн тогтвортой байдал үндэсний нэгдмэл үнэтэй зүйлс бэхэжнэ.
-Эдийн засгийн өсөлтийн үр шимийг өрх гэр, иргэн бүр бодитойгоор хүртэх цогц бодлого хэрэгжинэ. Энэ бол маргашгүй үнэн.
-Энэ онд батлагдсан шүүхийн багц хуулийг амьдралд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлбэл улс төр эдийн засгийн олигарх бүлэглэлийн булхайг арилгах, Засгийн газрын ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхраас нөлөөлөлтэй шүүхийн хонгилыг нураана.
-Улс эх орон ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч байж чадна.
-Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны бүрэн эрхт байдлыг хангах үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх шүүх засаглалын зохистой тэнцвэрийг хангаж, Үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллаж чадна.
-Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, байгалийн хийн хоолой цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, Сайжруулсан түлшний үйлдвэр барихад дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж, бүрэн хэрэгжинэ.
-Монголын ард түмэн Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол ардын намаас нэр дэвшиж байгаа Ухнаагийн Хүрэлсүхтэй эхлүүлсэн ажлыг дуусгаж, хийж байгаа ажлыг хэрэгжүүлэхийн төлөө санал нэгтэй дэмжиж байна.
-Ард түмнийхээ үгийг сонсож тэдний төлөө чин сэтгэлээр ажиллаж, амласнаа биелүүлж чадах бүтээлч ажил хэрэгч чанарыг нь хүндэтгэж Монгол төрийн алтан жолоог атгуулахыг төвшин сайхан төртэй байхыг ард түмэн хүсэж байна.
Н.СОСОРБАРАМ/Хан-Уул дүүргийн I хорооны иргэн/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn