​Х.Алтай: Монголын Хөрөнгийн Бирж ирэх долоо хоногийн даваа гаригт IPO гаргана

251

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай нар энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай: Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчийн бүтээмжийг, тэр дотроо засаглалыг сайжруулах том зорилго бий. Энэ зорилтын хүрээнд Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компаниудыг түүчээлэн олон нийтийнх болох Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүд гарсан. Энэхүү ажлын хүрээнд Монголын хөрөнгийн бирж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран IPO хийх бэлтгэл ажлаа хангасан. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох шийдвэр сая гарсан.
Үндсэндээ Монголын хөрөнгийн бирж ирэх долоо хоногийн Даваа гарагт IPO хийхэд бэлэн болсон" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn