Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

96

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 
Сэлэнгэ аймгийн нутгаар хуурайшилт их байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыгаймгийн Цагдаагийн газраас онцгойлонанхааруулж байна.
Цагдаагийн газарт сүүлийнгурванжилийн хугацаанд ой хээрийн түймэр тавих гэмт хэрэгдөрөвбүртгэгдэж, гэмт хэргийн улмаас байгаль, экологид 370гаруй саятөгрөгийн хохирол учирсан байна.Иймд ой, хээрийн бүсэд зорчин явахдаа иргэд та бүхэн автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хаврын хуурайшилттай энэ цаг үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна. Мөнасаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүйбайхыг санууллаа.
Түүнчлэнгэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргахыг зөвлөж байна. Мөнхүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийгонцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn