Эрээний хилээр 143 иргэн орж ирсэн, халдвар илрээгүй

318

Өчигдрөөс /2023.01.08/ Замын-Үүд-Эрээний хилийг нээж, зорчих хөдөлгөөнийг эхлүүлсэн. 
Үүнтэй холбогдуулан хилээр хэдэн хүн орж, гарсан талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө. 
Өчигдөр Монголоос БНХАУ руу 368 хүн гарсан. Үүний 220 нь Монгол, 148 нь Хятадын иргэн байсан. Харин БНХАУ-аас манай улс руу 143 хүн орж ирсэн. Үүний 85 нь Хятад, 58 нь Монгол Улсын иргэн байна.  Зорчигчдоос халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй...
БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө Нуклейн хүчлийн шинжилгээ өгч, гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх журмыг мөрдөж байгаа. 
Харин БНХАУ-аас Монгол Улс руу нэвтрэх иргэдэд манай улс ямар нэгэн хязгаарлалт тавихгүй, асуумж бөглүүлэн, хилээр оруулж байна. 
Анхааруулахад, Хятадад хоногт 2.5 сая хүн ковидын халдвар авч, 16 мянга гаруй хүн нас барж байна гэсэн тооцоолол гарчээ. Энэ сарын дунд үе гэхэд хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 3.7 сая болж өсөх бол ирэх дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд нас баралт 1.7 саяд хүрнэ гэж гаднын хэвлэлүүд бичиж байна. Мөн Герман зэрэг олон улс орон Хятадаас ирж буй зорчигчдод ПСР шинжилгээ хийлгэх шаардлага тавьж буй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn