“Алтантүлхүүр” хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг 3 дахь жилдээ дэмжин ажиллана
Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сан 3 дахь жилдээ “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Алтантүлхүүр” хүүхдийн санг төлөөлөн Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал, төслийн санаачлан хэрэгжүүлэгч “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нар гарын үсэг зурсан юм. Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо оношлон, мэс засал хийж, амь насыг нь аврах зорилготой уг төслийг Голомт банк эхэлсэн цагаас нь дэмжиж, санхүүгийн болон шаардлагатай бусад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй билээ.