С.Баярцогт, П.Батсайхан, шүүгч гурав улстөрчдөд "татгалзахын аргагүй санал" тавьдаг болсон гэв үү?!

33
Монголын улстөрчид бизнесийнхэн хийгээд хууль шүүхийнхэнтэй хэт дотносдог. Тэгээд улс төр, бизнес, хууль шүүхийн үйл ажиллагааг өөрсдийнхөөрөө хөдөлгөдөг. Чухамдаа тэр бүтцийг "хонгил" гэж нэрлэдэг. Гэхдээ "хонгил" зөвхөн өнөө цагийн улс төрийн эрх мэдлийг дагаж “баригддаггүй” аж. Ирээдүйд тэр эрх мэдэлд хүрэх улстөрчийг ч барааддаг юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголд дээрх зохион байгуулалт бүхий “хонгил” баригдаж байж болзошгүй байна. Тодруулбал, АН-ын даргад горилж буй Сангийн сайд асан С.Баярцогт, "АПУ"-гийн П.Батсайхан, бас нэг нөлөө бүхий шүүгч гурав улстөрчдийг дуудаж уулздаг болжээ. Хэн нэгийнхээ гэрт, эсвэл олон нийт төдийлэн мэдэхгүй газарт хамт сууж байгаад “бай”-г дууддаг. Ирэхээр нь тухайн улстөрчийн өөртэй нь юм уу, хамаарал бүхий этгээд, компанитай нь холбоотой хууль, шүүх дээр яваа асуудлыг "...Зохицуулна" хэмээдэг. Харин зохицуулахын тулд улс төрийн болон бусад дэмжлэг нэхдэг юм байна.
 Мэдээж хэрэг, улстөрчийн хувьд хоолойд тээглэсэн чухал асуудал гэдэг нь тодорхой. Тиймээс С.Баярцогт, П.Батсайхан, шүүгч гурвын тавьдаг “татгалзахын аргагүй санал”-д “...Үгүй” гэж хэлж чадалгүй гарч ирдэг байгаа юм.
 
Гэвч тэднээс ийм санал авсан улстөрчид нэмэгдэж, энэ талаар улс төрийн хүрээнд жиг жуг яриад эхэлжээ. Учир нь тэдэнд дуудагдаж очсон улстөрчид ихэд бухимдалтай байна. Зарим нь тэдний тавсан “санал”-ын талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэхэд бэлэн байгаа юм байна. Дашрамд хэлэхэд, С.Баярцогтын хувьд 2016 оноос хойш Оюу толгойн асуудлаар шалгагдаж, гурван шатны шүүхээс хорих ял шийтгүүлсэн. Харин өнгөрсөн наадмын өмнөхөн хэргийг нь АТГ-ын саналаар Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Түүнээс хойш хот хөдөөгүй, тэр байтугай Америкт ч улс төрийн чухал уулзалтуудыг хийх болсон юм. Тэдгээрийн олонхид нь “АПУ”-гийн П.Батсайхан хамт явдаг. Мэдэгдэж буйгаар, зун Хөвсгөлд, намар Амарбаясгалант хийдэд очиход нь хамт л онгоцоор ниссэн байдаг.
 
Б.Дамдин-Очир 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn