Хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэйг Налайхаас БАРИВЧИЛЖЭЭ

280

Аравдугаар сарын 7-ны өдөр нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн орчмоос хүүхэд худгайлахыг завдсан хэрэг гарсан.
Тодруулбал, тус сургуулийн зургаадугаар ангийн гурван сурагчид өөрийгөө цагдаагийн ажилтан байна гэж танилцуулсан эмэгтэй тэднээс байцаалт авна хэмээн мэхэлж, дагуулж явахыг завдсан юм. 
Энэ хэрэгт Налайх дүүрэгт оршин суух хаягтай, 16 настай эмэгтэй А гэгчийг сэжиглэн, эрэн сурвалжилснаар өнөөдөр /2022.10.14/ түүнийг саатуулжээ.
Одоогоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дээрх этгээдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn